| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0908/З |
| Дугаар | 128/ШШ2025/0338 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0338
2025 05 12 128/ШШ2025/0338
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******,*******т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн төлөөлөгч Н.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Манай Ш******* ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х*******, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын даргын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалын “Ш*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бөгөөд цаашид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй гэдгийг ойлгож байгаа болно.
Иймд “Ш*******” ХХК-ийн Х*******,*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ш******* ХХК-аас Х*******,*******т холбогдуулан гаргасан “Х*******, хотын стандартын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаартай тушаалын “Ш*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн төлөөлөгч Н.О******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Х*******, хотын стандартын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаартай тушаалын “Ш*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ш******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х*******,*******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ