| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2025/00036/И |
| Дугаар | 309/ШШ2025/00413 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00413
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00413 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-60 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******
Хариуцагч Ж.*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-60 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хэрлэн сумын 9 дүгээр баг, 9-60 тоот орон сууцыг 1972 онд уг байрыг ашиглалтанд ороход соёлын хэлтсээс миний аав Эрдэнэтогтоход өгсөн. Аав минь 1982 онд хотоос аймгийн санхүүгийн хэлтэст томилолтоор ажиллаж байсан Чагдаг гэх хүнд тус болох үүднээс түр суулгасан. Сүүлд Чагдаг гуайн хүүхдүүд хотоос ирээд тэд хамт амьдарсан юм байна лээ. Чагдаг гуай нутаг буцахдаа бидэнд түлхүүр хүлээлгэж өгөөд явах байсан. Гэтэл бидэнтэй уулзалгүй алга болсон. Би 2000 оноос хойш энэ байрны асуудлыг хөөцөлдөж явсаар өнөөдрийг хүрсэн. Дорнод аймгийн Орон сууц хувьчлах товчооныхон бусдад давуу байдал олгосон. Бидэнтэй уулзаж танай нэр дээр 1 өрөө байр байгаа талаар мэдэгдэх боломжтой байсан ч мэдэгдээгүй. Анх бид 2005 онд зурагт үзэж байгаад байр хувьчлагдсан талаар мэдсэн. Аав минь аймгийн фото студид 30 гаран жил ажилласан бөгөөд уг байрыг аймгийн соёлын хэлтэс юм уу, фото студээс өгсөн байх гэж бодож байна. Аав минь 1983 онд бурхан болсон бөгөөд ээж минь тэр үед учраа олоогүй байх. Тухайн үед цаг төрийн байдал ч өөрчлөгдсөн. Нэг мэдэхэд 2005 онд зурагт үзэж байгаад л орон сууцыг хувьчилсан талаар мэдсэн. ...Би цэргээс халагдаж ирээд ахуй үйлчилгээний газарт ажилд орсон ба тэнд ажилд ороод байр савны асуудал хөөцөлдөж яваагүй. Надаас өөр энэ байрыг хөөцөлдөж байсан хүн ч байхгүй юм. Би хууль эрх зүйн мэдлэггүй учраас дандаа л амаа таглуулдаг байсан. Архиваас тус байрыг Д.Мөнхбат гэх хүн авсан талаар мэдсэн. Яагаад миний аавын эзэмшилд байсан байрыг бидэнд мэдэгдэхгүйгээр Д.Мөнхбат гэх иргэнд өмчлүүлсэн юм бэ? Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчооныхон Д.Мөнхбат гэх хүнд давуу байдал олгож, миний эцгийн нэр дээр байсан байрыг биднийг үл тоомсорлон өмчлүүлсэн. Орон нутгийн өмчийн газрын дарга ажлаа хийж чадаагүй. Тэд бидэнд танай нэр дээр ийм байр байна гэж мэдэгдсэн бол асуудал яаж ч эргэх байсан юм хэлж мэдэхгүй байна. Чагдаг гуай ч бидэнд түлхүүр буцаагаад өгчихгүй яваад өгсөн. Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчооныхон бидэнд мэдэгдсэн бол эргүү хүн шиг 60 хүрчихээд ингээд явахгүй байсан. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-60 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Э.******* нь тухайн байранд намайг амьдарч байсан учраас миний нэр дээр нэхэмжлэл гаргасан юм байна. Би Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-60 тоот орон сууцны өмчлөгч Б.Баярмаагийн ээж Төмөрбаатар гэж хүний дүү юм. Би 9-60 тоот орон сууцанд хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг байсан нь үнэн. Эгч Төмөрбаатарын минь нөхөр буюу миний хүргэн ах Батсүх нь уг байрыг 2010 онд Мангалжав, Алтангэрэл гэх хүмүүсээс “Голомт банк”-ны ипотекийн зээлээр худалдаж авсан байдаг. Надад зээл төлсөн баримтууд нь өнөөдрийг хүртэл хадгалагдаж байдаг. Бид яагаад зээл төлсөн баримтаа устгахгүй авч үлдсэн юм бол гэж гайхаж байна. Бид уг байрыг хуульд заасан үндэслэл журмынх нь дагуу бусдаас худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Алтангэрэлийн нөхөр Мангалжавтай би нэг ангийнх. Гэхлээ би тэр байрыг худалдаж аваагүй. Хүргэн ах маань тухайн байрыг зохих журмаар нь бусдаас худалдаж авсан болохоор надад хэлэх зүйл байхгүй. Намайг 6 настай байхад ээж минь нас барсан. Би Төмөрбаатар эгч дээрээ буюу Б.Баярмаагийн ээж дээр өссөн хүн. Намайг хариуцагчаар татах ямар ч шаардлага байхгүй. Олон жилийн өмнөх асуудал байтал, түрүү, түрүүчийн өмчлөгч нарыг олж учраа олоогүй байж ингэж явах нь буруу. Учрыг олж байгаад нэхэмжлэлээ гаргах ёстой байсан байх гэж бодож байна. Бид бусдад хувьчлагдсаных нь дараа бусдаас худалдаж авсан хүмүүс гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний аав Батсүх 2010 онд тухайн байрыг худалдаж авсан. 2011 онд өвчний улмаас нас барсан. Би 2015 онд 9-60 тоот байрыг өвлөж авсан юм. Бид 2010 онд хууль журмын дагуу хуульд заасан үндэслэлээр тус байрыг худалдаж авсан учраас миний эзэмшлийн байр гэсэн байр суурьтай байна гэв.
4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 138/ШЗ2024/02562 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэргийг бичгийн баримтаар өгсөн.
5. Хариуцагчаас Ш.Батсүхийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-60 тоот орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар,
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА