| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00104/И |
| Дугаар | 309/ШШ2025/00447 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00447
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00447 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 17-26 тоотод оршин суух, Хатиган овогт ******* *******
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие одоогоос 2 жил орчмын өмнө ******* гэх хүнд Toyota prius маркийн машинаа зарсан юм. ******* нь миний машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд банк бус санхүүгийн байгууллагад тавиад тал мөнгийг минь өгөөд, үлдэгдлийг нь удаахгүй гэж хэлсэн. Гэвч надад 3,500,000 төгрөгийг өгөөгүй байгаа бөгөөд хаана, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Хаягийг нь мэдэхгүй болохоор би шүүхэд хандаж чадахгүй байдалтай байна. Хааяа утсаар холбогдоод ярилцахаар байгаа газраа хэлдэггүй бөгөөд хэд хоногийн өмнө чатаар нь холбогдон мөнгөө нэхэхэд “та хавар болтол хүлээчих” гэхээс өөр юм хэлсэнгүй. Түүний талаар сураг ажиг гаргачихаар хүнийг би сайн мэдэхгүй байна. Би аргаа бараад эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна.
******* нь 170 см орчим өндөртэй, туранхай бор царайтай, богино халимаг үстэй, ******* гэсэн пэйсбүүк хаягтай, 99022903 дугаарын утастай хүн юм” гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 72-28 тоотод оршин сууж байсан боловч уг хаягтаа амьдардаггүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа, мөн түүнд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан нь *******ийг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Дэмчигдугарын Мягмардорж нь 170 орчим см өндөртэй, эрэгтэй, туранхай бор царайтай, “*******” гэх пэйсбүүк хаягтай ба 99022903 утасны дугаартай байна.
3. Иймд *******ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ******* /утас:86119062/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА