| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00194/И |
| Дугаар | 311/ШШ2025/00218 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 311/ШШ2025/00218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Сантмаргац сумын ....... багт оршин суух .......н нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э......... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Э...... нь 1969 онд төрсөн, Сантмаргаз суманд оршин суудаг. 1986 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ....... нэгдлийн ...... бригадад мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирсэн. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1986 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын .......нэгдлийн ....... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э....... нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ........ нэгдлийн ...... бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү, мөн А.Э......... нь 1988 онд цэрэгт татагдаад 1990 онд цэргээс халагдаж ирсэн гэв.
3. А....... нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн архивын тасгийн лавлагаа, батлан хамгаалах төвийн архивын лавлагаа, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж байсан тухай баталгаажилтын хуудас, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл зэргийг ирүүлсэн,
4.Шүүх өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг иргэний бүртгэлийн газраас, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч .......нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Тэрээр өөрийгөө 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ......... нэгдлийн ......... бригадад мал маллаж байсан байснаа тогтоолгохыг хүссэн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох түүний 1990 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 /Б/-гийн 14-т ........нэгдэл, 1988 он, ..., эрхэлсэн ажил малчин, .......... сум гэсэн бичилт, ХААТР-15 маягтын 14-т эрхэлдэг ажил малчин гэж бичигдсэн зэргээр нотлогдож байна гэж үзэв.
Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 08/456 дугаартай лавлагаагаар А.Э..... нь 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн ....... дугаар ангид албан хааж байгаад эмч нарын магадалгааг үндэслэн 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/797 дугаартай албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан тухай лавлагаа,
4.Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Завханмандал сумын сургуулийн 1978-1986 оны сурагчдын журнал зэргээр хүсэлт гаргагч А.Э....... нь Завхан аймгийн Сантмаргаз сумын .........нэгдлийн........бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл мал маллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн мал маллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Э...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ........ нэгдлийн ....... бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Э.......улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ