Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00475

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00475

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,238,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн З.*******т гурван удаа зээл олгосон бөгөөд түүнээс үлдэгдэл 15,238,090 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. ...Иргэн З.******* нь эхний зээлийн үлдэгдэл 7,620,000 төгрөг, хоёр дахь зээлийн үлдэгдэл 4,794,922 төгрөг, гурав дахь зээлийн үлдэгдэл 2,823,168 төгрөг буюу нийт үлдэгдэл 15,238,090 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.******* нэхэмжлэгч Ж.*******аас 2022 оны 06 сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээл аваад 2024 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 7,920,000 төгрөг төлсөн. 2023 оны 10 сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг зээлсэн ба 4,596,800 төгрөгийг төлсөн. 2024 оны 02 сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг зээлсэн ба үүнээс 848,000 төгрөгийг төлсөн. Тус тусад нь тооцоо хийсэн байдлаас үзвэл ...нийт 4,318,400 төгрөгийг төлөхөөр байна. Бусад 10,919,690 төгрөгийг төлсөн учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уугансүрэн, хариуцагчийн төлөөлөгч М.Энхтуяа нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Бид нар төлбөр тооцоог нягтлан тооцоолсны үндсэн дээр хариуцагч З.******* нь төлөгдөөгүй 4,318,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,919,690 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор зөвшилцөн шийдвэрлэв. Төлбөрийг 2025 оны 06 сардаа багтаан нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч З.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 15,238,090 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,919,690 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,318,400 төгрөгийг 2025 оны 06 сард багтаан нэхэмжлэгч Ж.*******ад төлөх талаар тусгажээ.

          Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч З.******* нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,919,690 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,318,400 төгрөгийг 2025 оны 06 сард багтаан нэхэмжлэгч Ж.*******ад төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 117,100 төгрөг, хариуцагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 42,022 /4,318,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84,044 төгрөгийн тавин хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                     

 

 

 

ШҮҮГЧ                            Г.НАМУУНТУЯА