Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00337

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00337

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “*******” ХХК-д холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 27,322,001 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус ******* “Хоршоог хөгжүүлэх сан”-гаас 25,000,000 төгрөгийн зээлийг “Бууз, банүны үйлдвэрлэл” хийх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

...Зээлийн эргэн төлөлтийг хариуцагч төлөхгүй байгаа тул ******* ХХК-г гэрээний үүрэгт 27,322,001 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ******* ******* ******* ******* ******* газрын нэхэмжилж байгаа 27,322,001 төгрөгийг энэ ондоо багтаан төлж барагдуулна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 27,322,001 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* газрын “Зээлийн гэрээний үүрэгт 27,322,001 /хорин долоон сая гурван зуун хорин хоёр мянга нэг/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Хариуцагч “*******” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 147,280 төгрөгийг гаргуулж ******* ******* төсвийн орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА