| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00375/И |
| Дугаар | 309/ШШ2025/00443 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00443
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 309/ШШ2025/00443 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******
Хариуцагч: ******* ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,102,728.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******, Ц.******* нар нь 2023 оны 10 сарын 27-ны өдөр “******* *******” ХК-тай ЗГ4715129619 дугаартай зээлийн гэрээ байгуулж 16,700,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. 2024 оны 06 сарын 27-ны өдөр ЗГ4715129619 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,160,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ4715129619 дугаартай зээлийн гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 18,251,882.06 төгрөг, зээлийн хүү 1,814,119.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,727.45 төгрөг, нийт 20,102,728.94 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.*******, Ц.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* *******тай зээлийн гэрээ байгуулж 20,102,728.94 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие төрсөн ээжийгээ асарч эмчилгээний зардал мөнгийг нь төлж байлаа. Ингээд ээж маань 2025 оны 03 сарын 09-ний өдөр бурхны оронд заларсан. Ажлаасаа чөлөө авч, хүн орондоо ажиллуулж байсан. Одоо хэвийн ажил төрлөө хийж байгаа тул уг зээлээ төлж барагдуулна. Нэхэмжилсэн 20,102,728.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ц.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,102,728.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 20,102,728.94 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 20,102,728.94 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,464 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 129,232 төгрөг, хариуцагч Ц.*******, Ц.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 129,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА