Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Солонго,

Улсын яллагч: З.Энхжаргал,

            Шүүгдэгч Х.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Харгана овогт Хүрэлбаатарын Х.Бд холбогдох эрүүгийн 201725021386 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Бнь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээрх ороо Хангай хотхон 511 дүгээр байрны 5 тоотод хохирогч Л.Мянганцэцэгийн гэрт согтуугаар танхайрч зурж байсан уран зураг, зургийн тавиур, гэрийн модон хаалга, бүргэд хаалганы цоож зэрэг эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас 317.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болдог өдөр найз бүсгүйнхээ түрээслэдэг байранд очсон. Гаднаас Мянганцэцэг, Хашчулуун нар орж ирсэн. Солонгыг дуудаад өмнөх мэдүүлэг дээр хэлсэн шиг зүйлийг хэлсэн. Тухайн хэрэг их хурдан болж өнгөрсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан гэв.

Хохирогч Л.Мянганцэцэгийн: “…2017 оны 05 дугаар сарын 25-ны орой би 22 цагийн үед найз Хашчулуунтай хамт байрандаа ирэхэд Солонгын найз Билгүүн ирчихсэн байсан. Тэгээд би өөрийнхөө өрөөнд Хашчулууны хамт ороход араас Солонго орж ирэхээр нь би “наад залуугаа явуулаарай, би хамт нэг ширээнд сууж хоол идэхгүй шүү” гэж хэлсэн. Солонго юм хэлэхгүй гараад явсан чинь Билгүүн удалгүй миний өрөөний хаалгыг онгойлгоод “гараад ир чамтай ярих юм байна” гэсэн. Билгүүн манай өрөөнд орж ирээд “чи энэ байрны эзэн юм уу, яахаараа бид хоёрыг хөөдөг юм” гэж хэлсэн, би хариуд нь “би энэ байрыг эзэнтэй нь яриад түрээсэлдэг юм, Солонгыг хоёр өнчин хүүхэдтэй болохоор нь өрөвдөөд хажуу өрөөндөө байлгадаг юм” гэж хэлтэл Билгүүн намайг элдвээр харааж эхэлсэн. Билгүүн өрөөний хаалганаас зуурчихаад тавихгүй байж байгаад хаалга саваад нугасаар нь салгачихсан юм. Тэгээд миний зураг зурдаг тавиур болох мальбуртийг хөлөөрөө өшиглөж унагаасан. Билгүүн мальбурт өшиглөж унагааснаас болж мальбуртны будаг тавьдаг хэсгийн мод нь салаад уначихсан байгаа. Мальбурт дээр байсан зурж байсан зурган дээгүүр хөлөөрөө гишгэж таавчикны мөр гаргасан. ...Билгүүн хаалганы бариулаас татаад хаалга хаалгахгүй байсан ба наана цаанаас нь таталцаж байгаад хаалгаа хаасан чинь хаалга өшиглөөд байсан, хаалганы бариул хугалчихсан. Манай жижиг өрөөний модон хаалгыг рамаар нь салгасан, зураг зурдаг мальбуртыг хөлөөрөө өшиглөж унагааж эвдэлсэн, зурж байсан зургийг хөлөөрөө өшиглөж унагааж эвдэлсэн, гэрийн бүргэд хаалганы бариулыг өшиглөж унагаасан...” гэх мэдүүлэг: /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/.

Гэрч О.Хашчулууны: “...Билгүүн өрөөнийх нь хаалгыг савж рамаар нь салгаж, зурж байсан зурагных нь тавиурыг өшиглөж хугалсан бөгөөд тухайн үед зурж байсан зураг нь унахдаа хугарсан...” гэх мэдүүлэг: / хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/.

Гэрч О.Солонгын: “…Билгүүн өрөөний  хаалга  савсан  чинь  Мянганцэцэгийн  дүү Хашаа Билгүүний араас татаж гарах хаалга руу дөхүүлсэн. Мянганцэцэг Билгүүнийг чи намайг алгаддаг хэн бэ гээд таягаараа нуруу хэсэгт нь цохисон. Билгүүний гутал утас гэрт байсан болохоор Хашаа гаргаж өгсөн бөгөөд Билгүүн гэрийн хаалга 10 минут цохисон...” гэх мэдүүлэг: /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Х.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-75, 78, 80-83/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Х.Бнь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 511 дүгээр байрны 5 тоотод хохирогч Л.Мянганцэцэгийн гэрт согтуугаар танхайрч зурж байсан уран зураг, зургийн тавиур, гэрийн модон хаалга, бүргэд хаалганы цоож зэрэг эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас 317.000 төгрөгийн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Х.Х.Бий үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Х.Х.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Билгүүн нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй  байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Л.Мянганцэцэг нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “…Л.Мянганцэцэг миний бие одоо Х.Х.Бд гомдол санал байхгүй. Эвлэрч, надад учирсан хохирлын барагдуулсан…” гэсэн хүсэлтээ гаргасан болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Харгана овогт Хүрэлбаатарын Х.Бийг бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бнь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Бнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР