| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00450/И |
| Дугаар | 317/ШШ2025/00479 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2025/00479
2025 04 09 317/ШШ2025/00479
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: И ХХК,
Хариуцагч: Знф ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 47,111,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Знф ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 47,111,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Знф ХХК-ний захирал А.Д нь манай "И " ХХК-тай 2020 оноос эхлэн "Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх" гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Хоёр тал харилцан итгэлцлийн дагуу гэрээний үүргээ биелүүлж байсан. "Знф " ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тооцооны актаар 57,661,347.50 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гарсан. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 10,550,000 төгрөг төлснийг хасаад 47,111,347.50 төгрөг төлөх ёстой, иймд энэ мөнгийг түүнээс гаргуулж манай "И " ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Знф ХХК-ний захирал А.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Знф ХХК-нд холбогдох 47,111,347,50 төгрөгийг төлж барагдуулах ёстойгоо зөвшөөрч байна. Энэхүү өр төлбөрийг 2025 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 535,140 төгрөг төлсөн баримт, И ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Бямбасүрэнд олгосон итгэмжлэл, 2017 оны 01 сарын 01-ний өдрийн 34 дугаартай Бараа захиалгаар нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2022 оны 01 сарын 02-ны өдрийн 112 дугаартай Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2024 оны 07 сарын 25-ны өдрийн И ХХК нь Знф ХХК-аас 57,661,347.50 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны үлдэгдлийн баталгаа, Зуун наст эмийн сангийн 2024 оны борлуулалтын тооцоо, Зуун наст эмийн сангийн 2023 оны борлуулалтын тооцоо, ТНА үйлдсэнээс хойш төлөлтийн лавлагаа, Знф ХХК-ийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн албан тоот, И ХХК-ийн 2024 оны 07 сарын 25-ны өдрийн албан бичиг, Хаан банк ХК-ийн 5020700285 дугаартай С.Бямбасүрэнгийн харилцах дансны хуулга, 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, харин хариуцагчаас Знф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Знф ХХК нь 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Эмийн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г И ХК-тай байгуулан бараа нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй байна.
3. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Знф ХХК-д холбогдуулан 47,111,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Знф ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,111,347 төгрөгийг төлөхөө зөвшөөрч, энэхүү өр төлбөрийг 2025 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч И ХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа захирал А.Д гийн хариуцаж буй Знф ХХК, Ган эм дэлгэрэх ХХК-уудад холбогдуулан нийт 75,437,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг шүүх 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлах тухай захирамж гаргаж хариуцагч Знф ХХК, хариуцагч Ган эм дэлгэрэх ХХК-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Знф ХХК, Ган эм дэлгэрэх ХХК-уудад холбогдуулан нийт 75,437,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд нийт 535,140 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна.
7. Иймд хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч И ХК-ний хариуцагч Знф ХХК-д холбогдох 47,111,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 393,507 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх тул нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 535,140 төгрөгөөс 393,507 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг энэхүү иргэний хэрэгт холбогдуулан шийдвэрлэж, үлдэх 141,633 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч И ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ган эм дэлгэрэх ХХК-д холбогдох 28,326,625 төгрөг гаргуулах тухай тусгаарлагдсан иргэний хэрэгт холбогдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,507 төгрөгийн тал хувь 196,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 196,753 төгрөгийг, хариуцагч Знф ХХК-аас 196,753 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэв.
9. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Знф ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,111,347 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,507 төгрөгийн тал хувь 196,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 196,753 төгрөгийг, хариуцагч Знф ХХК-аас 196,753 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА