Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00449

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00449

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******  

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ихэр мэнд транс” ХХК, тус компанийн захирал Д.Мандал нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Би 2023 оны 09 дүгээр сард Д.Мандал гэх залуутай танилцсан. Тухайн залуу өөрийгөө Монголд хүнсний бөөний дэлгүүртэй. “Ихэр мэнд транс” ХХК-ийн захирал ажилтай, манай компани Европоос Монгол руу захиалгаар машин, чиргүүл нийлүүлэх олон жилийн туршлагатай гэж танилцуулсан. 2022 оны 10 дугаар сард Чехээс чиргүүл авахаар ярилцаж, тохиролцоод компанийн нэхэмжлэх гаргуулж над руу явуулсны дагуу мөнгө шилжүүлсэн. Тэрээр надаас чиргүүл хилээр гаргана гэж 5000, 5000-аар евро авсан. Нийт 129 сая орчим төгрөгийг янз бүрийн шалтгаан хэлж байгаад авсан. Би европод очоод Мандалтай биеэр уулзаж чадаагүй. Тэнд байх хугацаа ч дууссан. Тэгээд Чех улсаас Турк улс руу очиход миний худалдаж авсан чиргүүл байгаагүй. Орос Холбооны Улсад тавьсан Европын хоригийн улмаас чиргүүл гаргахгүй байна, Больгарын хилээс эргэж буцсан, Румены хилээр усан боомтоор Турк рүү гаргахаар болсон гэж тайлбарлан нэмж 2,760 евро авсан. Би 22 хоног хүлээж машины зогсоол, хоол унд, буудал зэрэг олон зардал гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирээд, тухайн залуугийн ярьснаар явсаар байгаад 1 жил гарны хугацаа өнгөрсөн. Тэгээд Чех хэлний орчуулагч олоод чиргүүлийн нэхэмжлэл гаргасан компинатай холбогдоход “манайхаас нэхэмжлэл гаргуулсан боловч төлбөр тооцоо хийгдээгүй учраас худалдаа хийгдээгүй” гэх хариу ирүүлсэн. Ингэхээр энэ бүх хугацаанд би түүнд залилуулж хий хоосон шалтгаанаар мөнгө шилжүүлж байсан болж таарсан. Компанийн хаяг нь Төв аймгийн Зуун мод сум Номт 1 дүгээр баг, Манзушир өргөө 2-31 тоот гэж өгсөн бөгөөд дээрх мөнгөө гаргуулахаар Төв аймгийн шүүхэд хандсан. Гэтэл Ихэр мэнд транс” ХХК нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн Засаг даргын тэмдэглэлээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Уг компани болон захирал Д.Мандал нар нь одоо хаана оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.

Ихэр мэнд транс” ХХК нь 3873765 регистрийн дугаартай, тус компанийн захирал Дэмбэрэл овогтой Мандал нь НБ80082013 регистрийн дугаартай,  90749911, 94140321 утасны дугаартай, 170 орчим см өндөртэй, нимгэн шар арьстай залуу байгаа. Энэ залуу өөрөө Турк улсад байх боломжтой бөгөөд эхнэр хүүхдүүд нь Улаанбаатар хотод амьдардаг гэж байсан гэв.

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймаг дахь сум дундын анхан шахтны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 317/ШЗ2025/01278 дугаартай захирамж, Ихэр мэнд транс” ХХК, Дэмбэрэл овогтой Мандал нарын пэйсбүүк хаягийн зурган хэлбэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар зэргийг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ихэр мэнд транс” ХХК, тус компанийн захирал Д.Мандал нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Ихэр мэнд транс” ХХК нь Төв аймгийн Зуун мод сум Номт 1 дүгээр баг, Манзушир өргөө 2-31 тоот гэсэн хаягийг нэхэмжлэгчид өгсөн боловч уг хаягтаа бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй,  оршин суудаггүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа, мөн нэхэмжлэгч тус компанид холбогдууан мөнгөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан нь “Ихэр мэнд транс” ХХК, Д.Мандал нарыг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Ихэр мэнд транс” ХХК нь 3873765 регистрийн дугаартай, “Ихэр мэнд транс” ХХК гэсэн пэйсбүүк хаягтай, тус компанийн захирал Дэмбэрэл овогтой Мандал нь НБ80082013 регистрийн дугаартай, 90749911, 94140321 утасны дугаартай, 170 орчим см өндөртэй, шар царайтай ба “Demberel Mandal” гэсэн пэйсбүүк хаягтай, тэрээр Турк улсад ажиллаж амьдарч байх боломжтой бөгөөд 420776892345 гэсэн утасны дугаар /whatsapp/-тай байна.

 

4. Иймд “Ихэр мэнд транс” ХХК, Д.Мандал нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суух болон байрлах хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ихэр мэнд транс” ХХК /РД:3873765/, Дэмбэрэл овогтой Мандал /РД:НБ80082013/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Ихэр мэнд транс” ХХК, Д.Мандал нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ******* /утас:99085870/-т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА