| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0148/З |
| Дугаар | 128/ШШ2025/0274 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0274
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* к******* ******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******-*******
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох
Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Манай компани нь 2017 оноос банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № тоот тогтоолоор манай компанийн санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж мөн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн № тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тус тоот тогтоолыг Захиргааны ерөнхий х 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж үзэж байгаа тул илт хууль бус акт болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
2.2. Бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х 92-94 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлд гомдол гаргасан ба гомдлын хариуд бидэнд ямар нэгэн албан хариуг огт ирүүлээгүй бөгөөд Хяналтын зөвлөлийн гомдол хүлээн авсан ахлах референт Б.Утэй 8 тоот утсаар холбогдон тодруулахад Хяналтын зөвлөл орон тоо дутуу байгаа, Санхүүгийн зохицуулах хороонд шийдвэрээ дахиж харах чиглэл өгсөн гэх хариуг утсаар өгсөн ба Захиргааны ерөнхий х 99 дүгээр зүйлийн 99.1-т заасны дагуу бичгээр эсвэл цахимаар бидэнд өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй юм.
2.3. Санхүүгийн зохицуулах хороо нь 2023 оны 08 дугаар сард тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл нь өөрийн хаягт үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаан байсан бөгөөд манай компани нь тухайн цаг үед өөр оффис хаягт шилжиж байсан ба бид хожим хаягийн өөрчлөлтүүдийг бүртгүүлж өөрчлүүлэн энэ тухай Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №******* тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Улмаар 2024 оны 03 дугаар сард Санхүүгийн зохицуулах хороо нь дахин хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ бидэнд огт урьдчилан мэдэгдээгүй төдийгүй зөвхөн утсаар өгсөн тайлбарт үндэслэн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн дүгнэлтийг мөн хаягийн нөхцөл байдлаар үндэслэн гаргасан юм. Энэ нь "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд сан хяналт шалгалт хийх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2-т Газар дээрх шалгалтыг үйл ажиллагааны хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна" мөн 2.3 болон 2.4-т заасны дагуу шалгалтын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгнө гэснийг зөрчиж байгаа юм.
2.4. Хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ Захиргааны ерөнхий х 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.6 дахь заалтад "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэснийг зөрчсөн буюу урьдчилан албан бичиг, мэдэгдлийг хүргүүлээгүй. Мөн хариуцлага тооцохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан "Энэ х 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа юм.
2.5. Санхүүгийн зохицуулах хороо нь "Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хийх эрсдэлд сан хяналт шалгалт"-ыг хууль журамд заасан хэлбэрээр хийгээгүй буюу нэг хүний утсаар өгсөн тайлбараар шууд үнэлэлт дүгнэлт өгсөн, шаардлагатай бусад нотлох баримтыг цуглуулаагүй, нөхцөл байдлыг хангалттай тодруулаагүй мөн адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлаагүй гэж бид үзэж байгаа тул манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоолыг тус Захиргааны ерөнхий х 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу илт хууль бус актаар тогтоож өгнө үү гэжээ.
Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны 2023 онд хийж гүйцэтгэх газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөөнд 2023 оны 02, 04 дүгээр улиралд "Бэлэн мөнгөний үлдэгдэл, бусад активын үлдэгдэл ихтэй нэр бүхий банк бус санхүүгийн байгууллага"-уудад газар дээрх хяналт шалгалт хийхээр тусгагдсан.
3.2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 19 дүгээр зүйлийн 19.1-д "Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ" гэж заасныг үндэслэн, мөн "О******* к******* ******* ХХК-аас Хорооны системд улирал бүр ирүүлсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлангаар сүүлийн 5 улирал (2022 оны 01 дүгээр улирлаас 2023 оны 01 дүгээр улирал хүртэл) дараалан нийт актив 2.6 төгрөгийг 100.0 хувь бэлэн мөнгөөр тайлагнасан нь зайны хяналтын хүрээнд тогтоогдсон гэх шалтгаанаар Бэлэн мөнгөний үлдэгдэл, бусад активын үлдэгдэл ихтэй нэр бүхий банк бус санхүүгийн байгууллага"-уудад хийх газар дээрх шалгалтад хамрагдсан.
3.3. Иймд "О******* к******* ******* ХХК-ийн банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд Хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг гүйцэтгэсэн. (2023 оны дүгээр тушаалаар нэр бүхий 18 ******* газар дээрх шалгалтад хамрагдсан)
3.4. Тухайн үед шалгалтын ажлын хэсэг газар дээрх шалгалт хийхээр тус *******-ын Хороонд бүртгэлтэй хаяг болох Улаанбаатар хотын Б дүүргийн 2 дугаар хороо, Ү х г, оффис, тоот хаягт 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр очиход тус хаягт үйл ажиллагаа эрхлээгүй, гүйцэтгэх захирал Б.ын 9 дугаарын гар утас руу залган холбогдоход Манайхан гадаадад явж байгаа болохоор уулзах хүн байхгүй, *******-ынхаа үйл ажиллагааг бүрэн эхлээгүй байгаа" гэсэн мэдээллийг өгсөн.
3.5. Улирал бүр Хороонд ирүүлдэг тайлан, газар дээрх хяналт шалгалт зэргээр "О******* к******* ******* ХХК нь банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэн явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул Зөвшөөрлийн тухай х 6.1 дүгээр зүйлийн 1-т "Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ" гээд 1.3-т "Зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон", Хорооны 2019 оны дугаар тогтоолоор баталсан "д сан хяналт шалгалт хийх журам"-ын 6.2.7-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл" гэх хэсэг, заалтуудыг тус тус үндэслэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр тус компанид 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг гүйцэтгэсэн.
3.6. Хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны дүгээр тогтоолоор "О******* к******* *******" ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд тус түдгэлзүүлсэн тогтоолыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгийн хамт тус *******-ын гүйцэтгэх захирал Б. (тухайн үед гүйцэтгэх захирал байсан)-д 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Тус компаниас банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд компанийн хаяг байршил болон гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг Хороонд ирүүлснээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *******, мөн сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгүүдээр дээрх өөрчлөлтүүдийг Хорооны нэгдсэн бүртгэлд бүртгэсэн.
3.7. "О******* к******* *******" ХХК нь шалгалтад хамрагдах үед 2 хувьцаа эзэмшигчтэй төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байсан бол банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд буюу Хорооны даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр тушаалаар хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан 1 хувьцаа эзэмшигчтэй болсон.
3.8. Гэвч "О******* к******* *******" ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд сүүлийн 5 улирал (2022 оны 01 дүгээр улирлаас 2023 оны 01 дүгээр улирал хүртэл) дараалан нийт актив 2.6 төгрөгийг 100.0 хувь бэлэн мөнгөөр тайлагнасан үндэслэлээр шалгалтад хамрагдсан бөгөөд Хорооноос зөвшөөрсөн банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зориулагдсан мөнгөн хөрөнгө болох 2.6 төгрөгийг *******-ын харилцах, хадгаламжийн дансанд байршуулсан болохыг нотлох дансны хуулга, тодорхойлолтыг ирүүлээгүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шаардлагыг ханган ажиллаагүй тул Зөвшөөрлийн тухай х 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана", 2 дахь хэсэгт "энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасныг тус тус үндэслэн тус *******-д 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлэн, Захиргааны ерөнхий х 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг гүйцэтгэсэн.
3.9. Тус компаниас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр ...*******- ын хаяг, байршлын өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгүүлсэн тул банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Хороонд ирүүлсэн. Дээрх тоот албан бичигт дурдсан асуудлаар тус *******-ын гүйцэтгэх захирал Ү.тай 95009 дугаарын харилцах утсаар 2023 оны 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 08, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд удаа дараа ярьж компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаанд зориулагдсан мөнгөн хөрөнгө болох 8 мянган төгрөгийг *******-ын харилцах, хадгаламжийн дансанд байршуулсан болохыг нотлох дансны хуулга, тодорхойлолтыг ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч компанийн хувьцаа эзэмшигч М. нь гадаадад байгаа гэсэн шалтгаанаар дансны хуулга гаргах боломжгүй байна гэсэн тайлбарыг хэлсээр 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүрсэн болно.
3.10. "О******* к******* ******* ХХК-д банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зориулагдах мөнгөн хөрөнгө байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд тус *******-аас Хороонд улирал бүр ирүүлсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлангаар сүүлийн 5 улирал дараалан нийт актив 100.0% бэлэн мөнгөөр буюу 2.6 төгрөгөөр тайлагнасан, мөн *******-ын шинээр бүртгэгдсэн хаяг, байршилд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр газар дээрх үзлэг хийхэд дараах байдалтай байсан: Үүнд: нэгдсэн хаяг бүртгэлд "О******* к******* ******* ХХК байршилтай гэсэн мэдээлэл байхгүй,
3.11. Тус байрны тоот хаягт очиход "О******* к******* *******" ХХК гэсэн хаягжилт байх боловч тухайн өрөө цоожтой үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, Гүйцэтгэх захирал Ү.тай 95009 дугаарын харилцах утсаар ярихад тухайн байршилд одоогоор банк бус санхүүгийн үйл ажиллагааг эхлээгүй (байр бэлэн болсон), компанийн хувьцаа эзэмшигч М. нь гадаадад байгаа учир банк бус санхүүгийн үйл ажиллагаанд зориулагдсан мөнгөн хөрөнгө байгаа гэдгийг нотлох дансны хуулга, тодорхойлолтыг Хороонд ирүүлэх боломжгүй байна гэж тайлбарласан.
3.12. Иймд "О******* к******* ******* ХХК нь банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэн явуулаагүй, Санхүүгийн зохицуулах хорооноос хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх хяналт шалгалт хийх боломжийг бүрдүүлээгүй зэргээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэх нөхцөл, шаардлагыг ханган ажиллаагүй тул Зөвшөөрлийн тухай х 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана", 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасныг тус тус үндэслэн тус *******-д 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хүргүүлж, сонсох ажиллагаа гүйцэтгэсэн бөгөөд Хорооны 2024 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн хуралдааны дугаар тогтоолоор "О******* к******* ******* ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.13. "О******* к******* ******* ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Хорооны 2024 оны дугаар тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгийн хамт гүйцэтгэх захирал Ү.т хүлээлгэн өгсөн. Иймд "О******* к******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. О******* к******* ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолын дагуу дугаартай гэрчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон байна(Хавтаст хэргийн 54 дэх тал).
1.2. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тушаал(Хавтаст хэргийн 39 дэх тал)-аар шалгалтын удирдамжийг баталж, 2 дугаар хавсралтаар шалгалтад хамрагдах банк бус санхүүгийн байгууллагын нэрсийг баталж(Хавтаст хэргийн 42 дахь тал) хяналт шалгалтыг хийсэн байна.
1.3. Хяналт шалгалтын хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр О******* к******* ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэн явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн Зөвшөөрлийн тухай х 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны дугаар тогтоолоор баталсан д сан хяналт шалгалт хийх журам-ын 6.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нөхцөл үүсэж байгаа тухай мэдэгджээ(Хавтаст хэргийн 45 дахь тал).
1.4. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай х 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Зөвшөөрлийн тухай х 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн О******* к******* ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ(Хавтаст хэргийн 46 дахь тал).
1.5. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 15-ны дугаар албан бичгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, тогтоосон хугацаанд холбогдох тайлбар, нотлох баримтууд, тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтийг ирүүлээгүй тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч мэдсэн(Хавтаст хэргийн 47 дахь тал).
1.6. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор О******* к******* ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн авсан байна(Хавтаст хэргийн 52-53 дахь тал).
1.7. Нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоолыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан(Хавтаст хэргийн 33 дахь тал) ба Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлөөс гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байна.
1.8. Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоол(Хавтаст хэргийн 52 дахь тал)-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт нь ...Захиргааны ерөнхий х 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь илт хууль бус, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй..., хариуцагчаас ...тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгах үүрэг өгсөн боловч арилгаагүй, компанийн захиралтай удаа дараа ярьж компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаанд зориулагдсан мөнгө хөрөнгө болох төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагын харилцах, хадгаламжийн дансанд байршуулсан болох нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй учир хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцсэн... гэж тус тус тайлбарлан маргасан.
2.2. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба ийнхүү түдгэлзүүлсэн гол үндэслэл нь банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэн явуулаагүй гэж тогтоосон ба, энэхүү түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд шинээр гэрээ байгуулах, өмнө байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах нь хориотой талаар анхааруулж, гаргасан зөрчлөө арилгаж, тогтоосон хугацаанд холбогдох тайлбар, нотлох баримтууд, тусгай зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтийг ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулснаа нотлох баримт, үйл ажиллагаанд зориулагдсан 2,6 төгрөгийг харилцах, хадгаламжийн дансанд байршуулж хариуцагчид хүргүүлээгүй байна.
2.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийнхөө дагуу явуулсан үйл ажиллагааг нотолсон баримтыг ирүүлэхийг удаа дараа шаардахад ... байршлын үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр тус тус байгуулсан хоёр ширхэг Зээлийн гэрээ-г ирүүлснээс өөрөөр банк бус санхүүгийн үйл ажиллагаанд зориулагдсан сүүлийн 5 улирлын тайландаа бэлэн мөнгөөр тусгасан 2,6 төгрөгийг харилцах, хадгаламжийн дансанд байршуулсан, үйл ажиллагаа явуулснаа нотолсон өөр баримтуудыг ирүүлээгүй.
2.4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дээрх 2 зээлийн гэрээний байгуулсан хугацаа нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагааг нь 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн буюу шинээр гэрээ байгуулахыг хориглосон хугацаанд байгуулсан гэрээ учир эдгээр гэрээнүүд болон үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн гэх гэрээнүүдийг үндэслэн банк бус санхүүгийн үйл ажиллагааг х дагуу явуулж байсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй.
2.5. Сонсгох ажиллагааг хийгээгүй, оролцоог хангаагүй үндэслэлийн тухайд: нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргаж хүргүүлсэн үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн шийдвэр, мэдэгдэл, хүчингүй болгох мэдэгдэл зэргийг хүлээн авсан ямар агуулга бүхий шаардлага тавьж байгааг мэдэж байсан ба хариуцагчийн тавьж буй шаардлага, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохоор эс зөвшөөрч маргаагүй, мөн үйл ажиллагаагаа явуулж байгааг нотлох баримтаа гаргаж тайлбарлаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй ба тайлбар гаргах, нотлох баримтаа ирүүлэх талаар хуульд заасан сонсгох, оролцоог нь хангах ажиллагааг зохих ёсоор хийсэн болох нь хэргийн үйл баримт хэсэгт дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн оролцоог хангаж, сонсгох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй.
2.6. Хяналт шалгалт хийх талаараа урьдчилан мэдэгдэх ёстой байсан ба хэрэв мэдэгдсэн бол бид бэлдэх ёстой байсан гэх үндэслэлийн хувьд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ х 7.1.-д заасан үйлчилгээг, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зээл, төлбөрийн баталгаа гаргах, гадаад вальютын арилжаа гэх мэт 9 төрлийн үйл ажиллагааг явуулах эрхтэй ба уг үйл ажиллагааг явуулж байгаа эсэхээ шалгуулахад бэлтгэх шаардлага байхгүй ба 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн тухайд уг мэдэгдлийг өгөөгүйгээс үйл ажиллагаа нь явагдсан эсэхийг нотлох үйл баримт үгүйсгэгдэх үндэслэлгүй ба хариуцагчаас тайлбарлаж буй хяналт шалгалт нь гэнэтийн бөгөөд урьдчилан мэдэгдэх шаардлагагүй гэх тайлбар үндэслэлтэй.
2.7. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай х 6 дугаар зүйлийн 6.1.3-д санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, 6.2.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 19 дүгээр зүйлийн 19.2.4-д зөвшөөрлийг хүчингүй болгох, Зөвшөөрлийн тухай х 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ х 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах, 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд эдгээр х зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хянах, шаардлага тавих, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй байна.
2.8. Түүнчлэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 19 дүгээр зүйлийн 19.1-д Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ, 19.2-т Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна, 19.2.2-т зөвшөөрлийг түдгэлзүүлэх гэж зааснаас үзэхэд хяналт шалгалт явуулах үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хуулиар хүлээн эрх, үүргийг нарийвчлан зааж зохицуулсан байна.
2.9. Захиргааны ерөнхий х 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус үндэслэлийн хувьд захиргааны актыг гаргахдаа ямар ч х үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд х этгээд биелүүлэх үүрэггүй, хуульд үндэслэх зарчмыг илтэд ноцтой зөрчсөн илт хууль бус алдааг уг үндэслэлд хамааруулах ёстой.
2.10. Гэвч энэхүү маргааны тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд тус тус заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрхийг нь хүчингүй болгох хуульд үндэслэн маргаан бүхий актыг гаргасан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул хариуцагчийг илт хууль бус алдаатай захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай х 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай х 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.2.4, Зөвшөөрлийн тухай х 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Захиргааны ерөнхий х 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О******* к******* ******* ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ