Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00458

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00458

Дорнод аймаг

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* ******* “Долоодой” ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр 16,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч ******* ******* “Долоодой” сургуулиас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сургуульд *******, ******* нар нь 2023 оноос хойш суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн асран хамгаалагч болох Д.******* нь сургалтын гэрээг манай сургуультай байгуулсан байдаг. Суралцагч *******ын 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,600,000 төгрөг, 2024-2025 оны сургалтын төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, суралцагч *******гийн 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 700,000 төгрөг, 2024-2025 оны сургалтын төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Хариуцагч Д.*******д төлбөрийн үлдэгдлийг яаралтай төлж дуусгах талаар 2024 оны 12 сараас хойш утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй байх тул сургалтын гэрээний дагуу нийт 16,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн дагуу “Долоодой” сургуульд суралцагч *******, ******* нарын төлбөрийг төлж барагдуулах болно. Нэхэмжилсэн 16,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ******* ******* “Долоодой” сургууль нь хариуцагч Д.*******д холбогдуулан суралцагч *******, ******* нарын сургалтын төлбөрийн үлдэгдэл 16,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь сургалтын төлбөр 16,300,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* “Долоодой” сургуульд төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Д.******* нь сургалтын төлбөр 16,300,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* “Долоодой” сургуульд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 119,725 төгрөг, хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 119,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* “Долоодой” сургуульд олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА