| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0052/Э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.10.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Т.Оргил-Очир,
шүүгдэгч Р.О,
шүүгдэгч Р.О, тэдний өмгөөлөгч Д.Нямдорж, М.Дэлгэрнасан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Рэнцэндоржийн О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Рэнцэндоржийн О нарт холбогдох эрүүгийн 201601000077 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, О,
2. Монгол Улсын иргэн, О.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Рэнцэндоржийн О нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 Ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 Ам.доллар, нийт 460.000 Ам.доллар буюу 641.736.800 төгрөгийг төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
яллагдагч Рэнцэндоржийн О нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлуулан, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж баталгаа гаргасны дараа “...Би энэ байрыг нийт 460.000 Ам.доллараар худалдаж авсан. ...Би Цог гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг, Лхагвадаш гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг тус тус зээлж авсан;
Улсын яллагчийн “хавтаст хэрэгт гэрч Цог мэдүүлэхдээ танд 100.000.000 төгрөг зээлээгүй талаар мэдүүлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Цог ямар учраас ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна, ... Цог, Лхагвадаш нараас мөнгө зээлэхдээ баримт үйлдээгүй” гэж, “Та 460.000 Ам.долларыг хаана хадгалж байсан юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Би гэртээ хадгалж байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн;
шүүх хуралдаан даргалагчийн “Таны хадгалаад байгаа мөнгө доллараар байсан уу, төгрөгөөр байсан уу” гэх асуултанд хариулахдаа “...доллараар байсан, 20 боодол доллар болох байх” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн;
шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн “Байрны мөнгийг хэн хэзээ яаж тушаасан бэ” гэх асуултанд “...Төлбөрийн асуудлын үед би их завгүй байсан учраас дүү Отгонтулгад даалгасан. Сүүлд сонсоход Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан байсан” гэж, Иргэдийн төлөөлөгчийн “Таны гэрээс Отгонтулга мөнгө авахад хөндлөнгийн гэрч байсан уу” гэх асуултанд “би тухайн үед завгүй байсан учраас дүү нартаа хэлсэн. Ахынхаа байрны төлбөрийг хийгээрэй, миний мөнгө гэрт байгаа талаар Отгонтулгад хэлсэн” гэж, мөн иргэдийн төлөөлөгчийн “Таны дүү Отгонтулга 460.000.000 төгрөгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр таны гэрээс авсан юм бэ” гэх асуултанд “би санахгүй байна, миний завгүй үед таарсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн;
мөн мөрдөн байцаалтанд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2015 онд Огийнх нүүж орсон” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тус шүүх хуралдаанд Улсын яллагчийн “Тухайн байранд Огийн гэр бүл хэдээс хэдэн оны хооронд амьдарч байсан юм бэ” гэсэн асуултанд “Огийнх 2014 оны 05 дугаар сард орсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О мэдүүлэхдээ: Энэ хэрэг намайг Зам тээврийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын орлогч даргаар ажиллаж байх үед эхэлсэн. Солонготын чиглэлийн 100 километр автозамыг анхны танилцуулсан үнээс өндөр үнээр гэрээ байгуулсан гэдэг асуудлаар хэрэгт татаж намайг ажлаас түр чөлөөлсөн байдаг. Миний хувьд 2009 онд “Автозамын газар” Агентлагт орлогч даргаар томилогдоод 4 гаран жил ажилласан. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автозамын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдоод, Зам тээврийн яамнаас 2014 оны 12 дугаар сарын 23-наас чөлөөлөгдсөн. 2015 оны 09 дүгээр сар хүртэл би ажилгүй байсан. 2015 оны 09 дүгээр сараас Зам тээврийн сайд Зоригтын хүсэлтээр Стратеги төлөвлөлтийн газрын даргаар томилогдохоор ажилд орсон байдаг. Энэ хугацаанд юу болсон бэ гэхээр би гэр бүлийнхээ хүнтэй хамт боловсролоо дээшлүүлж сурах, ажиллаж амьдрах зорилгоор Австрали улс руу явахаар төлөвлөсөн. Австрали улс руу явахад үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн тодорхой чадвартай байх үзүүлэлтүүдийг шаарддаг юм байна. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудад байгаа. Австрали улс руу зуучилдаг компанийн хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. 4-6 сарын өмнө тодорхой хэмжээний мөнгөн хадгаламжтай байх талаар шаарддаг юм билээ. Би энэ мөнгийг оюутан цагийн найзаасаа бас ахаасаа авсан. Тэгээд энэ байрыг өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Би визэнд ормоор байна гэж хэлсэн. Гэтэл 9 дүгээр сард давхцаад надад ажлын санал ирсэн. Би ажилд ороод их завгүй болсон. 11 дүгээр сард Авлилгатай тэмцэх газраас дуудсан. Эхлээд намайг сэжигтнээр дараа нь яллагдагчаар татахад ажлаас чөлөөлсөн. Энэ хэргээс болж манай гэр бүл асар их дарамтад байсан. Манай ах, аав, эхнэр, бэр эгч нар маань их дарамтанд байсан. Би ямар гэмт хэрэг үйлдээд байгаагаа ойлгоогүй. Энэ хэргийг эхлээд намайг үйлдсэн гэж хэрэгт татсан боловч одоо ахыг маань татсан. Хуульд оногдуулж байгаа ялыг халдааж хэрэглэж болохгүй талаар заасан байдаг. Энэ хэрэг явсаар байгаад энэ хэрэгт татагдсан байгаа. Энэ хэрэг дээрээс харахад энэ байр минийх биш гэдэг нь тодорхой байгаа учир надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бархасбадь /4хх-ийн 18/, Я.Энхтүвшин /4хх-ийн 19, 205/, Д.Лхагвадаш /4хх-ийн 20, 200, 5хх-ийн 164/, Н.Цог /4хх-ийн 23, 4хх-ийн 199, 5хх-ийн 165-166/, Д.Алдармаа /4хх-ийн 24-25/, П.Болормаа /4хх-ийн 26-27/, Р.Отгонтулга /4хх-ийн 29-30, 5хх-ийн 176/, О.Гэрэлмаа /4хх-ийн 201-202/, П.Цэвгээ /4хх-ийн 203/ нарын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Р.Ооос Д.Агиймаагийн өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд /1хх-ийн 27-30/, дээрх орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Агиймаагаас Р.Оы өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд /1хх-ийн 31-34/, “Номин Констракшн” ХХК-ийн “Ривер Гарден” хотхоны 304-201 тоот дахь орон сууцыг авах тухай “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, холбогдох баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 48-58/, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/17487 тоот албан бичгээр өгсөн лавлагаа баримтууд /1хх-ийн 20-21/, Прокурорын гаргасан шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /5хх-ийн 190-192/, “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 60-67, 78-79/, Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнийг төлсөн тухай буюу 460.000 Ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушаасан “ХААН” банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримт, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 69-72, 2хх-ийн 122-124/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /5хх-ийн 131-150/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-ийн 145-151, 160-161, 166-182/, “ХААН” банк дахь Н.Цогийн эзэмшлийн хадгаламжийн дэвтрийн хуулбар, дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 193-194, 2хх-ийн 166-167, 4хх-ийн 221-229/, Р.Оы эзэмшлийн “ХААН” банк дахь дансны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /2хх-ийн 134-139/, Р.Оы эзэмшлийн “Голомт” банкин дахь дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /Зхх-ийн 2-11/, П.Болормаагийн эзэмшлийн “ХААН” банк дахь данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /2хх-ийн 140-157/, П.Болормаагийн эзэмшлийн “Голомт” банкин дахь дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /Зхх-ийн 12-21/, гэрч Р.Отгонтулгын бичиж өгсөн баримт /5хх-ийн 177/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3770 дугаартай шинжээчийн дүгнэлт /Зхх-ийн 148-156/, “Хөрөнгийн Үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 154 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” шинжээчийн дүгнэлт /Зхх-ийн 157-163/, Р.Огийн гаргаж байсан хөрөнгө, орлогын мэдүүлгүүд, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /Зхх-ийн 176-210/, “Монгол банк”-ны төгрөгийн Ам.доллартай харьцах ханшын лавлагаа мэдээлэл /4хх-ийн 57-59, 5хх-ийн 179-187/, “ХААН” банкны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/1107 дугаартай албан бичиг /5хх-ийн 170/, Гаалийн Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/799 дугаартай болон 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/1107 дугаартай албан бичгүүд /5хх-ийн 172-173/ зэрэг болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Р.О нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 Ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 Ам.доллар, нийт 460.000 Ам.доллар буюу 641.736.800 төгрөгийг төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
шүүгдэгч Р.О нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлуулан, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж баталгаа гаргасны дараа “...Би энэ байрыг нийт 460.000 Ам.доллараар худалдаж авсан. ...Би Цог гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг, Лхагвадаш гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг тус тус зээлж авсан,
Улсын яллагчийн “хавтаст хэрэгт гэрч Цог мэдүүлэхдээ танд 100.000.000 төгрөг зээлээгүй талаар мэдүүлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Цог ямар учраас ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна, ... Цог, Лхагвадаш нараас мөнгө зээлэхдээ баримт үйлдээгүй” гэж, “Та 460.000 Ам.долларыг хаана хадгалж байсан юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Би гэртээ хадгалж байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүх хуралдаан даргалагчийн “Таны хадгалаад байгаа мөнгө доллараар байсан уу, төгрөгөөр байсан уу” гэх асуултанд хариулахдаа “...доллараар байсан, 20 боодол доллар болох байх” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн “Байрны мөнгийг хэн хэзээ яаж тушаасан бэ” гэх асуултанд “...Төлбөрийн асуудлын үед би их завгүй байсан учраас дүү Отгонтулгад даалгасан. Сүүлд сонсоход Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан байсан” гэж, Иргэдийн төлөөлөгчийн “Таны гэрээс Отгонтулга мөнгө авахад хөндлөнгийн гэрч байсан уу” гэх асуултанд “би тухайн үед завгүй байсан учраас дүү нартаа хэлсэн. Ахынхаа байрны төлбөрийг хийгээрэй, миний мөнгө гэрт байгаа талаар Отгонтулгад хэлсэн” гэж, мөн иргэдийн төлөөлөгчийн “Таны дүү Отгонтулга 460.000.000 төгрөгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр таны гэрээс авсан юм бэ” гэх асуултанд “би санахгүй байна, миний завгүй үед таарсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
мөн мөрдөн байцаалтанд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2015 онд Огийнх нүүж орсон” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тус шүүх хуралдаанд Улсын яллагчийн “Тухайн байранд Огийн гэр бүл хэдээс хэдэн оны хооронд амьдарч байсан юм бэ” гэсэн асуултанд “Огийнх 2014 оны 05 дугаар сард орсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
гэрч Э.Бархасбадийн /4хх-ийн 18/: “... Би 2011-2014 онд “Номин Констракшн” компанид борлуулагчаар ажиллаж байсан. Ажил үүргийн хуваариар тухайн үед борлуулах гэж байсан “Ривер Гарден” хотхоны нэвтрүүлгийг хөтлөх, ирж сонирхсон хүмүүст загварын байрыг танилцуулах, утсаар холбогдох зэрэг ажлыг хариуцаж байсан. Гэрээ байгуулах асуудлыг захирлуудын түвшинд шийдэж маркетинг худалдаа эрхэлсэн захирал Хүрэлхүү болон борлуулагчийн хувьд би гэрээнд гарын үсэг зурж байсан. Түүнээс би өөрөө гардаж гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Я.Энхтүвшингийн /4хх-ийн 19, 205/: “... Би “Ривер Гарден” хотхоны зарим барилгын ажилд оролцсон. Одоо хүртэл үргэлжлэн явагдаж байгаа. Би 304 дүгээр байрны 201 тоотыг санаж байна. Энэ байрны эзэмшигчийн эхнэр байх Агиймаа гэдэг эмэгтэй өөрийн захиалсан байрны дотор заслын ажилтай ирж танилцдаг байсан. Бид журмын дагуу заслын ажил дуусахаас өмнө утсаар мэдэгдэж үзүүлж санал хүсэлтийг нь авч шаардлагатай өөрчлөлтийг хийж өгөх үүрэгтэй байдаг. Тэр үүднээс энэ эмэгтэй манай борлуулалтын менежер Бархасбадийн хамт ирж үздэг байсан. Нөхөр нь гэж (нэрийг нь сайн мэдэхгүй байна) удирдах албан тушаал хашдаг баймаар хувцасладаг 35-45 орчим насны өндөр бор залуу байдаг. Би одоо харвал танина. Ногоон өнгийн “Ланд Круйзер” маркийн машин унадаг хүн байсан. Сүүлд байр бэлэн болсны дараа байрыг хүлээлгэн өгөхөд эхнэр, нөхөр 2 хоёулаа ирж байсан бөгөөд нөхөр нь байр хүлээн авсан актан дээр гарын үсэг зурсан. Одоо уг актыг үзэхээр Рэнцэндорж овогтой О гэсэн хүн гарын үсэг зурсан байна. Би энэ гарын үсэг зурсан хүнд байрыг хүлээлгэн өгч байсан...”, “Ривер Гарден” хотхоныг ашиглалтанд орохоос өмнө захиалгыг авсан. Энэ үед байрны дугаар, давхар, хаалганы дугаарыг тогтоож өгч байсан бөгөөд 2 оронтой тоогоор хаалганы дугаарыг дугаарлаж байсан. Жишээ нь 304 дүгээр байрны 2 давхарын урагшаа харсан хаалгыг 21 тоот, хойшоо харсан хаалгыг 22 тоот гэж явж байсан. Тэгээд 2013 оны сүүлд байр ашиглалтанд орж улсын комисст хүлээлгэж өгөхдөө хаалганы дугаарлалтыг 3 оронтой тоонд шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр болсон. Энэ үед урьд захиалгын гэрээн дээр 21 гэсэн хаалганы дугаар 201 тоот болон өөрчлөгдсөн. Гэтэл манай бичиг хэргийн техникийн алдаанаас шалтгаалж 201 тоотын байр хүлээлцсэн актан дээр 202 тоот гэж бичигдсэн байна. Түүнээс иргэн Рэнцэндорж овогтой Отгонтулга гэдэг хүн захиалсан, Рэнцэндорж овогтой О гэдэг хүн гарын үсэг зурж хүлээж авсан орон сууц нь “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот орон сууц мөн юм. Манай СӨХ-өөс гаргаж өгсөн машины авто грашийн хаалга автоматаар онгойлгогч чип карт өгсөн хуудсан дээр 304 дүгээр байрны 201 тоотод Р.Отгонтулга гэдэг хүн бүртгэлтэй бөгөөд чип карт хүлээн авагчаар Д.Агиймаа гэдэг хүн гарын үсэг зурж авсан бүртгэл байгаа. “Ривер Гарден” хотхонд 21 тоот орон сууц байхгүй…” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Лхагвадашийн /4хх-ийн 20, 200, 5хх-ийн 164/: “... Би Р.Од (2011 оны 9 дүгээр сарын дундуур санагдаж байна) 100.000.000 төгрөгийг ямар нэгэн гэрээ, хэлцэл, хүү төлбөр, барьцаагүйгээр зээлж байсан. Түүнээс Р.Од мөнгө төгрөг, эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр өгч байсан зүйл байхгүй...” , "...Би өмнөх мэдүүлэг дээрээ зарим нэг зүйлийг андуурч мэдүүлсэн байна. Би 2011 оны 09 дүгээр сарын дундуур өөрийн найз Р.Од 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж андуурсан байна. Би өөрийн дансанд орсон 150.000 Ам.долларын зарцуулалтыг танай газарт мэдүүлэг өгсөний дараа дансны хуулга, “Фамилисон” ХХК-ийн тухайн үед хийж байсан үйл ажиллагаа зэргийг харьцуулж үзэхэд уг мөнгийг өөрийн компанийн үйл ажиллагаа болон хувьдаа зарцуулсан болох нь харагдаж байна. Мөн компанидаа хүлэмжийн аж ахуй байгуулахад үлдсэн мөнгийг зарцуулсан байна. Одоо нэгэнт танай газраас энэ мөнгөтэй холбоотой асуудлаар дахин байцаалт авах гэж байгаа тул би өмнөх андуурч мэдүүлсэн мэдүүлгээ залруулж мэдүүлж байна. Р.О бид 2-ын хооронд ямар нэгэн бизнес болон хоорондын наймаа гэж байхгүй. Бид 2 аялал жуулчлалын газарт хамт ажилласнаас хойш найз нөхдийн харилцаатай байгаа...”, “... Р.О надтай 2015 оны сүүлээр уулзаад “манай дүү Р.Отой холбоотой хэрэг Авилгатай тэмцэх газарт шалгагдаад байна. Чи надад “100.000.000 төгрөг зээлүүлсэн” гэж хэлээд өгөөч. Чамайг энэ хэрэгт ахиж дуудаж хүндрэл учруулахгүй” гээд гуйхаар нь би 100.000.000 төгрөг зээлдүүлсэн гээд хэлсэн юм. Тэгээд энэ асуудал дууссан гээд бодоод явж байтал Р.О 2016 оны 09 дүгээр сард байх “чамайг дахиад дуудаж асуух байх, чи энэ мөнгийг (22.000.000 төгрөг) компанийхаа дансанд оруулаад надад зээлсэн мөнгөө буцаагаад авсан гээд хэлчих” гээд гуйсан. Би энэ асуудал ер нь цаашдаа хууль шүүхийн байгууллагыг хуурсан үл бүтэх асуудал болж, би өөрөө энэ хэрэгт орооцолдоод явах шинжтэй болсон тул Авилгатай тэмцэх газарт дахин мэдүүлэг өгөхдөө Р.Од 100.000.000 төгрөгийг зээлээгүй болохоо залруулж үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би Р.Отой дахин уулзаагүй байгаа. Би худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, Р.Од 100.000.000 төгрөг зээлээгүй болох нь үнэн. Харин Р.О шүүх хурал дээр яагаад надаас 100.000.000 төгрөг зээлсэн гэж худал мэдүүлэг өгсөн байна. Р.Оы зүгээс надад хүч хэрэглэх, эд хөрөнгийг устгахаар заналхийлэх, шан харамж өгөх, өгөхөөр амлах, нэр төрийг минь гутаан доромжилохоор сүрдүүлж гэрчээр байцаалт өгүүлсэн зүйл байхгүй. ...айлгаж дарамталсан, мөнгө төгрөг амласан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Цогийн /4хх-ийн 23, 4хх-ийн 199, 5хх-ийн 165-166/: “... Би Р.Отой Польш улсад наймаа хийж явахдаа танилцсан. Бид 2 Польшоос Монгол улс руу контейнертой хүнсний зүйл зөөж байсан. Сүүлд 2008 онд Р.О манай вафьлийн үйлдвэрт хувь эзэмшиж, хөрөнгө оруулна гэж 40.000 Ам.доллар надад өгсөн. Дараа нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би түүнд 100.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Би өөрийн “ХААН” банкин дахь 5026015230 дугаартай хадгаламжийн данснаас дээрх мөнгийг авч Р.Од хүлээлгэн өгсөн. Бид 40.000 Ам.доллар болон 100.000.000 төгрөг өгч авалцахдаа ямар нэг баримт үйлдээгүй...”, “... би өмнө өгсөн мэдүүлэг дээр зарим зүйлийг андууран мэдүүлсэн байна. Өмнө өгсөн мэдүүлэгт андуурч мэдүүлсэн зүйлээ одоо залруулан мэдүүлье. Миний хувьд Р.Од 100.000.000 төгрөг өгсөн асуудал байхгүй. 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн “ХААН” банк дахь данснаас 100.000.000 төгрөгийг аваад тэр өдөртөө эхнэр Цэвгээтэй хамтран эзэмшдэг хадгаламжийн дансандаа байршуулсан. Миний нэр дээр байдаг данс хугацаагүй хадгаламжийн данс, харин эхнэр бид 2-ын нэр дээр байдаг данс бол хугацаатай хадгаламжийн данс байсан юм. ... Миний биеийн байдал сайнгүй байсан болохоор Р.Од 2012 оны 05 дугаар сард 100.000.000 төгрөг өгсөн гэж андуурч мэдүүлсэн. ... Би одоо болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж байна. Би анх мэдүүлэг өгснийхөө дараа хадгаламжийн дэвтрээ хараад Р.Од 100.000.000 төгрөг өгөөгүй, харин эхнэртэйгээ хамтран эзэмшдэг хадгаламжиндаа хийснээ санасан. ...Миний хувьд санаатай худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Харин мартаж санаад Р.Од 100.000.000 төгрөг өгсөн байдлаар мэдүүлсэн нь миний буруу...”, “...Р.О шүүх хурал дээр надаас 100.000.000 төгрөг зээлсэн гэж худал мэдүүлсэн байна. Р.О яагаад миний нэрийг худал зүйлд холбогдуулаад байгааг ойлгохгүй байна. Миний хувьд болсон зүйлийг чин үнэнээр мэдүүлж байна. Миний болон манай гэр бүлийн тайван байдал Р.О, Р.О нарын худал хуурмаг зүйлээс болж алдагдаж байгаад залхаж, харамсаж байна. Р.Оы зүгээс намайг айлгаж, хүч хэрэглэсэн, шан харамж, эд хөрөнгө амлаж, нэр төрийг гутаахаар дарамталж мөрдөн байцаалтанд худал мэдүүлэг өгүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Алдармаагийн /4хх-ийн 24-25/: “... Би хааяа Д.Агиймаагийнд очиж хүүхдийг нь харж өгдөг юм. Р.Огийн Зайсан дахь байр бол их том сайхан байр байдаг. Тэднийх уг байраа хэзээ хэдэн төгрөгөөр, ямар санхүүгийн эх үүсвэрээс авсан талаар би огт мэдэхгүй. Намайг Д.Агиймаа “хүүхэд хараад өгөөч” гэж гуйгаад би уг байранд нь анх очиж байсан. Тэгэхэд 2 ихэр нь жаахан байсан. Одоо 2 ихэр 3 настай гэхээр ойролцоогоор 3 жилийн өмнө уг байрандаа орсон байх. Би хүний эгч учир дүүгээ сайхан байранд орсонд нь баярлаж баяр хүргэж байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч П.Болормаагийн /4хх-ийн 26-27/: “... Би 2004-2007 онуудад Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежерээр ажилласан. 2007-2010 онуудад Швейцарийн хөгжлийн агентлагийн төсөл дээр ажилласан. 2010 оноос одоог хүртэл АНУ-ын Азийн сангийн одоогийн албан тушаалд ажиллаж байна. Манайх хөрөнгийн хувьд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 106-103 тоотын 3 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр байр 41 тоотод 2 өрөө байртай, “Ривер Гарден” хотхоны байр манай нөхрийн нэр дээрх орон сууц байдаг. Орон сууцны хувьд дээрх орон сууцуудыг л эзэмшдэг. “Ривер гарден” хотхонд байгаа орон сууцыг манай нөхөр 2012 оны сүүлээр худалдан авсан. Би худалдан авахад нь оролцоогүй. Манай нөхөр уг байрыг ойролцоогоор 600.000.000 төгрөгөөр худалдан авсан. Манай нөхөр бид 2 нэг нэгнийхээ нарийн ширийн зүйлд нэг их оролцоод байдаггүй. Манай нөхөр уг 600.000.000 төгрөгийг хаана хадгалж байсан талаар би мэдэхгүй. Миний хувьд дээрх 600.000.000 төгрөгийг олоход болон хадгалахад ямар нэг байдлаар оролцоогүй. Миний хувьд цалингийн орлогоос өөр орлого байхгүй. Би Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежерээр ажиллаж байхдаа нэг сарын 500-800 Ам.долларын цалин авч байсан. АНУ-ын Азийн санд нэг жилийн хугацаанд авдаг нийт цалин 36.000.000-52.000.000 төгрөг байдаг. ... Надад манай нөхөр “гэрт их хэмжээний мөнгө хадгалж байна” гэж нүдэнд ил харагдахаар газар бол байгаагүй. Манай гэрт сейф ер нь байгаагүй. Манай нөхөр бид хоёр 2007 билүү 2008 онд Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцын зээлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай 40.000 орчим Ам.доллар авсан. Уг зээлээ одоогийн амьдарч байгаа байраа худалдан авахад зарцуулсан. Дээрх 40.000 орчим Ам.долларын зээлийг 2011-2012 онд төлж дуусгасан. 2014 онд “Голомт” банкнаас 5.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед Солонгос улс руу явахдаа бэлэн мөнгөтэй явах шаардлагатай гэдэг үүднээс уг цалингийн зээлийг авч байсан. Би манай нөхөрт их хэмжээний мөнгө байгаа гэж мэдээгүй. Р.О надад тухайн үед их хэмжээний мөнгө байгаа гэж хэлж байгаагүй. Манай нөхөр 2012 онд “Ривер гарден” хотхонд 4 өрөө орон сууц авч байгааг тухайн үед нь бол би мэдээгүй. Сүүлд нь буюу 2016 онд нөхрийгөө “Ривер гарден” хотхонд 4 өрөө орон сууц авсныг мэдсэн. Тийм учраас үүнээс өмнөх хугацааны уг байртай холбоотой асуудлыг би мэдэхгүй. 2013 онд манай гэр бүл одоогийн байр буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 106-103 тоот байрандаа амьдарч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Р.Отгонтулгын /4хх-ийн 29-30, 5хх-ийн 176/: “... Миний том ах Р.О 2012 онд над руу утсаар яриад “ “Ривер гарден” хотхонд байр худалдан авах гэсэн юм” гэж хэлээд байрны каталог үзүүлж байсан. Р.О ах намайг “байрны төлбөр төл” гэж хэлээд би байрны төлбөр тушааж байсан. Гэхдээ би яг хэдэн төгрөг хаана тушааснаа санахгүй байна. Уг “Ривер гарден” хотхонд байр худалдан авах гэрээ байгуулсан эсэхээ санахгүй байна. ...Өмнө би мөнгө шилжүүлсэн гэж андуурч мэдүүлсэн байна. Харин “Номин констракшн” ХХК-тай байгуулсан 2012 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн РО19130421 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын” гэрээг би байгуулж гарын үсэг зурж байсан байна. Би уг гэрээн дээрх гарын үсгийг үзээд санаж байна. Энэ байр нь надад болон манай гэр бүлд ямар нэгэн хамааралгүй бөгөөд одоогоос 4 жилийн өмнө ямар ч байсан уг байрыг худалдан авах ажиллагаанд том ах Р.Оы хэлсний дагуу оролцож гарын үсэг зурж байсан юм. Тухайн мэдүүлэг өгч байхдаа би мөнгө тушаасан, гэрээ байгуулсан 2-ыг андуураад хэлсэн байна...”, “...Миний хувьд 2012 онд болсон үйл явдлын талаар тодорхой санахгүй байсан бөгөөд шүүх хурлын дараа шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж үзэхэд Р.О ахын байрны асуудалд оролцсон юм шиг санагдсан. Учир нь би байрны гэрээг “Номинконстракшн” ХХК-тай байгуулсан нь үнэн. Мөн Р.О ах, Д.Агиймаа эгч нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр уг байрны мөнгийг тушаахад би оролцсон юм болов уу гэж бодсон юм. Би энэ үйл явдлын талаар санахгүй байсан тул Р.О ах, Д.Агиймаа эгч нарын шүүхэд өгсөн мэдүүлгийг үгүйсгэлгүйгээр байрны мөнгө тушаах үйл явцад оролцсон гэж мэдүүлсэн. Өнгөрсөн 5 хоногт үйл явдлын талаар бодоход би байрны мөнгө авах тушаах үйл явцад оролцоогүй гэдгээ тодорхой санасан тул өнөөдөр ирж болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж байна. Би байрны гэрээг байгуулахад оролцсон. Харин байрны мөнгийг авч хэн нэгэнд өгөх болон “Номин констракшн” ХХК-ийн дансанд тушаах үйл явцад оролцоогүй юм. Намайг мөрдөн байцаалтанд урьд нь зөрүүтэй, андуурсан мэдүүлэг өгч байгааг ойлгохыг хүсэж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Гэрэлмаагийн /4хх-ийн 201-202/: “... Би 2008 оноос хойш нөхрийн үүсгэн байгуулсан “Фамили Сон” ХХК-ийн захирал, хувь нийлүүлэгчээр ажиллаж байгаа. Мөн өөрийн төрсөн дүү О.Мандахын үүсгэн байгуулж байсан “Алтан Хойч” ХХК-д 500.000 төгрөгийн хөрөнгө оруулж байсан. Гэхдээ энэ компани нь тодорхой үйл ажиллагаа явуулж байгаагүй. Манай нөхөр Д.Лхагвадаш нь Дархан хотын Политехникийн сургууль, Улаанбаатар хотод “Цог” гадаад хэлний дээд сургуулийн Япон хэлний ангийг тус тус дүүргэсэн. ... 2009 оноос хойш хувийн бизнес буюу “Фамили сон” ХХК-аа ажиллуулж байгаа. Манай компани нь барилга угсралт, хүлэмжийн аж ахуй, төмс хүнсний ногооны тариалалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Өөр гэр бүлийн хүрээнд бизнес байхгүй. ... Би Р.Оыг танина. Манай нөхөртэй хамт аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэд найз нөхдийн харилцаатай байдаг. Би Р.Од хэзээ хэдэн төгрөг зээлсэн, хэзээ хэдийг буцааж авсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
гэрч П.Цэвгээгийн /4хх-ийн 203/: “... Би Рэнцэндорж овогтой О гэдэг хүнийг танихгүй. Н.Цог 2012 онд Р.О гэдэг хүнд 100.000.000 төгрөг өгсөн талаар надад хэлж ярьж байсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлгээр болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Р.Ооос Д.Агиймаагийн өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд /1хх-ийн 27-30/, дээрх орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Агиймаагаас Р.Оы өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд /1хх-ийн 31-34/, “Номин Констракшн” ХХК-ийн “Ривер Гарден” хотхоны 304-201 тоот дахь орон сууцыг авах тухай “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, холбогдох баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 48-58/, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/17487 тоот албан бичгээр өгсөн лавлагаа баримтууд /1хх-ийн 20-21/, Прокурорын гаргасан шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /5хх-ийн 190-192/, “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 60-67, 78-79/, Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнийг төлсөн тухай буюу 460.000 Ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушаасан “ХААН” банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримт, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 69-72, 2хх-ийн 122-124/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /5хх-ийн 131-150/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-ийн 145-151, 160-161, 166-182/, “ХААН” банк дахь Н.Цогийн эзэмшлийн хадгаламжийн дэвтрийн хуулбар, дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 193-194, 2хх-ийн 166-167, 4хх-ийн 221-229/, Р.Оы эзэмшлийн “ХААН” банк дахь дансны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /2хх-ийн 134-139/, Р.Оы эзэмшлийн “Голомт” банкин дахь дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /Зхх-ийн 2-11/, П.Болормаагийн эзэмшлийн “ХААН” банк дахь данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /2хх-ийн 140-157/, П.Болормаагийн эзэмшлийн “Голомт” банкин дахь дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /Зхх-ийн 12-21/, гэрч Р.Отгонтулгын бичиж өгсөн баримт /5хх-ийн 177/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3770 дугаартай шинжээчийн дүгнэлт /Зхх-ийн 148-156/, “Хөрөнгийн Үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 154 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” шинжээчийн дүгнэлт /Зхх-ийн 157-163/, Р.Огийн гаргаж байсан хөрөнгө, орлогын мэдүүлгүүд, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /Зхх-ийн 176-210/, “Монгол банк”-ны төгрөгийн Ам.доллартай харьцах ханшын лавлагаа мэдээлэл /4хх-ийн 57-59, 5хх-ийн 179-187/, “ХААН” банкны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/1107 дугаартай албан бичиг /5хх-ийн 170/, Гаалийн Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/799 дугаартай болон 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/1107 дугаартай албан бичгүүд/5хх-ийн 172-173/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Р.Оыг их хэмжээний Ам.долларыг гэртээ хадгалж байсныг мэдэхгүй талаар түүний эхнэр мэдүүлсэн, Р.О “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авах эх үүсвэрийг бүрдүүлэхэд найз Н.Цог, Д.Лхагвадаш нараас мөнгө зээлсэн нь үгүйсгэгдсэн, Н.Цог, Д.Лхагвадаш нарыг “мөнгө зээлүүлсэн” мэтээр мэдүүлэг өгөхийг гуйж ятгасаныг гэрч нар мэдүүлсэн, Р.О их хэмжээний мөнгө, валюттай Монгол Улсын хилээр нэвтэрч байгаагүйг Гаалийн Ерөнхий газраас тодорхойлсон, Р.О нь Худалдаа хөгжлийн банк, Эрэл банк зэргээс орон сууцны зээл, цалингийн зээл авч байсан нь зээлийн гэрээ, дансны хуулгууд зэргээр тогтоогдсон, Р.О нь 460.000 Ам.долларыг бэлнээр гэртээ хадгалж байсан нь тогтоогдоогүй, Р.Огийн эхнэр Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнэ 460.000 Ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушааж, уг орон сууцанд тэдний гэр бүл оршин сууж байсан болох нь “ХААН” банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримт, хураан авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус гарлыг нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргах зорилгоор уг эд хөрөнгийн өмчлөлийг өөрийн төрсөн ах Р.Оы өмчлөлд шилжүүлсэн нь Р.Ооос Р.Огийн эхнэр Д.Агиймаагийн өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд, Д.Агиймаагаас Р.Оы өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд, “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, холбогдох баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас “…Р.Ог үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж буй орон сууц нь Р.Оы өмч, шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж агуулагдаагүй…” гэсэн боловч дээр дурдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Хууль тогтоогч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн объектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх, энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх үүсвэр нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна. Энэ нь уг эд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан боловч албан тушаалтан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдохгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэж тухайн үйлдлийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд” гэж зохицуулсан байх тул Р.О нь нийтийн албан тушаалтан Р.Огийн хамаарал бүхий этгээд мөн болно.
Шүүгдэгч Р.О “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг өөрийн төрсөн ах Р.Оы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө” хэмээн тайлбарлаж байх боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анх барилгын компаниас хүлээн авсан актан дээр гарын үсэг зурсан этгээд нь Р.О, тухайн байрны авто зогсоолын чип, түлхүүрийг хүлээн авсан этгээд нь Р.Огийн эхнэр Д.Агиймаа, тухайн орон сууцыг бариулж байхад өрөөний зохион байгуулалт, загварын шийдлийн талаар барилгын компанид тогтмол заавар, саналаа өгч байсан этгээд нь Р.Огийн эхнэр Д.Агиймаа, тухайн орон сууцанд Р.О гэр бүлээрээ амьдарч байсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байх тул уг орон сууцыг Р.Од хамааралтай эд хөрөнгө гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд Р.О нь уг үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авч өмчилсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан болно.
Харин Р.О нь ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдоогүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль бус гарлыг нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргах зорилгоор уг эд хөрөнгийн өмчлөлийг өөрийн төрсөн ах Р.Оы өмчлөлд шилжүүлэн Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Р.Оы гаргаж өгсөн “Явцдаа төлөх төлбөр хураамж бүртгэгдсэн тухай мэдэгдэл”, “Австралийн хуулийн этгээдийн бүртгэл” (албан бус орчуулгатай) баримтыг тэрээр хэрхэн олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тайлбарлаагүй тул энэхүү баримт нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгө Р.Отой хамааралгүй нь тогтоогдсон тул түүний Австрали улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан, орлого олж байсныг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Р.Огийн нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайларлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хрөнгөжсөн, шүүгдэгч Р.Оы гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тус тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Р.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, шүүгдэгч Р.Оы үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус агуулан тодорхойлогдож байна.
Прокуророос шүүгдэгч Р.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Р.Оыг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх байдлаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэх болсон хууль зүйн үндэслэлийг прокурор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Од холбогдох хэргийн зүйлчлэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь заасан гэмт хэрэг мөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байгаа нь шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй.
Харин прокурорын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай “Ял нэмж сонсгох” тухай тогтоолоор Р.Од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар сонсгосон “иргэн Д.Лхагвадаш, Н.Цог нарыг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрт нь 100.000.000 төгрөг тус тус зээлүүлсэн талаар мэдүүлэг өгөхийг гуйж ятган Н.Цогийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, Д.Лхагвадашийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус энэ талаар гэрчийн мэдүүлэг өгүүлж мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан” гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар түүнд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлуулан, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн болно.
Гэвч түүнийг Улсын Их Хурлын 2017 онд шинээр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр бус харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан шалтгаан нь өмнөх буюу 2002 оны Эрүүгийн хуулиар яллагдагчийн эрх зүйн байдал дордсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг буцаан хэрэглэсэн явдал юм” хэмээн тайлбарлсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх Р.Огийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Р.Оы үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтов.
Р.Огийн үйлдсэн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон…” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Р.О нь 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.
Хууль тогтоогч “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) “…үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж…” хэмээн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлсон байна.
Нэгэнт Р.Од холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эрх зүйн байдлыг ямарваа нэг хэлбэрээр дордуулж ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Ийм учраас Р.Огийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүйд хүрсэн болой.
Шүүх шүүгдэгч Р.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Р.Оы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Шүүгдэгч Р.О, Р.О нар бусдад төлөх төлбөргүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг авсан талаарх “Номин Констракшн” ХХК-тай байгуулсан “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, байр хүлээлцсэн актын хуулбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг холбогдох баримтуудыг хэргийн 1 дэх хавтасны 47-58 дахь талд, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар зэрэг холбогдох баримтуудыг хэргийн 1 дэх хавтасны 60-67 дахь талд, Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнийг төлсөн тухай буюу 460.000 Ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушаасан ХААН банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримтыг хэргийн 1 дэх хавтасны 70-72 дахь талд, (бусад эд мөрийн баримтаар тооцогдсон бичиг баримтууд хэргийн 1 дэх хавтасны 134-136, 138-140, 142-144, 146-151, 153-155, 157-158, 185-192 дахь талд) тус тус дугаарлагдан үдэгдсэнийг дурьдаж,
“Д.Агиймаагийн нэр дээр бүртгэлтэй “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг” битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Р.Огийн эцэг Д.Рэнцэндоржийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал Таун хотхоны 801 дүгээр байрны 609 тоот орон сууцыг” битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Худалдаа хөгжлийн банк дахь Р.О, О.Хунан нарын нэр дээрх 26.352.280 төгрөг”, “Д.Агиймаа, О.Саян нарын нэр дээрх 24.296.821 төгрөг”, “Д.Агиймаа, О.Сийлэн нарын нэр дээрх 24.296.821 төгрөг”, “Д.Агиймаагийн нэр дээрх 40.881 Ам.долларын хадгаламж” зэргийг битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Д.Алдармаагийн нэр дээрх Д.Агиймаагийн “Киа Спортэйж” маркийн 0908 УНГ дугаартай автомашин” битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Рэнцэндоржийн Ог нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигин овогт Рэнцэндоржийн Оыг гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Р.Од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 сарын хугацаагаар хасч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О 3 /гурав/ хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялаас нийт 45.000 төгрөгийг хассугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од оногдуулсан 455.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Од оногдуулсан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О 30 /гуч/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг авсан талаарх “Номин Констракшн” ХХК-тай байгуулсан “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, байр хүлээлцсэн актын хуулбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг холбогдох баримтуудыг хэргийн 1 дэх хавтасны 47-58 дахь талд, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар зэрэг холбогдох баримтуудыг хэргийн 1 дэх хавтасны 60-67 дахь талд, Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнийг төлсөн тухай буюу 460.000 Ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушаасан ХААН банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримтыг хэргийн 1 дэх хавтасны 70-72 дахь талд, (бусад эд мөрийн баримтаар тооцогдсон бичиг баримтууд хэргийн 1 дэх хавтасны 134-136, 138-140, 142-144, 146-151, 153-155, 157-158, 185-192 дахь талд) тус тус дугаарлагдан үдэгдсэнийг дурдаж,
“Д.Агиймаагийн нэр дээр бүртгэлтэй “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг” битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Р.Огийн эцэг Д.Рэнцэндоржийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Кристал Таун хотхоны 801 дүгээр байрны 609 тоот орон сууцыг” битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Худалдаа хөгжлийн банк дахь Р.О, О.Хунан нарын нэр дээрх 26.352.280 төгрөг”, “Д.Агиймаа, О.Саян нарын нэр дээрх 24.296.821 төгрөг”, “Д.Агиймаа, О.Сийлэн нарын нэр дээрх 24.296.821 төгрөг”, “Д.Агиймаагийн нэр дээрх 40.881 Ам.долларын хадгаламж” зэргийг битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол, “Д.Алдармаагийн нэр дээрх Д.Агиймаагийн “Киа Спортэйж” маркийн 0908 УНГ дугаартай автомашин” битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О, Р.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ