| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0090/З |
| Дугаар | 128/ШШ2025/0236 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Бизнес инновацын газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Маргааны төрөл: Төрийн албаны маргаан
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Б. нь Нийслэлийн Бизнес инновацын газрын даргад холбогдуулан Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот Б.т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Бизнес инновацын газрын *******, ******* ******* ******* , -ий албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.ийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар *******, ******* ******* ******* , мэргэжилтний албан тушаалд томилжээ.
2.2. Улмаар Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2.3. Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.3, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.4.1, 1.4.2, 2.1 дэх хэсэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 4.1.3, 5.2.1, 5.2.2, 5.2.4, 5.2.20, 7.3.4, 7.3.5, 7.5.1, 7.5.2, 9.1, 9.7, 9.8 дахь хэсэг, Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлтийг тус тус үндэслэжээ.
2.4. Маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
2.5. Уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2-т төрийн албанаас халах болон төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан.
Таны ирүүлсэн гомдолд дурдсанаар Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.т сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар захирамжаар танд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн харьяалах асуудалд хамаарахгүй гэх хариуг өгчээ.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс ... миний бие огт сахилгын зөрчил гаргаагүй тул гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгох үүрэг хүлээгээгүй, ... Иймд үндэслэлгүйгээр буруутгаж буй зөрчлийг хүлээн зөвшөөрөхийг албадах нь хуульд нийцэхгүй, ...миний бие урьд нь сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээж байгаагүй, зөрчлийн шинж байдал нь ноцтой бус төдийгүй зөрчил мөн эсэх нь эргэлзээтэй байхад Төрийн албаны тухай хуульд заасан хүнд шийтгэл оногдуулж төрийн албанаас халсанд гомдолтой байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэх агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс ... Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлээгүй бөгөөд гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Нэхэмжлэгч Б. би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Бизнес инновацын газарт *******, ******* ******* ******* Төр, хувийн хэвшлийн ******* ажиллагаа мэргэжилтнээр томилогдсон.
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар , -ний албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд хангалттай гэж дүгнэгдэн ажиллаж байсан.
Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын тоот Б.т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлээгүй, гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй сахилгын зөрчил гаргасан хэмээн буруутгаж төрийн албанаас халах сахилгын шийтгэлээр ажлаас халсан.
Дээрх тушаалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1.Тушаалын үндэслэл болгосон зөрчлийн тухайд
-Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай байгууллагын -OFFICIAL нэртэй VIBER бүлгэмд Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн ******* С.- 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус байгууллагын нэр дурдсан эрэгтэй албан хаагчдыг 8:30 цагт бэлэн байлгах талаар удирдлагаас үүрэг ирсэн, байгууллагын эд хогшлыг зөөж ачиж буулгах, агуулах хураах ажил хийх шаардлагатай гэсэн мессежийг 16 цаг болж байхад бичсэн бөгөөд тэрхүү нэрс дунд Б. миний нэр байсан.
Миний бие хуваарийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлэгт шинжилгээ өгөхөөр цаг авсан гэдгээ хэлж уг ажилд оролцох боломжгүй болохоо илэрхийлж хариу мессеж бичсэн бөгөөд өмнө нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эд хогшил зөөхөд би оролцсон болно. Энэхүү ажил нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралгүйн дээр тухайн өдөр миний цахимаар буюу зайнаас ажиллах хуваарьтай байсан, түүнчлэн нуруу, бөөр өвдөх зовуурьтай байсан тул өдрийн цагаар эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөөр цаг авч Бриллиант эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн болно.
Мөн хүний нөөцийн ажилтан н., *******, ******* ******* ******* дарга Б. нарт эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх болсноо мэдэгдсэн. Иймд миний бие төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй гэх сахилгын зөрчил үйлдсэн гэж буруутгаж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
-Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд хэрхэн яаж зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн талаар тодорхой бус бөгөөд 2024 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалттай гэж үнэлэгдсэн тул энэхүү үндэслэлээр буруутгаж буй нь мөн л үндэслэлгүй.
-Зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд хэрхэн яаж зөрчсөн болох нь тодорхой бус бөгөөд эмнэлэгт үзүүлэх болсон тухайгаа хүний нөөцийн ажилтан, шууд харьяалах дээд шатны албан тушаалтан болох *******, ******* ******* ******* дарга Б. нарт мэдэгдсэн эмнэлэгт үзүүлсэн болох нь баримтаар нотлогдох тул зөрчил гаргасан гэж үзэхгүй байна.
-Хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд миний бие хэн гэж хүний нэр төр, алдар хүндэд хэрхэн яаж халдсан нь тодорхой бус ба миний бие бусдын нэр төр, алдар хүндэд халдсан хууль бус үйлдэл огт хийгээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг зөрчөөгүй тул энэхүү зөрчлийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй гэх үндэслэлийн тухайд миний бие огт сахилгын зөрчил гаргаагүй тул гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгох үүрэг хүлээгээгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзвэл эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй. Иймд үндэслэлгүйгээр буруутгаж буй зөрчлийг хүлээн зөвшөөрөхийг албадах нь хуульд нийцэхгүй.
2. Маргаан бүхий тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд нийцээгүй тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан бөгөөд миний бие эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралгүй ажлыг, зайнаас ажиллах хуваарьтай өдрөө гүйцэтгэх боломжгүй талаар учир шалтгаанаа хэлсний төлөө төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж буй нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.4-д төрийн жинхэнэ албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль зүйн үндэслэлтэй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх зарчмыг баримтлах талаар тодорхой заасан.
Мөн тус журмын 6.1 дэх хэсэгт Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасан. Гэтэл миний бие урьд нь сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээж байгаагүй, зөрчлийн шинж байдал нь ноцтой бус төдийгүй зөрчил мөн эсэх нь эргэлзээтэй байхад Төрийн албаны тухай хуульд заасан хүнд шийтгэл оногдуулж төрийн албанаас халсанд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот Б.т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль бус бөгөөд уг тушаалын улмаас төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаа алдагдаж, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж түүнийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж байна.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.
Уг хууль бус тушаалтай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд шүүхэд хандан шийдвэрлүүлэх хариу ирүүлсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий актын хувьд 5 үндэслэл зааж гарсан. 11 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагын эд хогшлыг зөөх үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар удирдлагын зүгээс өгсөн. Үүрэг даалгаврыг ямар систем, платформоор өгсөн гэхээр байгууллагын вайбер группээр өгсөн. Вайбер группийг байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг гэдэгтэй 2 тал аль аль нь маргахгүй. Тэгэхээр вайбер группээр үүрэг даалгавар өгсөн. Түүнээс бичгээр, амаар, өөр бусад хэлбэрээр ийм ажилтай шүү ирээрэй гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн талаар баримт хэрэгт алга. Тэгэхээр талуудын хүлээн зөвшөөрч байгаа энэ вайбер группэд тавилга зөөхтэй холбоотой үүрэг даалгавар өгөгдсөн байна. Өгөгдсөн үүрэг даалгавартай холбоотой тухайн үеийн нөхцөл байдал буюу цахимаар ажиллах хуваарьтай өдөр байсан юм байна. Цахимаар ажиллах хуваарьтай өдрөө эмнэлгийн цаг авсан талаараа вайбер группэд өөрөөр хэлэх юм бол үүрэг даалгавар өгөгдсөн тэр платформд хариу бичсэн юм байна. Тэгэхээр энэ хүнд хүндэтгэх шалтгаан байна гэдгийг удирдлага мэдсэн.
Мэдсэн атлаа үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлд сахилгын шийтгэл оногдуулахаар шалгах ажиллагаа явуулсан. Шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэд дотоод журмаар чөлөө авах ёстой байсан үүнийг зөрчсөн байна гэдгийг тогтоож байгаа юм. Бусад ёс зүйн асуудал гэдэг юм уу, хамт олонтойгоо таарч тохирохгүй гэдэг юм уу энэ асуудал тусдаа асуудал байна. Үүнийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмын дагуу шалган шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлт гаргасан. Хэргийн 66 дугаар талд байгаа дүгнэлт чөлөө зөвшөөрөл авах ёстой байсан уу, үгүй юү гэдэгтэй холбоотой асуудал дээр гарсан. Харин тэр бусад асуудал нь нээлттэй үлдээсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмын дагуу шалгаад шийдвэрлэх ёстой байна гэсэн үүрэг өгсөн. Гэтэл маргаан бүхий тушаал энэ дүгнэлтийг үндэслэнгүүтээ яригдаад байгаа бүх асуудлуудыг нэг базаж авчирч хүн нь олдвол хэрэг нь олдоно гэдэг зарчмаар чөлөө зөвшөөрөл авах ёстой байсан уу, үгүй юү гэдэг асуудлыг шалгаж явж байгаад тэндээс хальж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх мэтчилэн сонсох ******* явцад зөрчлөө хүлээн зөвшөөрөх үү, эс үгүй бол зөвшөөрөхгүй юу гэдэг нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийн асуудал. Зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй байж болно.
Зөвшөөрөхгүй бол тэр талаарх тайлбараа сонсох ******* хүрээнд өгөх хэрэгтэй. Гаргасан шийдвэр, дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, төрийн албаны зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагуудад гомдол гаргах эрх байгаа. Эрхээ хэрэгжүүлснийг бусадтай зүй бусаар харилцсан мэтээр байгууллагын дэг журмыг зөрчсөн мэтээр тайлбарлаж болохгүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар удирдлагын хэлсэн үг хуультай адилхан хэрэгжих ёстой гэдгийг зөвшөөрөхгүй, эсрэг байр суурь илэрхийлсэн нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй гэж дүгнэх үндэслэл болох мэтээр тайлбарлаж байгаа. Хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт байна гэж үзэж байна. Ажил тасалсан гэж үзэхэд хууль зүйн хувьд боломжгүй. Эмнэлэгт үзүүлсэн тухай баримт, эмнэлгийн магадалгаа байгаа. Магадалгааг сонсох ******* явцад оролцогч гаргаад өгсөн байна. Тэгэхээр гаргаж өгсөн гэдгийг хариуцагч тайлбартаа хэлж байна.
Тэгэхээр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил таслаад хаяад явсан гэдэг нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Энэ процесстой адилхан н. гэдэг албан хаагч байдаг юм байна. Энэ албан хаагч ямар нэгэн шалтгаангүй өмнөх удаагийн авлига зөөх ажиллагаанд оролцоогүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй учраас үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сануулах шийтгэл оногдсон. Гэтэл Б. гэдэг хүнд өөр хандсан. Ялгавартай байдал харагдаад байна. Эмнэлэгт үзүүлэх цагтай, хүндэтгэх шалтгаантай байхад ажлаас нь халах шийтгэл оногдсон. Ялгаварлан гадуурхаж байгаа нөхцөл байдлыг харуулж байгаа. Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн дүгнэлт байгаа. Тэгэхээр үүнийг яаж тодорхойлдог гэхээр зөрчил шалгаж байгаа явцад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн байна гээд дүгнэдэг асуудал биш. Үүнийг шалгадаг, тогтоодог аргачлал журамтай.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 98 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн мэргэжлийн түвшнийг үнэлэх аргачлал. Энэ аргачлалын дагуу үнэлдэг. Хагас жил, жилийн эцсээр 2 дүгнүүлнэ. Дүгнүүлээд хангалттай, хангалтгүй тэгээд оноогоор үнэлэгдэх ёстой. Оноогоор үнэлэгдээд журамд зааснаар 2 жил дараалан хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай. Гэтэл гүйцэтгэлийн тайланг нь үнэлээгүй. 2023 оны тайлан нь 97.7 хувь гээд хангалттай сайн, 2024 оны эхний хагас жил нь мөн 90 оноотой хангалттай сайн гээд үнэлсэн. Тэгээд энэ хүн үнэхээр болохгүй асуудалтай хүн байна энийг ажлаас нь хална гэж болохгүй. Өөрөөр хэлбэл урьд өмнө нь хамтарч ажиллах боломжгүй, ажил хийдэггүй, ёс зүйн зөрчил алдаатай байсан бол тэрийгээ тухай бүрд нь арга хэмжээ аваад тэр арга хэмжээнд үндэслээд удаа дараа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оноосон илүү бодитой хууль зүйн үндэслэлтэй байх байсан.
Тухайн үед арга хэмжээ аваагүй тийм нөхцөл байдал тогтоогдоогүй байхад сүүлд нь нэгтгэж байгаад удаа дараа ийм зөрчил гаргадаг гэдэг байдлаар дүгнэж болохгүй. Б. өөрөө хэллээ, хариуцагч бас зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан баримтаар харахаар өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байна. Энэ байгууллагад ажиллаж байх хугацаанд сахилгын шийтгэлгүй байсан хүнийг олон шийтгэл гаргасан мэтээр ерөөсөө ажил хийдэггүй, ёс зүйн алдаа дутагдалтай мэтээр дүгнэж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон. Зан байдлын асуудал байгаа.
Зөрчил шалгах ажиллагаа чөлөө авах ёстой байсан уу, үгүй юу, хүндэтгэх шалтгаантай байсан уу, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан уу гэдгийг шалгаж байгаа болохоос биш зан байдал, хувийн байдлыг тогтоох зорилгоор хүмүүсээс тайлбар авсан гээд байна. н., н.*******, н.******* гэдэг хүмүүс энэ хүний хувийн байдлыг тогтоогоод түүн дээр үндэслээд ажил төрлийн шалтгааны улмаас таарамжгүй харьцаатай байдаг юм уу, тийм байхыг үгүйсгэхгүй. Тэгээд тэр хүмүүсээр тайлбар гэдэг юм уу, тодорхойлолт гэдэг юм уу хуульд байхгүй юм бичүүлж авчихаад үүн дээр үндэслээд энэ хүн болохгүй хүн байна гэж дүгнэж болохгүй. Нотлох баримт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн зүйлийг нотлох баримт гэж байгаа. Тэгэхээр нотлох баримт мөн үү, биш үү гэдэг дээр шүүх дүгнэлт хийх байх. Б. гэдэг хүн Б.тэй холбоотой асуудлаар гомдол гаргасан гэдэг.
Гэтэл цаг хугацааны хувьд аваад үзэхээр 12 дугаар сарын 02-ны өдөр тушаал гараад ажлаас чөлөөлөгдсөн. 12 дугаар сарын 04-ий өдөр гомдол гаргаад байна. Тэгэхээр чөлөөлөгдөөд байхгүй болсон хүнд гомдол гаргаад яг яах гэж байгаа юм. Тэгээд бүртгэлд орсон байгаа. Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг асуудлыг тал талаас хамж шимж аваад энэ хүнийг төрийн албанаас халах шийтгэл оногдуулах зорилготой юм шиг ажилласан. Хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын одоо шийтгэл оногдуулах журам гэж байгаа.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзаж шийтгэл оногдуулах, аль тохирохыг оногдуулна гэж байна.
Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1.4-т байгаа хууль зүйн үндэслэлтэй сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх зарчмыг баримтлах ёстой гэж байгаа. Энэ үндэслэл байсан уу, үгүй юу гэдэгт сая тайлбар дээр хэллээ. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр үүрэг даалгавар биелүүлэхээс татгалзаагүй, эрүүл мэндийн асуудалтай байсан гэдгээ хэлсэн. Өмнөх зөөх процесс болсон. Тухайн үед эмнэлгийн цагаа хойшлуулаад очоод зөөгөөд оролцсон. Дараагийн зөөх ажиллагаанд эрүүл мэндийн хувьд оролцох нөхцөл байдал үүссэн гэдэг талаар удирдлагадаа мэдэгдсэн. Ийм хүндэтгэн үзэх шалтгаан байгаад байхад чи заавал ирэх ёстой гэдэг байдлаар хандаж болохгүй. Хүний амьдралд янз бүрийн өвчин зовлон, янз бүрийн асуудлууд тохиолдоно.
Тэгэхээр тухайн үед ойлголцоод явсан бол өнөөдөр маргаан, үр дагавар үүсэхгүй байсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гомдол гаргах журмын 6.1-д албан хаагчид сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эс үгүй бол зөрчлийн шинж байдал нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулна гэсэн байна. Тэгэхээр удаа дараа гаргаагүй, ямар нэгэн зөрчлийн шинж байдал нь төрийн албанд ажиллаж болохооргүй хүн гэж дүгнээд байна. Вайбер группээр үүрэг даалгавар өгөөд түүнд нь эмнэлгийн цагтаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай боллоо гэдэг зүйл бичсэн. Төрийн албанд ажиллах боломжгүй муухай зөрчил биш. Хүнд тохиолддог зүйл. Түүнээс ноцтой, хор уршигтай, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, төрийн байгууллагын нэр хүндэд ноцтой хор хохирол учруулсан зөрчил биш. Зөрчил мөн эсэхийг процессын хувьд шалгаж тогтоох ажиллагаа алдаатай болсон.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу зөөх ажиллагаанд ирээгүй гэдэг асуудлыг шалгасан хэр нь хаа хамаагүй зүйлүүдийг шалгаад дүгнэлт гаргасан. Чөлөө авах ёстой байсан байгаагүй дээр дүгнэлтээ гаргаад арга хэмжээ авах байсан бол арга хэмжээ авах ёстой. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд үүнийг ажил тасалсан гэж үзэхгүй. Чөлөө авах ёстой байсан уу, үгүй юу гэдгийг дүгнэх байх. Журмын дагуу чөлөөгөө авсан юм уу, үгүй юу гэдэг асуудалд өвчтэй байсан гэдэг нөхцөл байдал байгааг анхаарах ёстой. Энэ актын хувьд Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмыг зөрчсөн, хууль зүйн алдаатай акт байна. Энэ актын улмаас нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн хувьд эрх нь зөрчигдсөн.
Төрийн албаны тухай хуулийн 62.1-д зааснаар хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгааг эдлэх ёстой. Энэ баталгаа нь алдагдсан, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас энэ акт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна. Хууль бус акт гэж үзэж байгаа учраас энэ актын үр дагаврын асуудал байгаа. Тэгэхээр актыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд буюу Нийслэлийн бизнес инновацын газрын ******* ******* ******* түншлэл мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д зааснаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс буюу одоо ажлаас халагдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бичилт хийх шаардлагыг бас гаргасан. Тэгэхээр 10 гаруй жил энэ чиглэлээр өмгөөлөл хийж байгаа. Тэгэхээр ийм үндэслэлээр ажлаас халагдсан хүн ерөөсөө харж байгаагүй. н. гэдэг хүн анхны тохиолдолд гэж харж байна. Өвчтэй байж байгаад өвчтэй тухайгаа удирдлагадаа мэдэгдээд, нэмээд баахан зөрчил нэмж холбогдуулж байгаад шийдэгдсэн. Актын хувьд хууль бус акт байгаа учраас хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Хүчингүй болгосонтой холбоотой эрх зүйн үр дагавар буюу ажил эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар тус газрын *******, ******* ******* хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Б.ийг Төрийн албаны захирах, захирагдах ёсны даалгаврыг биелүүлээгүй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахин биелүүлээгүй бөгөөд гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.
1.Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн талаар:
Нийслэлийн Бизнес, инновацын газрын харьяа Улаанбаатар инновацын төвийг татан буулгаж, оронд нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн оффисыг байрлуулах болсонтой холбогдуулан тус төвийн эд хөрөнгүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүргийг дээд шатны байгууллагаас өгсөн.
Тус төвийн эд хөрөнгүүдийг нүүлгэх асуудлыг өмнө нь албан хаагчдад анхааруулан хэлж байсан, бүх албан хаагчид мэдэж байсан бөгөөд тус эд хөрөнгийг нүүлгэх агуулах, сав олдохгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нүүлгэхэд тус газрын эд хөрөнгө албан хаагчдыг болон эрэгтэй албан хаагчдыг оролцуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар энэхүү ажлыг зохион байгуулах талаарх зарыг ажилчдын дундын Вайбер группэд оруулахад *******, ******* ******* ******* мэргэжилтнээр ажиллаж байсан Б. нь маргааш эмнэлгийн цагтай очих боломжгүй, зайнаас ажилладаг өдөр чөлөө авна гэсэн журам хаана байна, хүний эрхийг зөрчлөө, бичсэн зүйлийг дахиад уншина уу, энд бичиж байгаа нь чөлөө хүссэн хэлбэр, эрүүл мэндэд учрах эрсдэлийг хариуцна гээд энд бичвэл очиход бэлэн гэх зэрэг хамт олны дунд удирдлагын шийдвэрийг эрс эсэргүүцсэн, үүгээрээ бусад албан хаагчдыг өдөөн турхирах шинжтэй зүйлүүдийг бичсэн.
Тухайн нүүлгэлт хийх 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нь Б.ээс эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн талаарх баримтыг ирүүлсэн хэдий ч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-д зааснаар энэ талаараа удирдах дээд шатны албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж, чөлөө, зөвшөөрөл авах, улмаар чөлөөний хуудас бөглөж газрын хүний нөөц албан хаагчид хүлээлгэн өгч, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн Б. нь нүүлгэлт хийх өдөр цахимаар /зайнаас/ ажиллах хуваарьтай байсан, тийм учраас чөлөө авах шаардлагагүй гэх боловч Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.5.1-д Албан хаагчдыг цахимаар ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд албан хаагч шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бэлтгэж, ажлаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна, 7.5.2-т Албан хаагч цахимаар ажиллах бол дотоод удирдлагын нэгдсэн системийг бүрэн ашиглаж, онлайн болон утсан холбоог тогтмол нээлттэй байлгах арга хэмжээг авч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж ажиллана. Газрын дарга, харьяалах нэгжийн даргын дуудсанаар байгууллагад ирж ажиллах үүрэгтэй гэж, түүнчлэн Албан хаагчдыг зайнаас ажиллуулах тухай газрын даргын 2024 оны Б/68 дугаар тушаалын 3 дахь заалтад Удирдлагаас өгсөн чиглэл, цаг үеийн шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан зайнаас ажиллах хуваарьт өдөр ажлын байранд зайлшгүй ирж ажиллах ... гэж тус тус заасан байна.
Үүнээс үзвэл албан хаагч нь ажлаа эрхлэх боломжтой техник хэрэгслийг бэлтгэж ажлаа гэрээсээ гүйцэтгэж, онлайн болон утсан холбоог тогтмол нээлттэй байлгаж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэх, газар, ******* даргын дуудсанаар байгууллагад ирж ажиллах бөгөөд энэхүү зайнаас ажиллах өдөр нь ажлын өдөрт хамаарах тул эмнэлэгт үзүүлэхээр бол дээрх журмын дагуу нэгжийн даргаас албан ёсны чөлөө, зөвшөөрөл авах үүрэгтэй байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.3.4-т Энэ журамд зааснаас бусад тохиолдолд албан хаагчийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг харгалзан ажлын 5-аас илүүгүй өдрийн цалингүй чөлөө олгож болох бөгөөд нэг өдрийн чөлөөг харьяалах нэгжийн дарга, түүнээс дээш чөлөө олгож болох бөгөөд нэг өдрийн чөлөөг харьяалах нэгжийн дарга, түүнээс дээш өдрийн чөлөөг газрын дарга тушаалаар олгоно, 7.3.5-д Албан хаагч нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад үед чөлөөний хүсэлтийг урьдчилан гаргах бөгөөд холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлсэн байна гэж зааснаас үзвэл Б. нь ажлын өдөр эмнэлэгт үзүүлэх тохиолдолд дээр дурдсан хууль, журмын дагуу урьдчилан мэдэгдэж, чөлөө авах, ингэхдээ холбогдох нотлох баримтаа хавсаргаж ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн Б. нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь мөн дээрх Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хэм хэмжээний заалтуудыг зөрчсөн байна.
Улмаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын дагуу 2 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан хаагч шалгана, гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх зөрчлүүдийг шалгах албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Сахилгын шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтны дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтэд Б.т Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
2.Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн талаар:
*******, ******* ******* ******* мэргэжилтнээр ажиллаж байсан Б.ийн гаргасан зөрчлийг хянан шалгах сонсох ******* явцад гүйцэтгэсэн ажлын тайланг гаргуулан авсан бөгөөд тус албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, үнэлэх үүргийг хүлээсэн *******, ******* ******* ******* даргаас ажлын гүйцэтгэлийг үнэлсэн.
Мөн нэгжийн даргаас ирүүлсэн үнэлгээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ ажилтнаас хөндлөнгийн шалгалт зохион байгуулж 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн илтгэх хуудсыг гаргасан байна.
Энэхүү илтгэх хуудаст дурдсанаар *******, ******* ******* ******* мэргэжилтнээр ажиллаж байсан Б. нь 2024 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн нийт 21 арга хэмжээнээс 17 арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд OpenstreetMap, Google Maps төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн боловч эдгээр ажлууд нь Гүүгл стрийт вью /гудамж, талбайн/ зураг авалтын худалдан авах ******* дагуу хийгдсэн, түүнчлэн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
3.Хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелээгүй талаар:
Захиргааны ерөнхий хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын дагуу зөрчлийн асуудлаар Б.ээс тайлбар авах сонсох ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаанаас шалтгаалан Б. нь дараах зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Үүнд:
- 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ******* хуралд оролцохдоо ийм хуул, журам байхгүй, өөрт чинь ийм эрх байхгүй, зөрчил гэж хэллээ, Ёс зүйн хуулийн тухай асуудал байхад мэдэхгүй байна, эрх зүйч юм бол ойлгоорой ... гэх мэтээр хэл амаар доромжлох, улмаар ажлын байранд зарим хаагчидтай тодорхойгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэх, ингэхдээ зөвшөөрөлгүй гар утсаараа дуу, дүрсний бичлэг хийх зэргээр төрийн байгууллага, бусад албан хаагчийн ажилд саад болж ажлын байрны дарамт, стресст өртөх нөхцөлийг удаа дараа бий болгосон.
- Б.ийн зөрчлийн асуудлыг шалгасантай холбоотой албан тушаалтны дүгнэлтийг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын дагуу өөрт нь танилцуулах үеэр ийм стандартын бус дүгнэлт байдаггүй, хууль мэддэггүй, чадваргүй юмнууд, тушаалаа бичээд аваад ир танилцъя, тэгэхээр чинь хаа хүрэхээ үзнэ, энэ байгууллагаас хэн нь түрүүлж явахаа үзнэ, би танилцахгүй, гарын үсэг зурахгүй гэх зэргээр албан тушаалтныг доромжлох үйлдлийг дахин гаргасан, улмаар ******* дарга намайг зодчихлоо, байнга ажлаас хална гэж сүрдүүлдэг гэх мэт худал зүйлийг ярьж, төрийн албан хаагчийн нэр хүндийг санаатайгаар харлуулах үйлдэл хийж цагдаагийн байгууллагад худал дуудлага өгсөн бөгөөд энэ нь төрийн байгууллага, төрийн албан хаагчийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл байсан.
- Мөн архивын эх хувь баримт болох Б.ийн зөрчлийн асуудлыг шалгасан дүгнэлт, өөртэй нь хийсэн сонсох ******* тэмдэглэл, нэгжийн даргаас авсан тэмдэглэл зэргийг өөрт нь танилцуулахаар өгсөн байхад улаан балаар засвар оруулж, сараачсан, зарим хэсэгт нь этгээд үг хэллэг бичиж төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт, дэг журмыг зөрчсөн.
Сонсох ******* явцад тус албан хаагчийн дээд шатны удирдлага болох Б.ээс Б.тэй хамтран ажиллахад төвөгтэй, ажил хэргийн хүрээнд өөрийнх нь удирдах албан тушаалтан гэж хүндэтгэж байгаа зүйл огт байдаггүй, намайг болон ******* албан хаагчдад ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан, албан хаагчидтай байнга хэрэлдэж, байгууллагын уур амьсгал эвдэж байдаг. Ажил огт хийдэггүй бөгөөд энэ нь өөрийнх нь төлөвлөгөө, тайлангаас нотлогдоно гэх тайлбарыг өгсөн.
- 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн ******* Б.******* нь Б. нь зан харилцааны хувьд доголдолтой, ажлын байранд хамт ажиллаж буй албан хаагчидтай зөв боловсон харьцдаггүй, байнгын түрэмгийлсэн, тулган шаардсан, захиргаадсан өнгө аястай харилцдаг, амар тайван ажиллах орчин нөхцөлийг үгүй хийж цаашлаад ажлын уялдаа холбоо ажлын ахиц дэвшилд сөргөөр нөлөөлөх, зөвшөөрөлгүй дуу, дүрсний бичлэг хийх, заналхийлсэн үг үйлдэл гаргасан гэх, Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн ******* дарга Б.оос *******, ******* ******* ******* Ахлах Б.т холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцож өгнө үү гэх гомдлыг тус тус ирүүлсэн, зарим үйлдлүүд нь холбогдох тайлбар, мэдүүлгээр нотлогдсон байна.
Дээрх байдлаар Б.ийн гаргасан төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчиж дураар аашлах, удирдах болон бусад албан хаагчидтай зүй бус харилцах, байгууллагын дотоод уур амьсгал, соёл, дэг журмыг эвдсэн зэрэг зөрчлүүдийн шинж байдал, ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйл, үр дагаврыг харгалзан тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн байна.
Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан Бизнес, инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар *******, ******* ******* ******* Ахлах Б.т төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ажлаас халсан тушаал үндэслэлтэй, зөрчил тогтоогдож байна. Чөлөө зөвшөөрөлтэй холбоотой асуудал гэхээс илүү төрийн албан хаагч Б. гэдэг хүний хувьд ёс зүй харилцаа хандлага, бусад нэгж багийн ажилчдад, төрийн албан хаагчдад ямар байдлаар нөлөөлөл бий болгож байгаа, байгууллагын эерэг уур амьсгалыг ямар байдлаар эвдэж байгаа, дарга цэрэг гэлтгүй зөрчлүүдийг үүсгэдэг. Хүнээр чирүүлээд гарах хэмжээнд хүртэл илэрхий зөрчлүүдийг гаргаж байсан гэдгийг яриад байгаа юм.
Тэгэхээр барьцаж байгаа юм шиг н.******* гэдэг хүнийг сануулчхаад яагаад намайг халдаг юм бэ гээд тэгэхээр үндсэндээ өөрийнхөө үйлдэлд гэмшиж байгаа, алдаа дутагдлыг ухамсарлаж байгаа байдал тодорхой харагдаж байна. Нотлох баримтаар авагдсан байгаа хүмүүсийн тайлбараас ямар байдлаар ёс зүйгүй, удирдлагатайгаа илт зөрчил үүсгээд байсан бэ, хамт ажилладаг хүмүүстэйгээ ямар байдлаар харьцаад байсан юм бэ гэдгийг сүүлийн дүгнэлтэд тухайлан хэлмээр байна. Б. ******* даргаас материал танилцуулахаар дуудахад ийм дүгнэлт гэж байдаггүй, хууль мэддэггүй юм уу, энэ байгууллагаас хэн түрүүлж явахаа үзнэ, дүгнэлтийг ингэж гаргадаггүй юм, би гарын үсэг зурахгүй, хууль мэдэхгүй байна, чи муу нусан чавх их том байна гэх зэргээр хэлсэн. Н.*******ийг доромжлохдоо чи муу их байна аа, чамайг харна аа, чи муу нохой би чиний тухай өмнө хамт ажиллаж байсан хүмүүсээс чинь сонссон, ах нь чамайг яавал ч яана гэх мэтээр хэлсэн.
Ажлын байранд хэрүүл маргаан үүсгээд гар утсаараа бичлэг хийх зэргээр хэд хэдэн удаа хэрүүл маргаан гаргасан. Нэгдсэн том өрөөнд суудаг болохоор албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд төвөгтэй байна, хамт ажилладаг хөндлөн шатлалын хүмүүс ч хэлж байна, нэгжийн дарга нь ч хэлж байна, захиргааны газрын дарга нь ч гэсэн тайлбараар мэдүүлгээр шүүх хуралдаанд итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байхын хувьд нөхцөл байдал тодорхой энгийнээр тайлбарлаж байна. Вайбер группэд илэрхийлээд байгаа санаа нь би ингээд амжихгүй нь ээ, эмнэлгийн цагтай болохоор очих боломжгүй байна гэж байгаа юм. Тэгэхээр чөлөө авна гэдэг ойлголтыг мэдэгдсэнээр хэрэгжинэ гэж бодохгүй байгаад байна тухайн нэгжийн удирдлага эсвэл ямар хугацаанд чөлөө авахаас хамаараад эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөл олгож байна гэдэг идэвхтэй шийдвэр гаргаж хүсэл зоригоо илэрхийлээд зөвшөөрөл олгосон байхыг чөлөө авна гэж ойлгоно.
Тэгэхээр нэгжийн даргын зүгээс надад мэдэгдсэн, мэдэгдсэнийг нь хараад лайк дарсан түүнээс биш чөлөө зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй, ямар шалтгаанаар чөлөө аваад байгаа юм бэ гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд цахимаар зайнаас ажиллаж байх үедээ хувийн ажлаа амжуулдаг байсан гэдгийг хувийн ажлаа амжуулах боломжтой өдөр юм байна гэж ойлгодог гэдгээр вайбер дээр харилцаж байгаа харилцаануудаар 15-ны өдрийн тодруулга дээр тайлбартаа хэлээд байгаа юм. Тэгэхээр төрийн албан хаагч цалин аваад ажил хийж байгаа бол ажлаа хийх ёстой. Ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаг өдөр бол биш. Тэгэхээр ийм ойлголттой яваад ирсэн юм байна гэдэг зүйл харагдаж байна. Эмнэлэгт үзүүлэх, оношлуулах асуудлыг зохицуулж болдог гэж үзэж байна. Гэнэт биеийн байдал муудаад үзүүлж байгаагаас ондоо асуудал. Тэгэхээр миний асуулт хариултын шатад асуугаад байсан зүйлийн санаа бол энэ.
Хэрэв ажлаас бусад цагт амралтын өдөр эмнэлэгт очиж үзүүлээд оношлуулаад хувийн ажлуудыг амжуулаад явах нь энэ хүний эрхийн асуудал. Тэгэхээр ажлын өдөр гэрээсээ ажиллаж байгаа учраас би энийг амжуулчихъя гэж бодож чөлөө авсан байгаа байдал нь ажил тасалсанд тооцох хангалттай үндэслэл болоод байгаа юм. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс тухайн ажилтныг ажлаас халах тухай байгууллагын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна, багаа эвдэж байна, ажиллах нөхцөл боломжийг олгохгүй байна,бусад хүмүүсийн хувьд бодит нөхцөл байдал, гомдол саналууд ирсээр байхад энэ хүнийг үргэлжлүүлж ажиллуулах, өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах нь бусад ажилчид төрийн албан хаагчдын эрхэд бас халдсан эрхийг дордуулсан нөхцөл байдал үүсгэнэ гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн хариу тайлбар дээр дурдагдаад байгаа бүх хууль тогтоомж, хэм хэмжээнүүдийг шүүх анхаараасай гэж хүсэж байгаа. Төрийн албан хаагчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам, Ажлын байрны тодорхойлолт, Төрийн захиргаа төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээгээр хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй, нийцсэн гэдгийг хангалттай дүгнэх боломжтой байна. Эдгээр хэм хэмжээнээс тухайлаад дурдахад Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журмын 2.3.3-д сахилгын шийтгэл ноогдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ гэж байгаа юм. 3.3.2-т гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, 3.3.4-д бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, 3.4-д сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна гэж байгаа юм. 3.4.1-д зориуд санаатайгаар зөрчил гаргасан, 3.4.5-д хэд хэдэн зөрчил гаргасан гээд үндсэндээ нэхэмжлэгчийн хувьд төрийн албан хаагчийн хүрээнд идэвхтэй санаатай үйлдлээрээ зөрчлүүдийг гаргаж байна гэж харж байна. Тэгээд хэд хэдэн удаагийн байнга давтах шинжтэй бодит нөхцөл байдлыг шүүх харгалзаж анхаараасай гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны байгууллагын сонгох боломжийн тухай зохицуулалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48-д төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл ноогдуулах, 48.1-д хуульд өөрөөр заагаагүй 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй бол энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүний арга буюу давтан үйлдлийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гээд 6 сахилгын шийтгэлийг хуульчилсан.
Төрийн албанаас халах шийтгэлийг энэ зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 42-т зааснаар сонгох боломжийн хүрээнд захиргаа шийдвэрээ гаргасан. Хуулийн 42.1-д захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх эсвэл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. Ингээд гарсан шийдвэрийг хүндэдсэн, өөр бусад байдлаар сануулах төдийд хариуцлага хүлээлгээд явах ёстой байжээ гэх ийм нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл гарч байгааг няцааж байна. Төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулиараа нийтлэг болоод нэмэгдэл баталгааг төрийн жинхэнэ албан хаагчид олгодог.
Төрийн албаны хуулиараа баталгааг эдлээд ердийн хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтнуудаас илүү баталгааг илүү үүрэг хариуцлагыг хүлээгээд ажилладаг хүний хувьд өрийн албаны захирах, захирагдах ёс гэдэг ойлголт бол зарчмын зохицуулалт хуулиар байгаа. Мөрдөх ёстой. 30 хүнтэй байгууллагын бүх ажилчид байдаг вайбер групп дээр илэрхий танхай байр суурь илэрхийлээд байгаа явдал, хүний эрхийн мэдрэмжтэй байна шүү, байгууллагын соёл дутаж байна шүү эрхэм захиргааныхан гэх мэтчилэн байгууллага дотооддоо хортой хандлага гаргаж байна гэж харж байна. Тэгэхээр 34 хүнтэй групп байна. Энэ группэд чөлөөний асуудлыг гэдэг юм уу, хувь хүний асуудлыг шийдвэрлэх ярилцаж талбар биш. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. 34 хүнд чиглэсэн массын шийдвэр, массын мэдээлэлд вайбер группийг ашигладгийг албан ёсны харилцаа байгууллагын ажил хэрэг явах талбар гэж тайлбарлаж байгаа юм. Хариуцагчийн зүгээс хүлээж авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б. нь тус шүүхэд Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот Б.т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Бизнес инновацын газрын *******, ******* ******* ******* , -ий албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот тушаалаар "Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дуг журмыг сахин биелүүлээгүй бөгөөд гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй" гэсэн үндэслэлээр Б.т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4. Хариуцагч дээрх 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн 37.1.3-т эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4-д төрийн албанаас халах, 48.3-т Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй, 48.4-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ******* удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан зохицуулалтуудыг үндэслэсэн байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасан.
6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн албан хаагч нь албан үүргээ удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн нөхцөлд төрийн албанаас халах үндэслэл үүсэхээр тодорхой хуульчилсан байна.
7. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан ба уг хуулийн зохицуулалтад зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль тохирохыг нь ногдуулахаар нэрлэн заажээ.
8. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3-д Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзаж үзнэ, 3.3.1-д Зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, 3.3.4-д бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус заасан.
9. Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, удаа дараа зөрчил гаргасан эсэх, зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, бусад албан хаагчид болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө гэх мэт зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэлийн төрлүүдийн аль тохирохыг ногдуулахаар зохицуулсан.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Бизнес, инновацын газрын хэмжээнд 2 удаа байгууллагын эд хогшлыг зөөж ачиж буулгах, агуулах хураах ажил зохион байгуулагдсанаас нэхэмжлэгч Б. нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ажилд оролцож, харин 2 дох удаагийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажилд нуруу, бөөр өвдөх зовуурийн улмаас өдрийн цагаар эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх цаг авсан талаар тухайн байгууллагын дотоод вайбер чат групп-д мэдэгдэж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дахь хэсэгт заасны дагуу удирдлагаас зохих ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй байна.
11. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт дурдсан ... нэхэмжлэгчийг байгууллагын хамт олны дунд зарим алба хаагчтай таарамжгүй харилцах, түүний зан байдалтай холбоотой бусад албан хаагчдаас өргөдөл, гомдол гаргаж, бүртгэгдэж байсан талаар Нийслэлийн Бизнес, инновацын газар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-өөс тус тус ирүүлсэн тайлбар, баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.оос тус газрын албан хаагч Б.т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий тушаалыг гарснаас хойш 2 хоногийн дараа гаргасан өргөдөл бүртгэгдсэн, харин албан хаагч Б.*******ийн гомдол бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.
12. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэх үндэслэлийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.ийн сүүлийн 2 жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний хуудаснаас үзэхэд 90 буюу түүнээс дээш үнэлэгдсэн, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэргээс үзэхэд маргаан бүхий тушаал, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
13. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил, түүний үр дагавар, бусад албан хаагчид болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан үзэхэд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл түүний гаргасан зөрчлийн шинж байдалд хүндэдсэн гэж үзэхээр байна.
14. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий тушаалтай холбогдуулан хийсэн гэх 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сонсох, тайлбар авах ******* тэмдэглэлээс үзвэл маргаан бүхий Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын дугаар Б.т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар нэхэмжлэгч Б.т ажлаас халах шийтгэлт оногдуулах талаар мэдэгдэж, тайлбар аваагүй, харин гаргасан гэх зөрчилтэй нь холбоотойгоор тайлбар авч, сүүлийн хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа бичиж өгөх үүрэг өгсөн болох нь тогтоогдож байна.
15. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зйүлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.3-т Сонсох ******* талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана, 27.3.2-т захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, заалт, 27.3.3-т захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл гэж тус тус заасанд нийцэхгүй байх тул маргаан бүхий актын талаар сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж үзэх боломжгүй.
16. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул тус нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
17. Шүүх Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн учир ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
19. Дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д ...эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан тушаал гарсан өдрөөс буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн албан тушаалд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож, түүнийг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, Б.ийг урьд эрхэлж байсан *******, ******* ******* ******* , мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.т 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Нийслэлийн Бизнес инновацын газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР