| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00327/И |
| Дугаар | 309/ШШ2025/00335 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 309/ШШ2025/00335
| 2025 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 309/ШШ2025/00335 | Дорнод аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 8,755,510.20 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.*******, Д.******* нар нь 2017.03.21-ний өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018.05.07-ны өдөр ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлүүдийг тус тус авсан. ...******* *******тай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 4,141,725.67 төгрөг, үндсэн хүүний төлбөр 3,947,996.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 665,787.86 төгрөг, нийт 8,755,510.20 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.*******, Д.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******наас нэхэмжилж байгаа 8,755,510.20 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Т.*******, Д.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 8,755,510.20 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.*******, Д.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2,900,133.31 /хоёр сая есөн зуун мянга нэг зуун гучин гурван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.*******, Д.******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,654 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 77,519 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 77,519 төгрөг, илүү төлсөн 99,616 төгрөг, нийт 177,135 төгрөгийг, хариуцагч Т.*******, Д.******* нараас 77,519 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА