Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00438

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00438

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,066,074.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.******* нь цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгч нь 2024 оны 05 сарын 16-ны өдөр 2,100,000 төгрөг, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 360,000 төгрөг, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 04 сарын 17-ны өдөр 148,000 төгрөг, 2024 оны 03 сарын 12-ны өдөр 191,000 төгрөг, 2024 оны 01 сарын 04-ний өдөр 1,130,000 төгрөг, 2024 оны 01 сарын 02-ны өдөр 4,360,000 төгрөг, 2023 оны 12 сарын 08-ны өдөр 3,075,000 төгрөгийг тус тус зээлсэн. ...Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 02 сарын 17-ны өдрийн байдлаар дээрх зээлүүдийн үлдэгдэл нийт 14,066,074.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         

          Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* *******” ХХК-иас 8 удаагийн зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 14,066,074.80 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

         Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,066,074.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.       

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт  14,066,074.80 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт 14,066,074.80 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,280 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 114,140 төгрөг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 114,140 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА