Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00440

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 309/ШШ2025/00440

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,894,297.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.******* нь 2022 оны 04 сарын 02-ны өдөр ДО-БЗГ/2022-36298 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,783,500 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч С.******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 738 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1,834,297.08 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

          Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажил байхгүй, орлого байхгүй байсан тул  “******* *******” ХХК-иас авсан зээлээ төлж чадаагүйд хүрсэн байсан. Иймд тус компанийн нэхэмжилсэн 1,894,297.08 төгрөгийг төлж барагдуулж компанийг хохиролгүй болгоно. 1,894,297.08 төгрөгийг 2025 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн гурав хувааж төлж барагдуулж дуусгана гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

        Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,894,297.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,894,297.08 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,894,297.08 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,259 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 22,629.5 төгрөг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,629.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА