| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 151/2023/01217/И |
| Дугаар | 317/ШШ2025/00307 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00307
2025 03 17 317/ШШ2025/00307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М ” ХХК,
Хариуцагч: “ДХ ” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийлүүлэгдээгүй бетон блокийн үнэ 89,873,644 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У ,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “ДХ ” ХХК-д холбогдуулан нийлүүлэгдээгүй бетон блокийн үнэ 89,873,644 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “ДХ ” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-г байгуулж, 920,371,900 төгрөгийн үнэ бүхий бетон блок худалдан авахаар болсон. Гэрээ хэрэгжих явцад авах бетон блокны хэмжээнд өөрчлөлт орж, нийт 742,737,927 төгрөгийн бетон блок авахаар тохиролцсон. Захиалагч “М ” ХХК нь бетон блокны үнэ болон хохиролд нийт 744,011,086 төгрөгийг “ДХ ” ХХК-д шилжүүлсэн бөгөөд гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлсэн. Харин “ДХ ” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй СВ200, СВ150, СВ120 маркийн бетон блокийг “М ” ХХК-д бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж 89,873,644 төгрөгийн үнэ бүхий 22,151 ширхэг бетон блокийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй. Гэрээний хугацааг талууд гэрээндээ 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон буюу хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сард дууссан байна. Өнгөрсөн хугацаанд “М ” ХХК нь “ДХ ” ХХК-иас нийлүүлээгүй бетон блокийг нийлүүлэх, үйлдвэрийн хашаанд байгаа бэлэн болсон блокоо ачиж авах нөхцөлөөр хангахыг удаа дараа хүсэж, шаардаж байсан боловч “...түр хүлээж бай, үйлдвэрийн хашаанд манаач байхгүй” гэх зэрэг тайлбар хэлдэг байсан. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “ДХ ” ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-ний дагуу 89,873,644 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190*390*200 хэмжээтэй 12,625 ширхэг, СВ150 М100 маркийн 190*390*150 хэмжээтэй 6,214 ширхэг, СВ120 М100 маркийн 190*390*120 хэмжээтэй 3,312 ширхэг, нийт 22,151 ширхэг бетон блокийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн захирамжаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 188/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолд хариуцагч “ДХ ” ХХК-ийн хашаанд 4,500 ширхэг бетон блок байгааг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох 22,151 ширхэг бетон блокийг хариуцагч үйлдвэрлээгүй, үйлдвэрийн хашаанд байгаа бетон блок нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хүрэхгүй, мөн удаан хугацаанд хадгалсан нь зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, хадгалалтын стандарт, шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй үйл баримтууд нь үүрэг гүйцэтгэгч “ДХ ” ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлээд зогсохгүй, үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Иймд худалдан авагч “М ” ХХК нь 22,151 ширхэг бетон блок гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийлүүлээгүй 22,151 ширхэг бетон блокны үнэ 89,873,644 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
3. Хариуцагч “ДХ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:
Манай компани “М ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 920,371,900 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлснээр багахан хэмжээний ашигтай ажиллах боломжтой байсан. Гэвч “М ” ХХК захиалсан тоо хэмжээнээс хамаарсан үнийн дүнгийн хөнгөлөлт эдэлсний дараа дарамт, шахалт үзүүлэн гэрээнд заасан барааны тоо хэмжээг бууруулахаас өөр сонголтыг өгөөгүй тул тэдний гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбар худал болно. Бид маргаан үүсгэхгүй, гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байсан тул багасгасан үнийн дүн, тоо хэмжээгээр бараа нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл дахин 89,873,644 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190*390*200 хэмжээтэй 12,625 ширхэг, СВ150 М100 маркийн 190*390*150 хэмжээтэй 6,214 ширхэг, СВ120 М100 маркийн 190*390*120 хэмжээтэй 3,312 ширхэг, нийт 22,151 ширхэг бетон блокийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Манай хоёр компаний нягтлан бодогч нар байгуулсан гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ хугацаанаас хойш манай компани ямар нэгэн бараа нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэгч бараа, материал дутуу авсан талаар манай компанид санал, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас мэдэгдэл хүргүүлж байсан гээд өөрийн э-мэйлд үзлэг хийлгэсэн боловч үзлэгээр нотлогдоогүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалагч талд бараа материал хүлээн авах үүрэг байсан ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Захиалагчийн бараа хүлээн аваагүй гэх асуудал нь манай талын буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа ба 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь өглөг, авлагагүйг нотолж байна. Түүнчлэн нэхэмжлэгч 3 жил 5 сарын дараа гэнэтхэн бараа бүтээгдэхүүн дутуу авсан хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй үйлдлийг бид хариуцах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд, улсын тэмдэгтийн хураамж 608,000 төгрөг төлсөн баримт, “М ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/41 дүгээр итгэмжлэл, тус компаний дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 5-8/, “М ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 9/, “М ” ХХК болон “ДХ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 003/2019 дугаартай “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ” /1-р хх-ийн 11-15/, “ДХ ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 009/2020 дугаар албан бичиг /1-р хх-ийн 16/, мөн компанийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/08 дугаар албан бичиг /1-р хх-ийн 17/, “М ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/97 дугаар албан бичиг /1-р хх-ийн 18/, мөн компанийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/57 дугаар албан бичиг /1-р хх-ийн 19/, мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 20-29/, MBIRJ.MN сайтын зар, мэдээллийн хуулбар /1-р хх-ийн 30-32/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2022/00000 дугаар захирамжийн хуулбар /1-р хх-ийн 33-34/, мөн шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШЗ2023/000000 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /1-р хх-ийн 35/, “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасангаас татгалзсан албан бичиг /1-р хх-ийн 96/, “М ” ХХК-иас А.Ц т олгосон итгэмжлэл /1-р хх-ийн 97/, gmail-д ирсэн гэх бичвэр /1-р хх-ийн 103-106/, “ДХ ” ХХК-иас нэхэмжилж буй бетон блокийн тооцоо /2-р хх-ийн 3-17/, “ДХ ” ХХК-ний зарлагын баримтууд /2-р хх-ийн 18-250, 3-р хх-ийн 1-113/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
5. Хариуцагчаас шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар итгэмжлэл /1-р хх-ийн 40/, “ДХ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 41/, тус компаний дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 42-43/, “ДХ ” ХХК-иас 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Э.У ад олгосон итгэмжлэл /1-р хх-ийн 80/, “ДХ ” ХХК болон “М ” ХХК-ийн хооронд хийгдсэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтын хуулбар /1-р хх-ийн 85/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
6. Зохигчийн хүсэлтээр шүүх дараах ажиллагааг хийсэн. Үүнд:
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 1/233 дугаар албан бичиг /1-р хх-ийн 58/, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-ийг 59/, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 188/01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” 1-р хх-ийн 60-61, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 62/, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн гэрэл зургийн хуулбар /1-р хх-ийн 63-64/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/755 дугаар албан бичиг /1-р хх-ийн 115/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 116/, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 117/, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн гэрэл зургийн хуулбар /1-р хх-ийн 118-122/, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийг 128-129/, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 179-180/, гэрч Ж.Баттөмөр, Б.Дэлгэрмаа нарын мэдүүлэг /1-р хх-ийн 192-196/, ДХ ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, тус компанийн холбогдох санхүүгийн тайлангууд /1-р хх-ийн 250/, “М ” ХХК-ний санхүүгийн тайлан /3-р хх-ийн 115-250, 4-р хх-ийн 1-36/ зэрэг баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч “М ” ХХК, хариуцагч “ДХ ” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 003/2019 дугаартай “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу хариуцагч “ДХ ” ХХК нь 22,151 ширхэг бетон блок нийлүүлээгүй тул түүний үнэ 89,873,644 төгрөгийг гаргуулна гэж,
3. Хариуцагч “ДХ ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“М ” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 003/2019 дугаартай “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-ний үүргээ манай компани бүрэн биелүүлсэн бөгөөд “ДХ ” ХХК болон “М ” ХХК-ний нягтлан бодогч нар тооцоо нийлж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “М ” ХХК, “ДХ ” ХХК нь “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр “ДХ ” ХХК нь СВ200 М100 маркийн 190*390*200 хэмжээтэй 135,250 ширхэг бетон блокыг 583,198,000 төгрөгөөр, СВ150 М100 маркийн 190*390*150 хэмжээтэй 32,770 ширхэг бетон блокыг 125,246,940 төгрөгөөр, СВ120 М100 маркийн 190*390*120 хэмжээтэй 60,070 ширхэг бетон блокыг 211,926,960 төгрөгөөр, нийт 920,371,900 төгрөгийн бетон блокийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “М ” ХХК-д нийлүүлэхээр гэрээ /1-р хх-ийн 12-15/ байгуулсан байна.
Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 30-нд “М ” ХХК-ний захиалсан бетон блокны тоонд өөрчлөлт орж, “ДХ ” ХХК-тай зөвшилцсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, “ДХ ” ХХК-иас “М ” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20/08 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 17/-ээр нотлогдож байна.
Дээрх гэрээний дагуу “М ” ХХК нь “ДХ ” ХХК-д нийт 743,511,086 төгрөгийг шилжүүлсэн /1-р хх-ийн 20-29/ баримт хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгч “М ” ХХК нь 744,011,086 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагч “ДХ ” ХХК нь 744,011,086 төгрөг төлөгдсөн гэдэгт болон мөн дээрх үйл явдалд маргаагүй болно.
5. Харин талууд нийлүүлэгдсэн бетон блокны тоо, хэмжээний хувьд маргасан бөгөөд нэхэмжлэгч “М ” ХХК нь гэрээний дагуу 22,151 ширхэг бетон блок нийлүүлэгдээгүй тул уг блокийн үнэ 89,873,644 төгрөгийг гаргуулна гэж, харин хариуцагч “ДХ ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, нийлүүлээгүй бетон блок байхгүй хэмээн мэтгэлцсэн.
6. Дээрх гэрээний агуулга болон талуудын хүсэл зоргийн илэрхийллээс дүгнэхэд “М ” ХХК нь бетон блок захиалсан, “ДХ ” ХХК нь захиалгын дагуу материал татан авч бетон блок хийж, нийлүүлэхээр харилцан тохиролцсон харилцаанаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
7. Хэрэгт авагдсан “ДХ ” ХХК-иас “М ” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 009/2020 дугаар албан бичгийн /1-р хх-ийн 16/ агуулгаас харахад тухайн албан бичиг хүргэгдэх үед 143,421 ширхэг бетон блок нийлүүлсэн, 29,738 ширхэг блок нийлүүлэгдээгүй болохоо хариуцагч илэрхийлж байжээ.
8. Түүнчлэн хариуцагч “ДХ ” ХХК-ний “М ” ХХК-д нийлүүлсэн бетон блокийн тоог хэрэгт авагдсан баримтаас түүвэрлэхэд нэхэмжлэгч “М ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн “ДХ ” ХХК-ийн зарлагын баримтуудаас өөр баримт шүүхэд ирээгүй бөгөөд үүнд:
- 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 64/,
- 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 65/,
- 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 66/,
- 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 67/,
- 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 68/,
- 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 69/,
- 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 70/,
- 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 71/,
- 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 72/,
- 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 73/,
- 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 74/,
- 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 75/,
- 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 76/,
- 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 77/,
- 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 78/,
- 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 79/,
- 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 80/,
- 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 81/,
- 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 82/,
- 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 83/,
- 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 84/,
- 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 85/,
- 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 86/,
- 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 87/,
- 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 88/,
- 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 89/,
- 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр СВ150 М100 маркийн 540 ш бетон блок, 2,063,880 төгрөг /2-р хх-ийн 90/,
- 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр СВ150 М100 маркийн 324 ш бетон блок, 1,238,328 төгрөг /2-р хх-ийн 91/,
- 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 94/,
- 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 95/,
- 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 96/,
- 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 97/,
- 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 98/,
- 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 99/,
- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 198/,
- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 199/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 200/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 201/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СВ200 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /2-р хх-ийн 202/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 776,160 төгрөг /2-р хх-ийн 203/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СВ150 М100 маркийн 324 ш бетон блок, 1,238,328 төгрөг /2-р хх-ийн 203/,
- 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 204/,
- 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СВ200 М200 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 205/,
- 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 206/,
- 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /2-р хх-ийн 207/,
- 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 208/,
- 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 209/,
- 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /2-р хх-ийн 210/,
- 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 211/,
- 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 212/,
- 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 213/,
- 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 214/,
- 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /2-р хх-ийн 215/,
- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 216/,
- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СВ120 М100 маркийн 288 ш бетон блок, 1,016,064 төгрөг /2-р хх-ийн 216/,
- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СВ200 М100 маркийн 360 ш бетон блок, 1,552,320 төгрөг /2-р хх-ийн 217/,
- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СВ200 М100 маркийн 252 ш бетон блок, 1,086,624 төгрөг /2-р хх-ийн 218/,
- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /2-р хх-ийн 219/,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр СВ200 М100 маркийн 270 ш бетон блок, 1,164,240 төгрөг /2-р хх-ийн 220/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СВ120 М100 маркийн 288 ш бетон блок, 1,016,064 төгрөг /2-р хх-ийн 220/,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 221/,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 222/,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /2-р хх-ийн 223/,
- 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /2-р хх-ийн 224/,
- 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 225/,
- 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /2-р хх-ийн 226/,
- 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 227/,
- 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 228/,
- 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 229/,
- 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 230/,
- 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 231/,
- 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр СВ120 М100 маркийн 180 ш бетон блок, 1,820,448 төгрөг /2-р хх-ийн 232/,
- 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 233/,
- 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр СВ200 М100 маркийн 324 ш бетон блок, 1,397,088 төгрөг /2-р хх-ийн 234/,
- 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /2-р хх-ийн 235/,
- 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр СВ200 М100 маркийн 288 ш бетон блок, 1,241,856 төгрөг /2-р хх-ийн 236/,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 237/,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 776,160 төгрөг /2-р хх-ийн 238/,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр СВ150 М100 маркийн 162 ш бетон блок, 619,164 төгрөг /2-р хх-ийн 238/,
- 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 239/,
- 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 240/,
- 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 241/,
- 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 242/,
- 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 243/,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр СВ150 М100 маркийн 216 ш бетон блок, 825,552 төгрөг /2-р хх-ийн 244/,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр СВ120 М100 маркийн 216 ш бетон блок, 762,048 төгрөг /2-р хх-ийн 244/,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 776,160 төгрөг /2-р хх-ийн 245/,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр СВ120 М100 маркийн 189 ш бетон блок, 666,792 төгрөг /2-р хх-ийн 245/,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /2-р хх-ийн 246/,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /2-р хх-ийн 247/,
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр СВ120 М100 маркийн 486 ш бетон блок, 1,714,608 төгрөг /2-р хх-ийн 248/,
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /2-р хх-ийн 249/,
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр СВ120 М100 маркийн 114 ш бетон блок, 402,192 төгрөг /2-р хх-ийн 250/,
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 1/,
- 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 2/,
- 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 3/,
- 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 4/,
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /3-р хх-ийн 5/,
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 312 ш бетон блок, 1,345,344 төгрөг /3-р хх-ийн 6/,
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр СВ150 М100 маркийн 378 ш бетон блок, 1,444,716 төгрөг /3-р хх-ийн 7/,
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 8/,
- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 9/,
- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 10/,
- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 11/,
- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 12/,
- 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 13/,
- 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 14/,
- 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 15/,
- 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр СВ150 М100 маркийн 474 ш бетон блок, 1,811,628 төгрөг /3-р хх-ийн 16/,
- 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 17/,
- 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /3-р хх-ийн 18/,
- 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 19/,
- 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр СВ200 М100 маркийн 324 ш бетон блок, 1,397,088 төгрөг /3-р хх-ийн 20/,
- 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр СВ120 М100 маркийн 495 ш бетон блок, 1,746,360 төгрөг /3-р хх-ийн 21/,
- 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 12/,
- 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 23/,
- 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 24/,
- 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 25/,
- 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 26/,
- 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /3-р хх-ийн 27/,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр СВ120 М100 маркийн 432 ш бетон блок, 1,524,096 төгрөг /3-р хх-ийн 28/,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр СВ150 М100 маркийн 45 ш бетон блок, 194,040 төгрөг /3-р хх-ийн 28/,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр СВ200 М100 маркийн 324 ш бетон блок, 1,397,088 төгрөг /3-р хх-ийн 29/,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 30/,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 31/,
- 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 32/,
- 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /3-р хх-ийн 33/,
- 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр СВ200 М100 маркийн 90 ш бетон блок, 388,080 төгрөг /3-р хх-ийн 34/,
- 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр СВ120 М100 маркийн 360 ш бетон блок, 1,270,080 төгрөг /3-р хх-ийн 34/,
- 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 35/,
- 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр СВ150 М100 маркийн 540 ш бетон блок, 2,063,880 төгрөг /3-р хх-ийн 36/,
- 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр СВ150 М100 маркийн 108 ш бетон блок, 412,776 төгрөг /3-р хх-ийн 37/,
- 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр СВ120 М100 маркийн 360 ш бетон блок, 1,682,856 төгрөг /3-р хх-ийн 37/,
- 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр СВ120 М100 маркийн 576 ш бетон блок, 2,032,128 төгрөг /3-р хх-ийн 38/,
- 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр СВ200 М100 маркийн 324 ш бетон блок, 1,397,088 төгрөг /3-р хх-ийн 39/,
- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 40/,
- 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр СВ150 М100 маркийн 540 ш бетон блок, 2,063,880 төгрөг /3-р хх-ийн 41/,
- 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 42/,
- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /3-р хх-ийн 43/,
- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр СВ150 М100 маркийн 540 ш бетон блок, 2,063,880 төгрөг /3-р хх-ийн 44/,
- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр СВ200 М100 маркийн 225 ш бетон блок, 970,200 төгрөг /3-р хх-ийн 45/,
- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр СВ120 М100 маркийн 360 ш бетон блок, 1,240,280 төгрөг /3-р хх-ийн 45/,
- 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр СВ120 М100 маркийн 432 ш бетон блок, 1,524,096 төгрөг /3-р хх-ийн 46/,
- 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 776,160 төгрөг /3-р хх-ийн 46/,
- 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр СВ120 М100 маркийн 432 ш бетон блок, 1,524,096 төгрөг /3-р хх-ийн 47/,
- 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 776,160 төгрөг /3-р хх-ийн 47/,
- 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр СВ200 М100 маркийн 324 ш бетон блок, 1,397,088 төгрөг /3-р хх-ийн 48/,
- 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 49/,
- 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 50/,
- 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 51/,
- 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 52/,
- 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 53/,
- 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 54/,
- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 55/,
- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 56/,
- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /3-р хх-ийн 57/,
- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СВ120 М100 маркийн 720 ш бетон блок, 2,540,160 төгрөг /3-р хх-ийн 58/,
- 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр СВ120 М100 маркийн 450 ш бетон блок, 1,778,112 төгрөг /3-р хх-ийн 59/,
- 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 60/,
- 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 1,778,112 төгрөг /3-р хх-ийн 61/,
- 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 1,940,400 төгрөг /3-р хх-ийн 62/,
- 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,358,280 төгрөг /3-р хх-ийн 63/,
- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 972,900 төгрөг /3-р хх-ийн 97/,
- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр СВ120 М100 маркийн 216 ш бетон блок, 954,720 төгрөг /3-р хх-ийн 97/,
- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр СВ200 М100 маркийн 180 ш бетон блок, 972,900 төгрөг /3-р хх-ийн 98/,
- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр СВ120 М100 маркийн 216 ш бетон блок, 954,720 төгрөг /3-р хх-ийн 98/,
- 2020 оны 05 дугаар сарын 24-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 2,227,800 төгрөг /3-р хх-ийн 99/,
- 2020 оны 05 дугаар сарын 24-ны өдөр СВ120 М100 маркийн 504 ш бетон блок, 2,227,800 төгрөг /3-р хх-ийн 100/,
- 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,702,575 төгрөг /3-р хх-ийн 101/,
- 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,702,575 төгрөг /3-р хх-ийн 102/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр СВ200 М100 маркийн 225 ш бетон блок, 1,216,125 төгрөг /3-р хх-ийн 103/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр СВ120 М100 маркийн 360 ш бетон блок, 1,591,200 төгрөг /3-р хх-ийн 103/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,702,575 төгрөг /3-р хх-ийн 104/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр СВ150 М100 маркийн 162 ш бетон блок, 771,930 төгрөг /3-р хх-ийн 104/,
- 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 2,432,506 төгрөг /3-р хх-ийн 105/,
- 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр СВ200 М100 маркийн 450 ш бетон блок, 2,432,506 төгрөг /3-р хх-ийн 106/,
- 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр СВ200 М100 маркийн 135 ш бетон блок, 729,751 төгрөг /3-р хх-ийн 107/,
- 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр СВ120 М100 маркийн 288 ш бетон блок, 1,273,029 төгрөг /3-р хх-ийн 107/,
- 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,702,732 төгрөг /3-р хх-ийн 110/,
- 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр СВ200 М100 маркийн 315 ш бетон блок, 1,702,732 төгрөг /3-р хх-ийн 113/-ийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд нэгтгэвэл 2019-2020 онд:
СВ150 М100 маркийн 24,708,348 төгрөгийн бетон блок 6,621 ширхэг,
СВ120 М100 маркийн 65,484,056 төгрөгийн бетон блок 18,978 ширхэг,
СВ200 М100 маркийн 164,376,096 төгрөгийн бетон блок 40,956 ширхэг, нийт 254,568,500 төгрөгийн 66,555 ширхэг бетон блок нийлүүлэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
9. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч “ДХ ” ХХК нь нийлүүлсэн зарим бетон блок дээрээ баримт үйлдээгүй бөгөөд баримт үйлдсэн болон баримт үйлдээгүй нийлүүлсэн блокуудыг бүгдийг нь тооцвол нийт 154,920 ширхэг блок хүлээн авсан” гэж тайлбарлалаа.
10. Хариуцагч “ДХ ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ зөвхөн “ДХ ” ХХК болон “М ” ХХК-ний нягтлан бодогч нар тооцоо нийлж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг үндэслэсэн бөгөөд уг баримтыг үйлдсэн гэх Б.Дэлгэрмааг гэрчээр асуулгасан ба гэрч Б.Дэлгэрмаа нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...“ДХ ” ХХК-ний захирал Э.Мандах болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У тай садан төрлийн холбоотой. Мэдүүлэг өгнө. “М ” ХХК-ний нягтлан бодогч н.Ганцэцэгтэй ковидын үед 2020 оны 06 дугаар сард утсаар ярьж байгаад акт үйлдсэн. Аль аль нь тооцоо дууссан тул хугацаанаас өмнө гэрээгээ цуцлах, манай хүлээлгэн өгсөн блок “М ” ХХК-ний хүлээж авсан блокийн талаар дурдсан байгаа. Хэн хэндээ өргүй боллоо гээд гарын үсэг зурсан. Уг актыг э-майл хаягаар явуулсан. н.Ганцэцэг нь “...“ДХ ” ХХК-ний тухайн үед ашиглаж байсан э-майл хаяг руу актаа явуулаад би буцаагаад гарын үсэг зураад тамгалаад явуулж байсан...” /1-р хх-ийн 195-196/ хэмээн мэдүүлсэн байна.
11. Энэхүү гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч тал няцааж “Энэ материал дээр хэдэн тооны бетон блок хүлээлгэн өгсөн талаар дурдагдаагүй байна. Энэ баримтаар манай компани бүх бетон блокоо хүлээн авсныг илэрхийлсэн баримт биш” хэмээн үгүйсгэсэн.
12. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г дэлхий нийтийг хамарсан цар тахалын үе байсан тул э-майл хаягаар илгээж гарын үсэг зуруулсан...” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй боловч уг тооцоо нийлсэн гэх баримтыг үйлдсэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 315 ширхэг бетон блок, /3-р хх-ийн 110/, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 315 ширхэг бетон блок /3-р хх-ийн 113/-ийг тус тус “М ” ХХК-д хүлээлгэн өгсөн талаарх зарлагын баримт үйлдэж “ДХ ” ХХК-ний санхүүгийн тэмдэг дарсан байдлаас үзэхэд гэрч Б.Дэлгэрмаагийн өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “М ” ХХК, “ДХ ” ХХК нь хэн хэндээ өргүй боллоо гээд гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг няцаагдаж байна.
13. Мөн нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан хэрэгт авагдсан “ДХ ” ХХК-ний санхүүгийн тайлан /1-р хх-ийн 210/, мөнгөн гүйлгээний тайлан /1-р хх-ийн 212/, дансны авлага /1-р хх-ийн 221-223/, санхүүгийн тайлан /1-р хх-ийн 225/, мөнгөн гүйлгээний тайлан /1-р хх-ийн 238/-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 608,476,888 төгрөгийн орлого орсон, урьдчилж 402,016,943 төгрөгийн зардал гарсан, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 135,034,198 төгрөгийн бараа борлуулж үйлчилгээ үзүүлсний орлого орсон, 197,420,769 төгрөгийн дансны өр төлбөртэй, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 220,231,542 төгрөгийн дансны өр төлбөртэй байгаа нь “М ” ХХК-нд төлөх өр төлбөр орсон хэмээн тайлбарласныг хариуцагч тал “...тайлангаар ямар компанид төлөх ёстой өр төлбөр болох нь харагдахгүй байна...” гэж тайлбарласан ч “М ” ХХК-нд төлөх өр төлбөр биш, өөр этгээдэд төлөх өр төлбөр болохоо баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
14. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч “М ” ХХК нь гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлах боловч “М ” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2022/00000 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /1-р хх-ийн 33-34/ гаргасан, мөн тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШЗ2023/000003 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж /1-р хх-ийн 35/ шийдвэрлэсэн, улмаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж /1-р хх-ийн 36/-аар иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлд заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл доголдлыг мэдсэнээс хойш 6 сарын дотор мөнгөн дүнгээр гаргуулах нэхэмжлэх эрхтэй. Тухайн үед доголдол буюу блок дутуу байна гэдгийг мэдэж байсан хэр нь энэ талаараа тухайн үедээ мэдэгдээгүй 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн блокоо авмаар байна гэх албан тоот явуулсан. Энэ чинь өөрөө нэхэмжлэгч талын гаргаж өгөөд байгаа нотлох баримтад 2020 онд хамгийн сүүлд тооцоо нийлсэн гэх падаантай хугацааг нь тооцоод үзэхээр гомдол гаргах 6 сарын хугацаа нь дууссан учраас бид доголдол мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзээд шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна…” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж захиалагчийн гомдлын шаардлага гаргах эрхийг хуульчилсан байдаг.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулахад тэрээр гэрээний үүргийн биелэлтийг шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн буюу ажлын гүйцэтгэлд үүссэн доголдлын талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь захиалсан ажлын үр дүнд үүссэн ажлын доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага биш талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зохигч нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээллийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч “ДХ ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч “М ” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Бетон блок захиалгаар хийж, нийлүүлэх гэрээ”-ний дагуу 89,873,644 төгрөгийн үнэ бүхий СВ200 М100 маркийн 190*390*200 хэмжээтэй 12,625 ширхэг, СВ150 М100 маркийн 190*390*150 хэмжээтэй 6,214 ширхэг, СВ120 М100 маркийн 190*390*120 хэмжээтэй 3,312 ширхэг, нийт 22,151 ширхэг бетон блок нийлүүлэгдээгүй хэмээн уг бетон блокийн үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
16. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар хариуцагч “ДХ ” ХХК-аас 89,873,644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож шийдвэрлэв.
17. Хэрэгт авагдсан дараах материалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “М ” ХХК-иас “ДХ ” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 99, 132/, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “ДХ ” ХХК-иас “М ” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 100, 134/, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “ДХ ” ХХК-ний нэхэмжлэхийн хуулбар /1-р хх-ийн 101, 135/, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “М ” ХХК-иас “ДХ ” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 102/, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ДХ ” ХХК-иас “М ” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 133, 182/, gmail хүсэлт /1-р хх-ийн 103-106/, “М ” ХХК-иас “ДХ ” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 181/, “М ” ХХК-д ачигдаж ирсэн блокны жагсаалт /2-р хх-ийн 4-17, “ДХ ” ХХК-ний блок хүлээлгэн өгсөн гэх материал /2-р хх-ийн 18-24/, зарлагын баримт /2-р хх-ийн 25-63, 92-93, 100-197, 3-р хх-ийн 64-96, 109/ болон 3-р хавтаст хэргийн 111, 112 дугаар хуудаст авагдсан зарлагын баримтын огноотой хэсэг нь байхгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДХ ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 608,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар хариуцагч “ДХ ” ХХК-аас бетон блокийн үнэ 89,873,644 /наян есөн сая найман зуун далан гурван мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДХ ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 608,000 /зургаан зуун найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА