| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00305/И |
| Дугаар | 309/ШШ2025/00364 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00364
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00364 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “******* ******* *******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “******* ******* *******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "******* ******* *******" ХХК болон уг компанийн захирал нь *******, менежер нь ******* нар 2023 оны 8 дугаар сарын 17-нд гэрээ хийж, 2023 оны 9 дүгээр сарын 10-нд 9,180,000 төгрөгийн цемент авсан, гэрээнд тамга тэмдэгээ дарж өгнө гээд гэрээний хувиа авч яваад эргэж ирээгүй. Ингээд төлбөрөө төлөхийг шаардахад төлнө одоохон санхүүжилт орж ирнэ тэгээд л төлнө. Ёстой их тус болсон төлөлгүй яахав гэдэг боловч 1 жил 6 сар болоход огт төлөөгүй. Эцэст нь утсаа ч авахгүй болсон. Шүүхэд өгөх гэж байгаа талаар мессежээр мэдэгдсэн. Цагдаад өгч үзсэн иргэний хэрэг маргаан гээд шалгадаггүй. Уг компанийн РД:5677319, Аль дүүрэгт харьяалагддаг болохыг мэдэхгүй. Компани регистрээр нь шалгуулбал байршил, захирал гэх Дүгэржавын, Аззаяагийн регистр, хаяг нь олдож магадгүй. Менежер *******ын ч мэдээлэл олдож магадгүй. ******* нь 99024505 гэсэн утастай, ******* нь 86037678 дугаарын утастай. Хариуцагч *******, Ж.Дугэржав нарын хаяг овог норийг олохын тулд эрэн сурвалжлуулах хүсэлтой байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай 2024.01.03-ны өдрийн 03 дугаартай албан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “******* ******* *******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь “******* ******* *******” ХХК шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, байрлаж үйл ажиллагаа явуулдаг хаягийг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч тал нь 2023 оны 08 сарын 17-нд гэрээ байгуулж 9,180,000 төгрөгийн цементийг “******* ******* *******” ХХК-д зээлээр худалдсан, уг гэрээний үүргээ “******* ******* *******” ХХК биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тус компани хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох 5677319 регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК-г эрэн сурвалжилж, тус компаний үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох “******* ******* *******” ХХК-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар “******* ******* *******” ХХК-г эрэн сурвалжлах, тус компаний үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч “*******” ХХК /төлөөлөгч *******д утас 99587151/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА