Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

            Шүүгдэгч, хохирогч Б.Б,

            Шүүгдэгч, хохиргч О.Энарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Хорол овогт Оргодолын О.Э, Харнууд овогт Батчулууны Б.Б нарт холбогдох эрүүгийн 1709025760027 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 112 дугаар байрны гадна иргэн О.О.Этай “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Энь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 112 дугаар байрны гадна иргэн Б.Бтай “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Б мэдүүлэхдээ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч О.Эмэдүүлэхдээ:

 

Хохирогч Б.Баяртулгын “... 2017 оны 12 дугаар сарын 09-ний өглөө манай эхнэр Наранзул бид хоёр 09 цагт ажилдаа явах гэөд гэрээсээ гараад машинаа зогсоолоос гаргах гэтэл манай машиныг 31-26 УНЯ улсын дугаартай Приус 11 маркийн машин хаагаад зогссон байсан. Тэгээд машин дээр нь утасны дугаар нь байхгүй хэний машин гэдэг нь тодорхойгүй байсан болохоор 112 дугаар байранд 12 давхраас 4 давхар хүртэл бүх айлуудын хаалгыг цохиж айлуудаас асуухад 4 давхрын 15 тоотоос байх тоотыг нь сайн санахгүй байна нэг айлаас 28-30 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд миний машин гэхээр нь чи машинаараа хүний машин хааж тавьсан юм бол ядаж утасны дугаараа үлдээхэд яадаг юм гэсэн чинь та нар ямар сүртэй юм гээд орсон. Тэгээд эхнэр бид хоёр гадаа гарч ирээд хүлээж байтал араас гарч ирсэн тэгэхээр нь хүмүүс ажилтай яарч байхад хүний машин таглаж тавьчихаад ямар санаа чинь зовдоггүй юм ядаж утасны дугаараа бичиж үлдээхгүй яасан юм гэсэн чинь уурлаад бид хоёртой маргалдсан. Тэгснээ манай эхнэр лүү дайраад байхаар нь би 2 удаа түлхсэн чинь намайг шууд цохиод авсан тэгээд миний хамар толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан... гэх мэдүүлэг /хх-16/,

Хохирогч О.Энхжаргалын “...Миний бие 2017 оны 12 сарын 08-ны орой 23 цагийн орчим ирсэн ба байрны машин зогсоол дээр машин тавих зогсоол байхгүй байсан тул машинаа 46-12 УБР улсын дугаартай машины ард талд байрлуулсан юм. Маргааш өглеө буюу 09 цаг 30 минутын үед үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн хаалга тогшин машинаа холдуул гэж хэлсэн. Би гэрээсээ гараад машинаа холдуулах гээд гарч ирсэн чинь тэр хоёр хэл амаар доромжилсон. Би уучлал гуйгаад машинаа холдуулах гэсэн чинь ойролцоох машин дээрээс цас авч шидсэн мөн тэр эрэгтэй нь намайг өшиглөж миний нүүр хэсэгт цохиж эхэлсэн болохоор би хариу үйлдэл үзүүлж нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон…” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Баяртулгын биед хамар ясны хугарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хурээлэнгийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. О.Энхжаргалын биед баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхи.духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-30/,

Шүүгдэгч Б.Баяртулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39, 44/,

Шүүгдэгч О.О.Эын иргэний үнэмлэхний лавлагаа,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримт /хх-40, 43/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Учир нь Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 112 дугаар байрны гадна иргэн О.О.Этай “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Энь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 112 дугаар байрны гадна иргэн Б.Бтай “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол учруулсан болохоо өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б, О.Энарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б, О.Энарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч тус бүрт 460 нэгж, буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, О.Энар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хорол овогт Оргодолын О.Э, Харнууд овогт Батчулууны Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О.Э, Б.Б нарыг тус бүр 460 /дөрвөн зуун жар/ нэгж, буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О.Э, Б.Б нар нь 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О.Э, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

     5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.О.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР