Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2025/0227

 

2025   03       31                                           128/ШШ2025/0227

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.М

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э

Маргааны төрөл: Төрийн албаны маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.М нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

1.2.2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны ажилгүй байсан хугацааны үндсэн цалин Т3-5-5-аар 1,501,224 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар, албан тушаалын зэрэг дэвийн дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус тооцож нөхөн гаргуулах, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

1.3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг даалгах. гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1.4.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална., Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 36; 32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2 дахь хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасны дагуу хууль бус захиргааны актыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.5.Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Х овогтой М-н М дээд боловсролтой, сэтгэл зүйч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн магистр, улсад 28, төрийн захиргааны байгууллагад 25 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 12 ажилласан, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн албаны дэс түшмэлийн дэд зэрэгтэй, төрийн захиргааны ахлах түшмэл, төрийн жинхэнэ албан хаагч юм.

1.6.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/137, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчээр томилогдсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээгээр хангалттай “А” үнэлгээтэй ажиллаж ирсэн.

1.7.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг эс зөвшөөрч байна. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орой 18 цагийн үед ажил тараад гарах гэж байхад хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Х сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд дурсан агуулгыг тодруулахад мэдэхгүй, би зөвхөн өгөх л үүрэгтэй гэсэн тул ширээн дээрээ орхиод явсан.

1.8.2024 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдөр амралтын өдөр байсан, 1 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа ирж, мэдэгдлийг ширээн дээр, материал дотроосоо хайгаад олоогүй, дахин хүний нөөцийн мэргэжилтэн н.Х-ээс лавлаж, абле дотоод сүлжээгээр авсан. Мэдэгдэлд дурсан агуулгатай холбоотой материалыг авч, тайлбар өгье гэсэн боловч надад ямар ч мэдээлэл өгөөгүй, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц-д дээрх мэдэгдэлтэй холбоотой материал, тайлбар өгөхийг бичгээр хүссэн боловч мөн л надад ямар ч тайлбар, мэдээлэл, нотломж өгөөгүй, н.Х-гээс удаа дараа тодруулахад энэ доторх мэдээллийг би мэдэхгүй гэж хариу өгсөн. Газрын дарга Н.Б: Төрийн нарийн бичгийн дарга таныг хална гээд байна. Та харьяа байгууллага руу шилжих үү, өөрөө хүсэлтээ өгөх үү, танд шилжээд очих ажил байна уу гээд Усны газрын дарга н.Б-тай утсаар ярьж, ажил асуусан, Б дарга гадаад томилолтоор явах гэж байна, Д.С-аас тодруул гэсэн. Д.С-аас тодруулахад: Төрийн захиргааны хэлтсийн даргын орон тоо сул байгаа, дарга гадагшаа явсан, ирээд шийдэх байх гэж хариу өгсөн. Энэ үеэр газрын дарга Н.Б мөн Швейцар-т томилолтоор явсан.

1.9.Миний бие 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлаа хэвийн хийсэн, энэ үеэр надад хэн ч юу ч хэлээгүй, ямар материал мэдээлэл өгөөгүй. Газрын дарга томилолтоос ирээд: за ажлаа олсон уу, Усны газар ямар хариу өгч байна вэ гэсэн. Тухайн үед Усны газрын Төрийн захиргааны хэлтсийн даргаар өөр хүн томилогдохоор Удирдлагуудтай уулзаж байсан тул миний хувьд шилжин ажиллах боломжгүй гэж хариу өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн н.Х Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн М.М-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг танилцуулж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Мэдэгдэлд дурдсан төрийн албаны тухай хууль, яамны ХШҮДАГ-ын шалгалтаар тогтоогдсон гэх үйл баримттай холбоотой шалгалтын удирдамж, шалгалтын танилцуулга, шалгалтын дүгнэлт, тайлбар, нотолсон баримт болон 2023 оны 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны 48 цагийн дутуу ажлын цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй задаргаа, тайлан-г танилцуулаагүй бөгөөд мэдэгдэлд тайлбар өгөөгүй байхад ажлаас үндэслэлгүйгээр надад гаргаж өгөөгүй, халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 36;32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, түүнд гомдол гаргах журам-ыг зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагч миний нэр төрд халдаж, ажлын байрны дарамт үзүүлж, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

1.10.Иймд захиргааны хэрэг үүсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгох.

1.10.1.2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-5-5-аар 1,501,224 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар, албан тушаалын зэрэг дэвийн дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус тооцож нөхөн гаргуулах, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах.

1.10.2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах.

1.10.3.Улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. гэжээ

2.Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2.1.Нэгдүгээрт:Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох,

Хоёрдугаарт: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-5 шатлал буюу 2171000 төгрөгөөр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус нөхөн тооцож гаргуулах,

Гуравдугаарт: 2024 оны ээлжийн амралтыг тооцоог нөхөн төлүүлэх,

Дөрөвдүгээрт: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах,

Тавдугаарт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эргүүлэн тогтоож томилохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэжээ.

2.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд Б/11 дүгээр тушаал нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны 5 дахь өдөр ажил тарж байхад 5 цаг 30 минут өнгөрсөн байхад надад хүний нөөцийн мэргэжилтэн гаргаж өгсөн. Нэг дэх өдөр нь уг мэдэгдэл ширээн дээрээс байхгүй болчихсон байсан учраас хүний нөөцийн мэргэжилтнээс дахин шаардаад 25-ны өдөр аваад уг мэдэгдэлтэй холбогдуулаад байхгүй байсан учраас тайлбарыг хүсэж Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг гаргаж өгсөн. Тухайн үед бичиг хэргээр дамжуулаад надад ямар нэгэн хариу өгөөгүй. Харин энэ үед газрын дарга Н.Баатарцогт нь тантай Төрийн нарийн бичгийн дарга ажиллах сонирхолгүй байх шиг байна. Та өөр газар шилжих үү? Усны газрын төрийн захиргаа удирдлагын газрын дарга болох уу? Эсвэл Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалах захиргааны дарга болох уу? гэсэн ажлын байр санал болгосон. Сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг харахаар хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн учраас Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар тогтоогдсон гэж үзэж байсан. Гэхдээ хөдөлмөрийн дотоод журам дээр нь 8 дугаар зүйлийн 7.2 дахь заалт байхгүй байсан. Сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан хэд хэдэн асуудлууд нь надад огт мэдэгдээгүй. Миний мэдэхгүй асуудлууд байсан учраас тодруулга хүссэн. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/457 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Үүнийг харахаар энэ цаг хугацаанд хамаарч байгаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаа байгаа. Хугацааг харахаар цагийн бүртгэл дутуу зүйл байхгүй. 664 минут илүү цагаар ажилласан. 550 минут илүү цагаар ажилласан гэх иймэрхүү бүртгэлүүд харагдаад байдаг. Хариуцагчийн тайлбараас харахад ямар 48 цагийг тасалсан гэдэг нь харагддаггүй. 2023 оны 11, 12 дугаар сарын цагийн бүртгэл нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалд хамаарагдаж байгаа. Мөн дотоод журмын тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтыг зөрчсөн гэж үздэг. Үүнд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэсэн заалтыг үндэслэсэн байдаг. Миний хувьд ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөсөн зүйл байхгүй. Би 2 хүний ажил хийж байсан. Тухайн үедээ тусгай хамгаалалттай газар нутгийн төсөвт хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлыг 2023 оны 6 сард хүлээж авсан. Хэрэгт хавсаргасан байгаа. Тус ажлын хүрээнд би Юнескогийн Азийн салбартай хамтраад, Монголын Юнескогийн үндэсний комисстой хамтраад, геопарк байгуулах тогтвортой аялал жуулчлал уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байсан. Мөн Дорнод хээр говийн хүйтэн цөл бүртгүүлэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн тусгай хамгаалалттай газар нутаг дээрээ хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж, тухайн ажлыг ямар ч тасралтгүйгээр авч явж ажилласан. Мөн ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан гэдэг зүйл байхгүй. Миний хувьд 3606 цаг илүү цагаар ажилласан байсан. Гэхдээ би илүү цагийн мөнгө авч үзээгүй. Цайны цагаар ч гарч ажилладаггүй. Гэрээсээ хоолоо хийж ирдэг. Яагаад гэвэл бид нар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яамыг яармаг руу буюу байгаль орчны судалгаа шинжилгээний төв рүү шилжүүлсэн ба нүүхэд бид гал тогооны өрөөнд хоолны газарт ажилладаг байсан. Плита нь шалтай, архивын бичиг баримт дүүрсэн гишгэх ч газар байхгүй, хүн суух сандал ч байхгүй, маш жижигхэн ширээтэй, шүүгээ ч байхгүй, хажуу талд нь нооль байдаг байнга өмхийрдөг, бөглөрдөг. Манай яамны байр ямар ч ажиллах нөхцөл хангаагүй жижиг өрөөнд бид нар арван хоёроороо сууж ажилладаг байсан. Нэг талдаа 2-4 цаг түгжирч ажилдаа явдаг. Буцахдаа ч түгжирч явдаг. Өөрөөр хэлбэл яамны ажилчдын ажиллах нөхцөлд яам ямар ч арга хэмжээ аваагүй. Өвлийн хүйтэнд яамны ажилчдыг нүүлгэсэн. н.Б сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуйн нөхцөлд заасан шаардлага стандартад нийцсэн, мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл өргөсөн тангарагтаа үнэнч байх нийтийн ашиг сонирхол захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалд эвдрэхгүй байх гэсэн заалтыг үндэслэсэн байна. Миний хувьд өргөсөн тангаргаасаа няцаж, ашиг сонирхлын зөрчилд автсан хууль бус үйлдэл хийсэн зүйл байгаагүй. Мөн 37.1.7 дахь заалтыг үндэслэж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтыг үндэслэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгууллагын соёл, дэг журмыг зөрчөөд төрийн албаны нэр хүндийг гутаасан зүйл хэлж байгаагүй. Сонсох ажиллагааны агуулга хэсэгт байгаль хамгаалагчийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулах үеэр бусдаас мөнгө өгөхийг шаардсан гэсэн зүйлийг дурдсан байсан. Гэхдээ үүнд тодруулга хүсэхэд надад хариу өгөөгүй. Харин хариуцагчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн хариу тайлбарыг харахад хоёрдугаар чуулганаар багийн зардлаас мөнгө өөр этгээдэд шилжүүлэхийг шаардсан гээд үүнийг өргөдөл гомдлын дагуу шалгасан гэж байгаа юм. Мөн Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудаст нэрийг нь нууцлахыг хүссэн иргэн Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газарт албан ёсоор хандсан гэж байгаа. Мөн иргэний хувийн шалтгааны улмаас дээрх асуудлаар албан журмаар хандах боломжгүй гэж илтгэх хуудаст тайлбарласан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журам байдаг. Журамд сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг шалгахдаа сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эсвэл гомдол гаргасан байх ёстой гэж үзэж байгаа. Хэн нэгэн этгээд үүнд гомдол гаргаагүй байдаг. Мөн албан бичигт Төрийн нарийн бичгийн дарга цохолт хийхдээ дүнг Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газраас бичиг цохуулахад хуулийн дагуу шалгаад арга хэмжээ авах талаар санал танилцуулах гээд бичиг дээрээ хамгийн эхнээсээ тийм цохолт хийсэн байсан. Эхнээсээ сахилгын шийтгэл авч, халах зорилготой байсныг харуулж байгаа. Нөгөө талаар дүгнэлт гарсны дараа сахилгын шийтгэл ноогдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал нэрээ нууцлахыг хүссэн иргэний хувь албан бус мэдээллээр Төрийн нарийн бичгийн дарга нь шууд хариуцлага ноогдуулахыг албан бичиг дээрээ цохсон байсан. 2014 оноос хойш нийт байгаль хамгаалагчдын 7 удаагийн чуулган зохион байгуулсан юм. 7 удаагийн чуулганы 4 удаагийн чуулганыг миний бие зохион байгуулсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь гол объект нь байгаль хамгаалагчид байдаг. Бид нар байгаль хамгаалагчдын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Чуулганыг зохион байгуулахад ажлын хэсэг байгуулагдаад, ажлын хэсгийн даргаар нь н.Баатар захирал манай газрын даргаар томилогдоод би ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Нийт арван хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Сайд тухайн жил 2023 онд байгаль хамгаалагчдын цалин урамшуулал нэмэгдсэн учраас чуулганыг заавал зохион байгуулах ёстой гэдэг чиглэл өгсний дагуу чуулганыг зохион байгуулсан. Гэхдээ ажлын хэсгийн хурал нэг ч удаа зохион байгуулагдаагүй. Н.Б дарга чи өөрөө зохион байгуул, чи өөрөө л мэдээд хий одоо миний хувьд шинэ хүн, манай газарт байсан бүх хүмүүс шинэ хүмүүс байсан. Миний бие төсөл хөтөлбөрүүдээ хариуцаж байсан хүний хувьд хөтөлбөрүүд дээрээ нэг төлөвлөгөө гаргаад тэд нар дээрээ чиг үүргүүдийг нь хуваарилаад ажиллахад надад Б.Ч-гээд би хуучин төсөл дээрээ ажиллая гээд бодож байсан хүүхэд байсан. Б.Ч-руу утасдаад тусламж гуйхад над дээр ирж ажилласан. Ажиллахдаа зөвхөн бид нар чуулган зохион байгуулаагүй. 5 хоногийн арга хэмжээ байсан. Тухайлбал 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр бид нар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх тухай 2 өдрийн сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулсан. 23, 24-ний өдөр 33 хамгаалалтын захиргаатай бүсийн спортын наадмыг зохион байгуулсан. Чуулганыг 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд 5 дахь өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байсан ч сайд Хятад улс руу томилолтоор, аяллаар, ажлаар явна тийм учраас хойшлуулаад 25-ны өдөр хийе гэсэн. Гэтэл маш олон асуудал үүссэн. 500 хүний чуулган гэдэг маш амаргүй ажил юм. Яамнаас би ганцаараа ажилласан. 33 захиргаа, 21 байгаль орчны газар, Олон Улсын байгууллага төсөл хөтөлбөр, мөнгө, бүх яамд, агентлагууд гээд оролцогчдын нэрсийг авч цуглуулах, регистрийн дугаар зөрөх, утасны дугаар зөрөхөөс авхуулаад маш их ажил болсон. Ийнхүү 23-ны өдөр болох ажил нь 25-ны өдөр болж өөрчлөгдөөд байр нь олдохгүй. Байр хайхаас авхуулаад маш их ажил ажилтай ачаалалтай ажилласан. Өөрөөр хэлбэл би хамгийн эрт хоёр цагт гэртээ харьсан. Өглөөний 6 цаг хүртэл ажилладаг байсан. Надад ганц тусалж байсан нь Б.Ч юм. Б.Ч нь ноднингийн байгаль хамгаалагчийн чуулганаар бид нар байгаль хамгаалагчдын ажиллах төсөл нийгмийн баталгааны хөтөлбөр би боловсруулаад түүнийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулсан. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай ярилцаж байгаад байгаль хамгаалагчийн цалин урамшууллыг нэмэгдүүлсэн. Ажиллах төсөл нийгмийн баталгааны хөтөлбөрийн тайланг нэгтгэхэд бүх газруудаас хэрэгжилтийн тайланг нь аваад нэгтгэсэн бөгөөд 170 хуудас болсон. Түүнийг нэгтгээд 17 хуудас болгоод, 3 хуудас болгоод нэг нүүр болгож базсан. Чуулганы урьд орой Б.Ч хийж байсан хэр нь завдал болохгүй байсан. Хоёрдугаарт чуулган зохион байгуулахтай холбогдуулаад яаманд байгаа мэргэшсэн шинжээч нарыг ажлын хэсэгт уснаас нэг хүн, ойгоос нэг хүн авсан ч гэсэн хэн нь ч ажиллаагүй. Яагаад гэвэл ажлын хэсгийн дарга нь өөрөө зохион байгуулалт хийгээгүй учраас ажилтан адилхан мэргэшсэн шинжээч нар чинь бие биеийнхээ үгэнд орохгүй. Спэйс төсөл арга хэмжээнд оролцохгүй байж хамгийн сүүлд оролцож эхэлсэн. Хариуцсан н.Э ахлах менежер нь гадагшаа явж байгаад чуулган нэлээн төгссөний дараа ирсэн юм. 200-аад сая төгрөгийн төсөвтэй чуулган зохион байгуулагдсан. Төслүүдэд ажлуудыг нь хуваарилж өгөөд өөрсдөө худалдан авалтаа зарлаад, зохион байгуулалтыг нь хийлгүүлээд өөрсдөөр нь бүх юмыг нь хийлгэсэн. Надад хэцүү асуудал нь бүх илтгэлүүдийг нэгтгэх, базах, нэг форматад оруулах, зарим илтгэгч нарын ерөнхий сайдын, сайдын илтгэлийг бэлтгэхэд цаг гарахгүй байсан. Үүнийг хийхийн тулд хэнээр базуулаад нэгтгүүлээд, нэгтгэсэн дээр нь өөрөө анализ хийж байсан.Чуулганы урьд орой 6 цаг өнгөрөөд спэйс төсөлд юу гэж ярьсан гэвэл хэдэн хүүхдүүд авч ажиллуулъя. Гэхдээ үүнд илтгэл тавих мөнгө хэрэгтэй юм байна бас тусалж байгаа хүмүүст урамшууллын мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхэд тийм боломжгүй ямар ч байсан 1, 2 сая төгрөг л гаргаж өгье өөр боломж байхгүй гэсэн. Тэгвэл 2 сая төгрөг гарч ирэх юм байна. Б.Ч-т нь ямар ч байсан 1 сая төгрөгийг нь гаргаж өгье. Мэдээж хүн орж гарахад ижилхэн хувцастай оюутнуудыгаа үүдэнд нь угтагчаар зогсооё гэсэн гэтэл Шувуу хамгаалах төв төрийн бус байгууллагын тэргүүн н.Г судлаач Дорнод хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх ажил дээр надтай хамт ажиллаж байсан учраас би тусалъя гээд надад өөрөө санал тавьсан. Тэгвэл та 10 оюутан олоод нээлт, хаалт дээрээ төрийн ордонд зохион байгуулаад бүртгэл дээр оюутнууд хэрэгтэй байгаа гэсэн. Намайг нэг хүүхэдтэй холбож өгөөд н.Г-ийн аав нь нас барчихлаа гээд өөрөө яваад өгсөн. Н.Б гэх охин надтай утсаар холбогдсон. Н.Б-г Б.Ч-той холбоод та хоёр ямар ч байсан учраа олчих, чи доороо 10 хүүхэд олчих цагаан цамцтай, хар юбкатай хар өмдтэй ирнэ. Урд орой төрийн ордон руу оруулаад би хаана хэн зогсох, хэн нь бүртгэл дээр зогсох, хэн нь хаалган дээр зогсох, хэн нь цай кофе дээр зогсох юм гээд тус тусын чиг үүргийн хуваарь хийж өгсөн. Орой 6 цагийн үед ирсэн. Би өөрөөсөө 100 гаруй мянган төгрөг гаргаж ирээд хоол авч өгөөд Б.Ч хоёулаа хоёр машинтай хувааж хүүхдүүдийг суулгаад төрийн ордонд юмнууд аваачиж буулгаад, бүх ажлын чиг үүргийн хуваарийг нь хийж өгөөд та нарт 200 мянган төгрөг орж ирнэ. 100 мянган төгрөгийг нь Б.Ч ахдаа өгнө. Яагаад гэвэл ах чинь ажилласан гэхэд хүүхдүүд за гэсэн. Гэтэл нэг хүүхэд эгч өгөхгүй байж болох юм уу гээд надаар жоохон тоглосон. Би өгөхгүй байж болохгүй. Яагаад гэвэл энэ хүн чинь ингэж ажилласан. Өөр урамшуулал байхгүй. Яаманд мөнгө байхгүй энэ хүний мөнгийг та нар гаргаж өгнө шүү гээд өнгөрчихсөн. Өглөө нь чуулган бүтэн өдөржингөө болоод дууссан. Маш их ачаалалтай байсан. 11 дүгээр сарын 25-ны өдөр үйл явц болоод дуусаад өнгөрчихсөн маш их ядарсан. 12 дугаар сарын 01-ний өдөр би ажил руугаа хэдэн цаг түгжирч явж байхдаа би санамсаргүй Б.Ч руу ярьсан. Гэтэл эхнэр нь төрчихсөн. 2 настай, 4 настай хоёр хүүхэдтэй. Яасан миний дүү гэхэд эгч мөнгө байна уу би ажилласан мөнгө байхгүй. Эхнэр аягүй хүндрэлтэй төрчихлөө. 2 хүүхэд ханиадтай байна гэсэн. Б.Ч надтай арван хэдэн хоног ажиллахдаа өөрөө машиндаа бензин хийгээд, өдрийн хоолоо өөрөө олж авч идэж байсан юм шиг байгаа юм. Би түүнд нь анхаарч чадаагүй. Би мөнгө өгөөгүй санаа зовоод Н.Б руу залгахад таслаад байсан. Завгүй хичээлтэй юм болов уу гэж бодоод анзаараагүй чат бичээд чи ямар ч байсан тэр хүний мөнгийг өгөх ёстой. Яагаад гэвэл эхнэр нь төрчихсөн байна. Би өөрөөсөө өгөлтэй биш гээд тийм асуудал болоод өнгөрчихсөн. Хэд хоногийн дараа нь Б.Ч-ийн 12 дугаар сарын 04-ний өдрийн хавьцаа над дээр ирээд надад үнэхээр мөнгө хэрэгтэй байна гэхээр нь чи тэгвэл өргөдөл бичээд өгчих, яамны ажил хийсэн яам мөнгөө төлөх ёстой. Оюутнууд өгөхгүй гэж байгаа бол яамнаас гаргаж өг биз гэсэн. Яамнаас дарга ямар мөнгө байдаг юм гээд өнгөрсөн. Цалин буунгуут нь би ичсэн нүүрэндээ Б.Ч-ийн мөнгийг өгсөн. Ийм процесс юу болсныг би сайн мэдээгүй. Сонсох ажиллагааны мэдэгдэл надад ирсэн. Үүнд тайлбар өгье гэхээр доторх өгүүлбэрүүд нь надад ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл надад урьдчилж юу ч танилцуулагдаагүй байсан. 01 дүгээр сарын 15-ны өдөр орой бүр 7 өнгөрөөгөөд 8 цагийн үед буцаад харих гэж байхдаа бид нар зам нийлж машиндаа суугаад явдаг. Шинжээч н.Ж миний машинд суусан. Эгч надаас уучлалт гуйгаад ёстой сонин хэцүү эвгүй юм болчихлоо гээд Төрийн нарийн бичгийн дарга бид нарыг өрөөндөө дуудаад та нар М.М-гийн асуудлыг шийдээд хурдан дүгнэлт гаргаад М.М-г халах ёстой гэсэн. Ямар учиртай юм гэсэн чинь Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газар шалгасан гэдэг баримт өгсөн. Үүнд хуралдчихаад тодорхой биш юм их байна. Төрийн нарийн бичгийн дарга руу дахиж ороод энэ хүмүүсээс би тайлбар авах ёстой юм байна гээд ороод уулзахад Төрийн нарийн бичгийн дарга загнаад та нар эсвэл өөрсдөө ажлаа хий, эсвэл та нар ажлаа өг, эсвэл наадхаа хий гээд дарамтлаад бид нар ямар ч байсан дүгнэлт гаргачихлаа гэсэн. Юун дүгнэлт гэхэд ёстой уучлаарай би доторх юмыг нь мэдэхгүй. Ямар ч байсан чуулган гэсэн нэг юм байсан гэсэн. Өөрөөр хэлбэл тус асуудлыг тэд нар судлаачгүй, ойлгоо ч үгүй. Миний тухай ёс зүйн зөвлөл хуралдчихсан юм байна гэж ойлголт авсан. Гэхдээ яамны ёс зүйн хороо нь байгуулагдсан эсэхийг ч би мэдээгүй. Ёс зүйн хороо нь байгуулагдсан уу, байгуулагдаагүй юм уу ямар хүмүүс нь яаж хуралдсан гэдгийг мэдээгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болговол үндэслэлээ тайлбарлаад танилцуулах үүрэгтэй. Ажил олгогч үүнийг хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн 30-аас доошгүй хоногийн өмнө тайлбар авах, мэдэгдэл өгөөд тодруулах ёстой. Үүний тухай тайлбар, дүгнэлт, нотлох баримт танилцуулаагүй. Хариу тайлбар гаргах нотлох боломж ч надад олгоогүй. 48 цаг тасалсан гэж байгаа боловч ямар 48 цаг гэдгийг нь би ойлгоогүй. Миний хувьд дандаа илүү цагаар ажиллаж байсан. Ажлын цагаар дундуур нь орж гараад л тэр хавьд хоол идэх газар ч байдаггүй, очъё гэсэн ч газар байдаггүй. Яармагаас шөнөдөө л буцаж ирдэг. Мөн үнэхээр ажлын ачаалалтай байдаг. Ажилласан цагийн тухайд авч үзвэл хөдөлмөрийн дотоод журмын 4.4-дэх заалтад надад хамаарах нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанууд 2023 оны 12 дугаар сарын 28-ны А/457 дугаар тушаалд хамаарч байгаа. Үүнээс өмнөх харилцаа нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалаар хамаарагдаж байгаа. Дотоод журмын зарим заалтууд нь хоёр журам дээр хоёулан дээр нь байхгүй заалтыг оруулж ирсэн. Дотоод журамд Төрийн захиргаа удирдлагын газар нь сар бүр цагийн бүртгэлээ хөтлөөд 18-ны өдөр тасалбар болгодог. Эсвэл 28-ны өдөр тасалбар болгоод нэгжийн даргад танилцуулаад баталгаажуулаад нягтланд өгч цалин бодож олгож байгаа. Миний цалингийн бүртгэлийг харвал хавтаст хэрэгт авагдсан байгаа баримт дээр 2023, 2024 онд дандаа бүх цаг нь бүтэн ажилласан. Цалингаа 100 хувь авсан, тасалсан цаг байхгүй, цалин нь бүрэн олгогдсон гэж байдаг. Тухай бүрд нь нэгжийн дарга нь өөрөө цагийн бүртгэлээ баталгаажуулж өгөөд нягтлан бодогч цалингаа тооцож олгодог байсан. Нэмж хэлэхэд бид нар 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нүүж очсоноос хойш маш замбараагүй. Цагийн бүртгэл байхгүй байсан. Түр журам гэж гаргаж ирсэн. Түр журмаар бид нар 5 дахь өдөр онлайнаар ажиллах боломжтой болсон. Өрөөндөө би суугаад л ажлаа хийдэг. Бусад нь ирсэн ирдэггүй янз бүр байсан. Цагийн бүртгэл дээр хэн ч хяналт тавьдаггүй. Дотоод журмын 10.2.3-д ноцтой зөрчил гэж авч үзэж байгаа. Ноцтой зөрчил гэдгийг нь харахаар хүүхэд асрах чөлөө, ээлжийн амралт, хувийн чөлөөний хугацаа дууссан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа ажилдаа ирээгүй болон ажлаас хожимдох, эрт явах, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх, ажлын цагаа орхиж нэг улирлын дотор нийлмэл дүнгээр 40 цаг ба түүнээс дээш хугацаагаар эсхүл сар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр тасалсан, эмнэлгийн хуудас болон магадалгааг хуурамчаар бүрдүүлсэн, өвчтэй гэсэн цаг нь энэхүү заалтууд дээр заасан хэмжээнд хүрсэн гэж байгаа. Энэ зохицуулалтууд надад аль нь хамаарахгүй. Өмнөх 11, 12 сарыг тооцвол хөдөлмөрийн дотоод журамд нь 10.2.3 гэсэн заалт байхгүй. Цалин мөнгөө буруу олгосон учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын 1.3.1, 6.1 гэсэн заалтуудыг үндэслэсэн байгаа. Тус үндэслэлүүдийг харвал сахилгын шийтгэл удаа дараа гаргаж байсан гэдэг нөхцөл байдал байгаагүй. Тушаалын 1.4-д сахилгын шийтгэл ногдуулахдаа 1.4.1-д нь хариуцлага гарцаагүй байх ёстой зарчмыг хангаагүй. Сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх ёстой гэдэг шаардлага хангаагүй. Ил тод байх зарчмыг зөрчсөн. Надад мэдэгдээгүй хамаарал гэдэгт тайлбар мэдээлэл авах бичиг баримтыг бүрэн судлаагүй. Мөн хууль зүйн үндэслэлтэй байх гэсэн зарчмыг зөрчсөн. 1.6-д төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэснийг зөрчиж шалгаж тогтоогоогүй. Бичгээр шалгалтын дүнг танилцуулаагүй. Мөн 2.1-д зөрчлийн шинж, үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан мэдээлсэн эсвэл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалтын үндэслэл болно гэж байгаа. Надад ямар гомдлыг хаанаас ирсэн нь харагддаггүй. Төрийн нарийн бичгийн даргаас тайлбар хүсэхэд надад өгөөгүй. Төрийн албаны ёс зүйн тухай хууль болон Төрийн албаны ёс зүйн дэд хорооны ажиллах журмуудыг харахаар надад шалгалт хийж байгаа чамд ийм зөрчлийн шинж байдал байна гээд надад мэдэгдээд миний асуудлыг авч хэлэлцээд надаас тайлбар аваад шаардлагатай бол өөр бусад нотлох баримтуудыг авч шалгаад, зөвшөөрөх, зөвшөөрөхгүй гарын үсэг зуруулаад ийм процесс явагдах ёстой байтал ямар ч процесс болоогүй. Өөрөөр хэлбэл Төрийн нарийн бичгийн дарга нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлт байхгүйгээр шийдвэр гаргасан. Тухайн албан хаагч хэргийн материалтай танилцаад, тайлбар гаргах нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй. Надад эрхийг эдлүүлээгүй. Шалгалтын материалыг танилцуулаагүй. Хэрвээ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах тухай үндэслэлийг иргэн, байгууллага гомдол гаргасан бол тэр хүмүүст заавал албан ёсоор буцааж мэдэгдэх ёстой. Мөн шалгалтын дүнг надад заавал мэдэгдэх ёстой. Гэтэл Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газар нь ч мэдэгдээгүй. Ёс зүйн дэд хороо нь ч мэдэгдээгүй. Төрийн нарийн бичгийн дарга нь ч мэдэгдээгүй. Шууд сахилгын шийтгэл ноогдуулж хүний нөөц 4, 5 хүний бүрэлдэхүүнтэй орж ирээд би ажлаа хүлээлгээд өгсөн. Авлигатай тэмцэх газарт 01 дүгээр сарын 15-ны өдөр энэ асуудлаар шалгуулахаар хүргүүлсэн юм байна. Үүнийг би хамгийн сүүлд мэдсэн. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх н.У 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 68 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гаргасан. Гэхдээ үүнийг надад мэдэгдээгүй. Ажлаас чөлөөлөгдсөний дараа араас нь явж байж олж мэдсэн. 1 долоо хоногт би 2 хэрэгт байцаалт өгсөн. Авлигатай тэмцэх газарт сөрөг гомдол гаргасан. Ажлын байрны дарамт үзүүлээд байна гээд энэ тал дээр Авлигатай тэмцэх газар шалгаад ёс зүйн хорооны дарга н.Баясгалан руу утсаар яриад та нар хэрвээ энэ хүнийг шалгасан бол дүгнэлт гаргах ёстой. Дүгнэлтээ өөрт нь танилцуулах ёстой. Нотлох баримт дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байсан. Тэр ажиллагаа хийгдээгүй байна шүү гээд хэрэгт авагдсан баримт дээр нь харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.6, 37.7, 37.16 дугаар зүйлийг зөрчөөгүй. Дотоод журмын 4, 10.2.3 гэсэн заалтуудыг зөрчөөгүй. Сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Ёс зүйн дэд хорооны ажиллах журам гэдэг нь Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний 05 тогтоолоор батлагдсан юм байна. Би 02 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн. Түүнээс хойно ажиллах журам нь батлагдсан байна. Ёс зүйн хороо 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан байсан. Гэхдээ юу барьж хуралдсан нь ойлгомжгүй. Ёс зүйн хороо байгуулагдсаныг ч би мэдээгүй. Би өмнө нь яамны ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг олон жил хийсэн. Гэхдээ миний дараа ёс зүйн зөвлөл байгуулагдсан бол бид нарын эрх дуусгавар болоод л дараагийн хүмүүс томилогдох ёстой. Гэтэл процессыг би мэдээгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн гол зорилго нь төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах хүрээнд зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргах нийтлэг чиг үүрэгтэй. Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагууд дээр нь 8.1.1-д иргэний хүсэлд анхааралтай хандаж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хариу өгөх, 8.1.2-т эрх, бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын шаардлагыг баримтлах гээд эдгээр нь надад хамаарахгүй. Бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийн илэрхийллээр үл даган дуурайхгүй байх, ёс бус үг хэллэг эрхлэхгүй байх, 8.1.4-д нь бусдын ажил хэрэгч саналыг үл хайхран мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй, 8.1.5-д нь бусдын өөрийгөө хөгжүүлэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сурч боловсрох, эрх хууль ёсны эрх ашгийг хязгаарлахгүй байх, 8.1.6-д нь албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс жаягийг чанд баримтлах Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх гэж байгаа юм. 8.1.7-д албаны нэр хүндийг хувийн зорилгоор ашиглахгүй байх гээд Ёс зүйн зөвлөл нь ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд миний асуудлыг авч хэлэлцэх ёстой байгаа. Гэтэл саяын дурдсан зохицуулалтад харагдахгүй байна. Мөн Ёс зүйн дэд хороо нь хуулиараа надтай холбоотой мэдээллийг шалгаж дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т, 15.1.5-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтанд танилцуулаад надад мэдэгдэх ёстой чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудаас гаргуулж авах ёстой. Гаргуулж аваад тайлбар хүссэн боловч Төрийн бичгийн дарга надад тайлбар өгөөгүй. Мөн гомдол мэдээлэл төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж өөрт байгаа нотлох баримтыг хавсаргасан байх э шаардлагыг хангах ёстой. Гэтэл гомдол мэдээлэл ирээгүй. Гомдол мэдээлэл хүлээн авснаас хойш 3-5 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдох албан хаагчаас бичгээр эсвэл цахим шуудангаар тайлбар авах шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авах ёстой. Үүнийг хийгээгүй. Шаардлагатай тохиолдолд гомдол мэдээллийг гаргагчаас нэмэлт тайлбар тодруулга авна гэж байгаа. Гомдол гаргаж байгаа хэн нэгнээс тайлбар авах ёстой, аваагүй. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхтэй юм байна. Түүнийг хийгээгүй. Иймээс төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх тогтоол, дүгнэлт гаргах үндэслэлээ тусгах ёстой. 15.2-т дүгнэлтийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 хоног, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа эсвэл биечлэн гардуулснаар дараах этгээдэд мэдэгдсэнд тооцно гэж байгаа. Гэтэл надад мэдэгдээгүй гомдол гаргасан хүндээ мэдэгдсэн эсэхийг нь сайн мэдэхгүй. Хэн гомдол гаргасныг нь ч би ойлгохгүй. Ёс зүйн хороонд гомдол мэдээлэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Миний хувьд дүгнэлтээ авангуутаа ёс зүйн хороонд нь гомдол гаргах эрхтэй байсан юм байна. Тэр боломж ч надад олгогдоогүй. Хурлаа хийгээд 2 хоногийн дотор хэвлэмэл хуудас дээр гаргаад надад танилцуулаад гарын үсэг зуруулаад, гарын үсэг зурахгүй бол түүнд нь тайлбар бичих ёстой мөн хийгдээгүй. Цахим системд бүртгүүлнэ гэж байгаа. Цахим системд бүртгүүлснээрээ миний нэр төрд халдсан байх, харьяалах дээд шатны байгууллага байхгүй бол мэдсэнээс хойш 14 хоногийн дотор тухайн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтанд би гомдлоо гаргах эрхтэй тэр боломж надад олгогдоогүй. Мөн хяналт шалгалтай танилцаж хуулбар тэмдэглэл хийх боломж надад олгогдоогүй. Хуралд биечлэн оролцох эсвэл цахимаар оролцох хүсэлт гаргах эрх надад эдлэгдээгүй. Амаар бичгээр цахимаар нотлох баримт гаргах гэдэг аль аль юмнууд нь хийгээгүй. Өөрөөр хэлбэл нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд надад гаргасан гомдол гэж байхгүй юм байна. Хариуцагчийн тайлбарт нь харагддаггүй. Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газраас намайг шалгуулсны дагуу Авлигатай тэмцэх газраас ямар хариу ирсэн. Ямар учиртай хариу байсан юм. Хэрвээ хариу ирсний дараа надад танилцуулж байгаад надад Төрийн нарийн бичгийн дарга сахилгын шийтгэл ноогдуулах ёстой байсан. Тийм процесс ном дүрмээрээ явагдаагүй. Ёс зүйн дэд хороо процессын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаагаа хийгээгүй байгаа учраас үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах гэсэн үндэслэл гаргасан. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238-ын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээгээр 2170000 мянган төгрөг байгаа. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан зэрэг дэвийн нэмэгдлээ би тооцож үзсэн. Өнөөдрийн байдлаар тооцсон нь 1 сард 3191370 төгрөг, өнөөдрийн байдлаар 13 сараар тооцвол 41487810 төгрөг болж байгаа. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага нь ээлжийн амралтыг тооцоог нөхөн төлүүлэх тухайд надад сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал дээр ээлжийн амралтын тооцоо хийсэн буюу өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтыг үндэслэл болгосон байсан. Үүнийг өөрөө тооцож үзэхэд үндсэн цалин болон ажилласан өдрөөрөө тооцоод 1 өдрийн дундаж цалин маань 90375 төгрөг байгаа. Ээлжийн амралт 26 хоног амрах ёстой. Төрийн нарийн бичгийн даргын А/28 дугаартай ээлжийн амралтыг олгох тухай тушаал байгаа. Тушаалын хавсралтад миний бие 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 26 хоног амарч байгаа. 26 хоногтоо үржүүлэхээр 2349750 төгрөг болж байна. Хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, 110.3, 83.6 гэсэн заалтуудыг үндэслэл болгож байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр тушаалаар ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмыг үндэслэсэн. Дөрөвдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд анхан шатны шүүхээр шийдвэр гарах хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх түүнийг баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 буюу ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал албан журмаар даатгуулах хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх тайлагнах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлснийг баталгаажуулах гэсэн үүрэгтэй. Тавдугаар нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эргүүлэн тогтоож томилохыг даалгах. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1.14-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болж байгуулагдсан. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаар батлах тухай 6 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон өөрчлөгдсөн. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулаад яамны стратеги бүтцийн хөтөлбөр батлагдсан. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан. Стратеги бүтцийн хөтөлбөрийн 2.4.4 -д тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө сүлжээний чиг үүрэг бол тэр чигээрээ орж баталгаажсан байна. Төрийн нарийн бичгийн даргын орон тоо батлах тушаалаар ч гэсэн тусгай хамгаалалттай газар нутаг дээр менежментийн төлөвлөгөө хариуцсан чиг үүрэг батлагдсан. Хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.3, 61.1, 61.2 гэсэн заалтуудыг үндэслэл болгож байна. Миний бие 2023 оны эхний хагас жилд 94.6 буюу маш сайн гэсэн үнэлгээ авсан. Жилийн эцсийн үнэлгээгээр 93.8 гэсэн үнэлгээ авсан. 87.4 болж өөрчлөгдсөн байна лээ. Гэхдээ хаана яаж өөрчлөгдсөн нь хэрэгт ингээд авагдаагүй. Гэхдээ цалингаараа 100% урамшууллаа авсан. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.М-гаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин Т3-5-5-аар 1,512,024 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар, албан тушаалын зэрэг дэвийн дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус тооцож нөхөн гаргуулах мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр "М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1 дэх заалт, 6.1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.4, 4.5 дахь хэсэг, 10.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан.

М.М нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчилд автан, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2. "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7. "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.16. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах", 48 дугаар зүйлийн 48.1. "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж тус тус заасан.

М.М нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа Байгаль хамгаалагчдын II чуулган-ыг зохион байгуулах үедээ төсөвлөгдсөн хөрөнгө буюу зохион байгуулах багийн зардлаас мөнгө өөр этгээдэд шилжүүлэхийг шаардсан гэх өргөдөл гомдлын дагуу шалгаж тус арга хэмжээг авсан байдаг. Тус арга хэмжээнд 10 оюутан ажиллуулахаар төсөвлөж нэг хүний нэг өдрийн цалин 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, нийт 2,000,000 /хоёр/ сая төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тус арга хэмжээнд хамааралгүй иргэнийг авч ажиллуулан түүнд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шилжүүл хэмээн шаардсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн гомдол болон дотоод хяналт шалгалтаар тогтоогддог. Мөн М.М нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 48 цагийн дутуу бүртгэлтэй байдаг.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д зааснаар энэхүү зөрчил нь зөрчлийн шинж байдлаараа тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасны дагуу М.М-д сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр явуулсан ба өөрөө гарын үсэг зуран хүлээн авсан боловч тогтоосон хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаал үндэслэлтэй байх тул М.М-гаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хэрэгт авагдсан байгаа өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Б/11 дугаартай М.М-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, 9.8, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.7, 37.1.16, 48.1, 48.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг үндэслэл болгосон. Мөн түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 6.1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.4, 4.5 дахь хэсэг, 10.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслээд Б/11 дүгээр тушаал гарсан. Тус тушаалаар М.М нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчилд автан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч М.М-г төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг тухайн тушаалаар ногдуулсан байгаа. М.М нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа байгаль орчны 2 дугаар чуулганыг зохион байгуулах үедээ төсөвлөгдсөн хөрөнгө буюу зохион байгуулах багийн зардлаас мөнгийг өөр этгээдэд шилжүүлэхийг шаардсан тухай өргөдөл, гомдлын дагуу шалгаж тус арга хэмжээг авсан бөгөөд тус арга хэмжээний явцад 12 хүний цалин төсөвлөж нэг хүний нэг өдрийн цалин 100 мянган төгрөг нийт 2 сая төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн. Арга хэмжээнд хамрагдаагүй иргэнийг авч ажиллуулж, түүнд 1 сая төгрөгийг шилжүүлнэ гэж шаардсан. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоод хяналт шалгалтыг хийсний дагуу тайлан гарсан. Эдгээр тайлангууд хэрэгт авагдсан. Үүнийг үндэслээд М.М-гийн ажилласан бүртгэлийн цаг нь дутуу бүртгэлтэй байна гэдэг үндэслэлээр шийдвэрийг гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.М-гаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны ажилгүй байсан хугацааны үндсэн цалин Т3-5-5-аар 1,5012024 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар, албан тушаалын зэрэг дэвийн дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус тооцож нөхөн гаргуулах, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг даалгах. нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.1.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Нэгдүгээрт:Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, Хоёрдугаарт: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-5 шатлал буюу 2171000 төгрөгөөр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл дэс түшмэлийн дэд зэргийн нэмэгдэл 22 хувиар тус тус нөхөн тооцож гаргуулах, Гуравдугаарт: 2024 оны ээлжийн амралтыг тооцоог нөхөн төлүүлэх, Дөрөвдүгээрт: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах, Тавдугаарт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эргүүлэн тогтоож томилохыг даалгах; гэжээ.

2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-аас 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлээр М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрлэх болсныг мэдэгджээ.

3.1.Харин нэхэмжлэгч М.М-гаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-д хандаж сонсох ажиллагааны мэдэгдлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг нотолсон баримтыг ирүүлсний дараа хариу тайлбар өгөх боломжтой гэж тайлбар гаргасан байна.

3.2.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дугаар тушаалаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчилд автан, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзэж Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчээр ажиллаж байсан нэхэмжлэгч М.М-д 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хэргийн 1 дүгээр хавтас, 6 дахь тал/

4.Нэхэмжлэгч М.М нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална., Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 36; 32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, түүнд гомдол гаргах журам-ын 8.2 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

4.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагчийн тайлбараас харахад ямар 48 цагийг тасалсан гэдэг нь харагддаггүй. 2023 оны 11, 12 дугаар сарын цагийн бүртгэл нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалд хамаарагдаж байгаа. Мөн дотоод журмын тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтыг зөрчсөн гэж үздэг. Үүнд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэсэн заалтыг үндэслэсэн байдаг. Миний хувьд ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөсөн зүйл байхгүй. Би 2 хүний ажил хийж байсан. ... Миний цалингийн бүртгэлийг харвал хавтаст хэрэгт авагдсан байгаа баримт дээр 2023, 2024 онд дандаа бүх цаг нь бүтэн ажилласан. Цалингаа 100 хувь авсан, тасалсан цаг байхгүй, цалин нь бүрэн олгогдсон гэж байдаг. Тухай бүрд нь нэгжийн дарга нь өөрөө цагийн бүртгэлээ баталгаажуулж өгөөд нягтлан бодогч цалингаа тооцож олгодог байсан;

... Сонсох ажиллагааны агуулга хэсэгт байгаль хамгаалагчийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулах үеэр бусдаас мөнгө өгөхийг шаардсан гэсэн зүйлийг дурдсан байсан. Гэхдээ үүнд тодруулга хүсэхэд надад хариу өгөөгүй. Харин хариуцагчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн хариу тайлбарыг харахад хоёрдугаар чуулганаар багийн зардлаас мөнгө өөр этгээдэд шилжүүлэхийг шаардсан гээд үүнийг өргөдөл гомдлын дагуу шалгасан гэж байгаа юм. Мөн Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудаст нэрийг нь нууцлахыг хүссэн иргэн Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газарт албан ёсоор хандсан гэж байгаа. Мөн иргэний хувийн шалтгааны улмаас дээрх асуудлаар албан журмаар хандах боломжгүй гэж илтгэх хуудаст тайлбарласан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журам байдаг. Журамд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгахдаа сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эсвэл гомдол гаргасан байх ёстой гэж үзэж байгаа. Хэн нэгэн этгээд үүнд гомдол гаргаагүй байдаг. Мөн албан бичигт Төрийн нарийн бичгийн дарга цохолт хийхдээ дүнг Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газраас бичиг цохуулахад хуулийн дагуу шалгаад арга хэмжээ авах талаар санал танилцуулах гээд бичиг дээрээ хамгийн эхнээсээ тийм цохолт хийсэн байсан. Эхнээсээ сахилгын шийтгэл авч, халах зорилготой байсныг харуулж байгаа. Нөгөө талаар дүгнэлт гарсны дараа сахилгын шийтгэл ноогдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал нэрээ нууцлахыг хүссэн иргэний хувь албан бус мэдээллээр Төрийн нарийн бичгийн дарга нь шууд хариуцлага ногдуулахыг албан бичиг дээрээ цохсон байсан;

... 500 хүний чуулган гэдэг маш амаргүй ажил юм. Яамнаас би ганцаараа ажилласан. 33 захиргаа, 21 байгаль орчны газар, Олон Улсын байгууллага төсөл хөтөлбөр, мөнгө, бүх яамд, агентлагууд гээд оролцогчдын нэрсийг авч цуглуулах, регистрийн дугаар зөрөх, утасны дугаар зөрөхөөс авхуулаад маш их ажил болсон. 23-ны өдөр болох ажил нь 25-ны өдөр болж өөрчлөгдөөд байр нь олдохгүй. Байр хайхаас авхуулаад маш их ажил ажилтай ачаалалтай ажилласан. Өөрөөр хэлбэл би хамгийн эрт хоёр цагт гэртээ харьсан. Өглөөний 6 цаг хүртэл ажилладаг байсан. Надад ганц тусалж байсан нь Б.Ч юм;

... Чуулганы урьд орой 6 цаг өнгөрөөд спэйс төсөлд юу гэж ярьсан гэвэл хэдэн хүүхдүүд авч ажиллуулъя. Гэхдээ үүнд илтгэл тавих мөнгө хэрэгтэй юм байна бас тусалж байгаа хүмүүст урамшууллын мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхэд тийм боломжгүй ямар ч байсан 1, 2 сая төгрөг л гаргаж өгье өөр боломж байхгүй гэсэн. Тэгвэл 2 сая төгрөг гарч ирэх юм байна. Б.Ч-т нь ямар ч байсан 1 сая төгрөгийг нь гаргаж өгье. Мэдээж хүн орж гарахад ижилхэн хувцастай оюутнуудыгаа үүдэнд нь угтагчаар зогсооё гэсэн. Гэтэл Шувуу хамгаалах төв төрийн бус байгууллагын тэргүүн н.Г судлаач Дорнод хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх ажил дээр надтай хамт ажиллаж байсан учраас би тусалъя гээд надад өөрөө санал тавьсан. Тэгвэл та 10 оюутан олоод нээлт, хаалт дээрээ төрийн ордонд зохион байгуулаад бүртгэл дээр оюутнууд хэрэгтэй байгаа гэсэн. Оюутнууд орой 6 цагийн үед ирсэн. Би өөрөөсөө 100 гаруй мянган төгрөг гаргаж ирээд хоол авч өгөөд Б.Ч хоёулаа хоёр машинтай хувааж хүүхдүүдийг суулгаад төрийн ордонд юмнууд аваачиж буулгаад, бүх ажлын чиг үүргийн хуваарийг нь хийж өгөөд та нарт 200 мянган төгрөг орж ирнэ. 100 мянган төгрөгийг нь Б.Ч ахдаа өгнө. Яагаад гэвэл ах чинь ажилласан гэхэд хүүхдүүд за гэсэн. ... Өглөө нь чуулган бүтэн өдөржингөө болоод дууссан. Маш их ачаалалтай байсан... гэж тайлбарлан маргаж байна.

4.2.Харин хариуцагчаас ... М.М нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа Байгаль хамгаалагчдын II чуулган-ыг зохион байгуулах үедээ төсөвлөгдсөн хөрөнгө буюу зохион байгуулах багийн зардлаас мөнгө өөр этгээдэд шилжүүлэхийг шаардсан гэх өргөдөл гомдлын дагуу шалгаж түүнд арга хэмжээ авсан байдаг. Тус арга хэмжээнд 10 оюутан ажиллуулахаар төсөвлөж нэг хүний өдрийн цалин 100 мянган төгрөг, нийт 2 сая төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл арга хэмжээнд хамааралгүй иргэнийг авч ажиллуулан түүнд 1 сая төгрөгийг шилжүүл хэмээн шаардсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн гомдол болон дотоод хяналт шалгалтаар тогтоогддог. Мөн М.М нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 48 цагийн дутуу бүртгэлтэй байдаг.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-д зааснаар энэхүү зөрчил нь зөрчлийн шинж байдлаараа тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан... хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

5.Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1.Маргаан бүхий актаар нэгдүгээрт, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхлын зөрчилд автсан буюу Байгаль хамгаалагчдын II чуулган-ыг зохион байгуулах үеэр бусдаас мөнгө өгөхийг шаардсан, хоёрдугаарт төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийн бүртгэлд нийт 48 цагийн дутуу бүртгэлтэй гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

5.2.Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг М.М-д хүргүүлж, хариу тайлбарыг нөгөөдөр нь буюу 22-ны өдөр ирүүлэхээр тогтоосон байх ба М.М 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримтаа үзүүлсний дараа хариу тайлбараа өгөх тухайгаа мэдэгдэж байсан байна. /Хэргийн 1 дүгээр хавтас, 29-31 дэх тал/

5.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам/хуучин нэрээр/-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.М-д холбогдуулан гаргасан өргөдөл гомдлын талаарх илтгэх хуудсыг /хэргийн 1 дүгээр хавтас, 40-44 дэх тал/ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэлд танилцуулж, хяналт шалгалтын төлөвлөгөөг /хэргийн 1 дүгээр хавтас, 45 дахь тал/ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталж дотоод хяналт шалгалт хийжээ.

5.4.Хяналт шалгалтын явцад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шалгагдагч М.М нь бичгийн тайлбар /хэргийн 1 дүгээр хавтас, 46-47 дахь тал/ гаргаж, ажлын хэсгийг ахалж байсан яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Б мөн тайлбар, баримтыг гарган өгч байсан байна.

5.5.Улмаар дотоод аудитын газраас М.М-гийн гаргасан гэх зөрчлийг хянан үзээд Төрийн албаны ёс зүйн тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулахаар хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын танилцуулга, холбогдох баримт материалыг хуулбарлан яамны Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн байх ба 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Байгаль хамгаалагчдын II чуулган-ыг зохион байгуулахад гарсан зарим зардалтай холбоотой иргэнээс ирүүлсэн мэдээллийн хүрээнд хийсэн дотоод хяналт шалгалтын тайланд ... М.М-гийн оюутнуудын ажлын хөлснөөс өөр зардалд тус бүрээс нь 100,000 төгрөгийг буцааж өгөхийг нэхэж шаардсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан нийтлэг үүрэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6.1.2-т заасан ёс зүйн зарчим, 7.1.3-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ... Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1-д заасан нийтлэг үүрэг, мөн журмын 8.7.2-д заасан албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, ... хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан ... ноцтой зөрчлийг гаргасан, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7-д заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй болохыг дүгнээд, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.М-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах, мөн ажил, албан тушаалын байдлаа ашиглаж оюутнуудын цалингаас 100,000 төгрөгийг шилжүүлэхийг нэхэж шаардсан үйлдлийг Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр санал гаргажээ.

5.6.Авлигатай тэмцэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус яамны шинжээч М.М-д холбогдуулан ирүүлсэн гомдол, мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсээс хянан шалгаж гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах мөрдөгчийн саналыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тухай тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/192 дугаартай албан бичгээр /хэргийн 3 дугаар хавтас, 44 дэх тал/ тайлбарлаж ирүүлсэн хэдий ч эрүүгийн гэмт хэргийн шинжгүй учраас нэхэмжлэгчийг шууд зөрчил үйлдээгүй гэж шүүхээс дүгнэхгүй, маргаан бүхий актын үндэслэлийг хянан шалгаад нэхэмжлэгч М.М-гийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй боловч сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

6.Яамны дотоод хяналт шалгалтын газраас Ёс зүйн дэд хороонд М.М-гийн асуудлаар дүгнэлт гаргуулахаар материалыг хүргүүлсний дагуу хороо 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, 01 дугаартай дүгнэлтээр М.М-гийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад олгосон ажлын хөлснөөс зарим хэсгийг буцаан шилжүүлэхийг шаардсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан нь Дотоод хяналтаас ирүүлсэн баримт, материалаар нотлогдож байна. Иймд тус яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шинжээч М.Мг ёс зүйн зөрчил үйлдсэн гэж дүгнэж, дүгнэлтийг Төрийн захиргаа удирдлагын газарт хүргүүлэхээр шийдвэрлэж, хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулжээ.

7.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:, 62 дугаар зүйлийн 62.1.Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана:62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх; гэж тус тус заасан.

7.1.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг баталсан байх ба уг журмын 2.1.Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно., 2.2.Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно., 3.1.Шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг Төрийн албаны тухай хуулийн 48.3-т заасан томилсон эрх бүхий албан тушаалтан /цаашид "эрх бүхий албан тушаалтан" гэх/-д танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: гэж заасан журмын дагуу яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хяналт шалгалт хийсэн нь хууль тогтоомжид нийцсэн байна.

7.2.Гэвч мөн журмын 3.2.Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-Т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна., 3.3.Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.1.зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар;, 6.1.Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна. гэж журамласныг зөрчиж, сонгох боломжоо хэрэгжүүлэхдээ харгалзан үзээгүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн М.М-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/11 дүгээр тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ.

7.3.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 болон дээрх журамд зааснаас үзвэл, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба чуулганд ажилласан оюутнуудаас ажлын хөлсний талыг нь нэхэж шаардсан зөрчилд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хүндэдсэн, тодруулбал хариуцагч сонгох боломжийг буруу хэрэглэсэн байна.

7.4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хариуцагч нь хууль, журамд заасны дагуу шалгаж, нотлох баримтаар тогтоосон байх, тус зөрчлүүдийн шинж байдал нь төрийн албанаас халах сахилгын шийтгэлд тохирсон байх шаардлагыг хангаснаар маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэх байтал ажлын цагийн бүртгэлд 48 цагийн дутуу бүртгэлтэй болохыг шалган тогтоогоогүй, хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар уг зөрчил үгүйсгэгдсэн, харин чуулган зохион байгуулах үеэр чуулганд ажилласан оюутнуудын ажлын хөлснөөс мөнгө өгөхийг шаардсан үйлдэл нь зөвхөн ийнхүү шаардсанаар дуусгавар болсон, оюутнуудаас 1 сая төгрөгийг бодит байдалд хураан аваагүй, чуулганы зохион байгуулалтын ажлын ачаалал, хэр хэмжээ гэх мэтээр хууль тогтоомжид заасан шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, бодит үйл баримтыг хариуцагч үнэлээгүй байх тул маргаан бүхий Б/11 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

8.Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж зааснаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгов. Шүүхэд маргаан бүхий захиргааны актыг өөрчлөх эрх хэмжээ байхгүйг дурдах нь зүйтэй.

9.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагын тухайд, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

10.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд эргүүлэн тогтоож томилохыг даалгах шаардлагын тухайд:

10.1.Нэхэмжлэгчийг шүүхэд маргаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 06 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтцийг баталсан ба энэхүү тогтоолд нийцүүлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлд өөрчлөлт оруулах тухай А/526 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар бүтцийн нэгжийн орон тоог, хоёрдугаар хавсралтаар албан тушаалтын жагсаалт, ангилал, зэрэглэлийг өөрчлөн баталснаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар 7 орон тоотой, нэхэмжлэгч М.М-гийн хуучин ажиллаж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, менежментийн төлөвлөгөө хариуцсан шинжээчийн албан тушаал нь өөрчлөгдөж, албан тушаалын зэрэглэл ТЗ-5 байсан нь ТЗ-4 болсон хэмээн тайлбарлаж, хэргийн оролцогчид энэ үйл баримттай маргадаггүй. Шүүх ийнхүү бүтэц, орон тоо болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орсон байхад шууд нэхэмжлэгчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын Менежмент хариуцсан ахлах шинжээч/ТЗ-4/-ийн албан тушаалд тогтоож шийдвэрлэх боломжгүй байх тул Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн М.Мг зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

10.2.Харин 2024 оны ээлжийн амралтын тооцоог хийх нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч нь М.М-гийн ажилласан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын тооцоог хийж дуусгавар болгосон бөгөөд шүүхээс Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ээлжийн амралтын цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

10.2.1.Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.3-т зааснаар Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно., 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:2.3.5.хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор; гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийг халсан тушаал хууль бус болохыг тогтоон, зохих албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэснээрээ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулахаар хуульчилсан байх тул тусад нь ээлжийн амралтын цалинг тооцож олгох үндэслэлгүй байна.

10.2.2.Мөн журмын 1.5-д зааснаар Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй. болохыг дурдах нь зүйтэй.

10.3.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. гэж заасны дагуу маргаан бүхий Б/11 дүгээр тушаалыг гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ээс хохирлоо нэхэмжлэх эрх нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт яаманд хадгалагдаж байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны ээлжийн амралтын тооцоог хийх, мөн тухайлан нэрлэн заасан албан тушаалд томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай М.М-г Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу М.М-г зохих албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хууль тогтоомжид нийцүүлэн тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, баталгаажуулахыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА