Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00453

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00453

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 748,267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.*******гаас 2019 оны 09 сарын 12-ны өдрийн №4861 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 460,000 төгрөг, хүү 288,267 төгрөг, нийт 748,267 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус байгууллагаас 480,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ковидоос болоод төлж чадахгүй байсаар 2023, 2024 онд төлөх гэж оролдсон боловч аппликейшн нь нэвтэрч болохгүй алдаа заагаад байсан. Нэхэмжилж байгаа 748,267 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 748,267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь зээлийн гэрээний үүрэгт 748,267 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д   төлөхийг   хүлээн   зөвшөөрсөн  нь  Иргэний  хуульд  нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Х.******* нь зээлийн гэрээний үүрэгт 748,267 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11,300 төгрөг, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           Г.НАМУУНТУЯА