Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/00295

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/00295

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

            Нэхэмжлэлийн шаардлага: “*******гийн төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь “охин *******гийн төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Машбатын Баваасандоржтой 2010 онд танилцаж гэр бүл болсон. Охин Мөнх-Оюу 2018 онд төрсөн. Одоо 7 настай. Бид гэр бүлийн батлгаагүй учир охин маань надаар овоглодог. 2025 оны 01 сарын 02-нд хүнд өвчний улмаас хань минь нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах болсон тул охин Мөнх-Оюугийн төрсөн эцэг нь М.Баваасандорж мөн болохыг тогтоож өгнө үү гэв.                                                                        

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд суралцаж байгаа тодорхойлолт, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд, “Асралт-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, *******ийн нас барсныг бүртгэсэн 211326340804 дугаартай гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхийн гэрчээр Б.Уранцэцэг, С.Машбат нарыг асууж мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь тус шүүхэд “охин *******гийн төрсөн эцэг С.Баасандорж мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч нь хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл нөхөр С.Баасандоржтой гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүй, охин ээжээрээ овоглон төрсний гэрчилгээ авсан зэргээс уг тэтгэмжийг тогтоолгож чадахгүй болсон нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.******* нь *******той 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний дундаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин ******* төрсөн, тэд гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүйгээс хүүхдүүд ээжээрээ овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь, ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь тус тус нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн баримтууд болох:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа,

2. *******ийн нас барсныг бүртгэсэн 211326340804 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын ажлын албаны 2025.01.13-ны өдрийн тодорхойлолт,

4. Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025.03.07-ны өдрийн 23 дугаартай албан бичиг,

5. Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 2025.01.13-ны өдрийн тодорхойлолт,

6. “Асралт-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч Б.Уранцэцэг, С.Машбат нарын мэдүүлгүүд болон тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судалж, нэхэмжлэгч Т.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд  2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин *******гийн төрсөн /биологийн/ эцэг нь Монгол овогт Машбатын Баасандорж мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин *******гийн төрсөн /биологийн/ эцэг нь Монгол овогт Машбатын Баасандорж /ЖЯ73061518/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА