| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00398/И |
| Дугаар | 309/ШШ2025/00452 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00452
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00452 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,386,802.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь ******* *******тай 2024 оны 02 сарын 26-ны өдөр 1450088995 дугаартай зээлийн гэрээ байгуулан 43,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. ...Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,330,807.61 төгрөг, хүүгийн төлбөрт 3,411,390.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,568.24 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 09 сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд өргөдөл гаргах өдрийн байдлаар 161 хоног хугацаа хэтэрсэн байна.
Иймд зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 35,669,192.39 төгрөг, хүү 2,657,843.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,767.50 төгрөг, нийт 38,386,802.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* нь “******* *******” ХХК-иас өрхийн хэрэглээний зориулалтаар 43,000,000 төгрөг зээлж авсанаас үлдэгдэл 38,386,802.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. 2024 оны 06 сарын 18-ны өдрөөс эрхэлж буй ажлаасаа ар гэрийн шалтгаанаар гарсан бөгөөд 2025 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал ажил хөдөлмөр эрхлээгүй. 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн эргэж ажилдаа орсон бөгөөд иргэний хариуцлагын хүрээнд өөрийн авсан хугацаа хэтэрсэн зээлийг сар бүр боломж бололцоогоороо шахаж төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,386,802.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүрэгт 38,386,802.98 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүрэгт 38,386,802.98 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,884 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 174,942 төгрөг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 174,942 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА