| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00204/И |
| Дугаар | 311/ШШ2025/00236 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 311/ШШ2025/00236
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би, Нэхэмжлэгч: Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... багийн ....... тоотод оршин суух хаягтай, Б.Г....... холбогдох эрүүл мэндийн санд учирсан хохирол 1.506.100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Завхан аймгийн П............р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. Г...... нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт ........ЗАВ улсын дугаартай "Lexus Rx-350" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын ЗХД-ийн 12.1 дэх заалтад заасныг зөрчсөнөөс болж зорчигч Б.Б......биед хүндэвтэр хохирол учруулж, уг хэргийн хохирогч Б.Б..... Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэхэд орсны зардал 2,510,985 (хоёр сая таван зуун арван мянга есөн зуун наян тав) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хяналтын хууль байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.". Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.", мөн хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө." гэж зааснаар Б.Г........ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Хариуцагч Б.Г........ итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л............нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн П....... г....... нэхэмжлэлтэй 2.510.985 төгрөгийг 12 сард хувааж сард 209,248,75 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Завхан аймгийн П........ г...... нь хариуцагч Б.Г......... холбогдуулан эрүүл мэндийн санд учирсан хохирол 2.510.985 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л..... нь нэхэмжлэлийн шаардлага 2.510.985 төгрөгийг 12 сард хувааж сард 209.248 төгрөг төлж барагдуулах талаар тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн П.......н г......... 2.510.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л......... 12 сард хувааж төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ