| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00306/И |
| Дугаар | 309/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00363
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00363 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй,
“А*******лаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд “А*******лаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.******* миний бие 1987 онд ******* ******* ЕБСургуулийн 8 дугаар анги төгссөн. Ингээд ******* ******* ******* ******* нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар томилогдон а*******ласан. Гэтэл тус ******* архиваас 1988-1989 онд а*******лаж байсан цалингийн түүвэр халгалагдаагүй байна. Иймд намайг 1987-1989 он хүртэл ******* ******* Дөчин ******* нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар а*******лаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэх, ******* ******* ******* ******* нэгдлийн даргын 1987.06.30-ны өдрийн 161 дугаартай тушаал, цалингийн түүвэр, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон 0711000458 дугаартай баталгаа*******тын хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс гэрчээр *******, *******, нарыг асууж мэдүүлэг авах а*******лагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд “А*******лаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.
Нэхэмжлэгч Г.******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, а*******лаж байх үеийн тушаалууд архивт байхгүй байгаагаас зайлшгүй шүүхээр а*******лаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар,
2. Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/110 дугаартай “А*******д томилох тухай” тушаал,
3. ******* ******* нэгдлийн цалингийн түүвэр,
4. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон 0711000458 дугаартай баталгаа*******тын хуудас,
5. Гэрч *******, *******, нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нэгдэлд саальчнаар а*******лаж байсан байдал нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн ******* төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нэгдэлд саальчнаар а*******лаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн ******* төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА