Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00388

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00388

Дорнод аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******,

 Хариуцагч:  ******* овогт *******ын ******* нарт холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 26,002,743.13 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.*******, Г.******* нар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* *******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийг авсан. ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,963,085.60 төгрөг, зээлийн хүү 1,989,351.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,305.80 төгрөг, нийт 26,002,743.13 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.*******, Г.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* миний бие ******* *******наас зээл авч хугацаа хэтрүүлсэн тул ******* *******наас нэхэмжилж буй 26,002,743.13 төгрөгийг төлж барагдуулна. Сар сардаа 1,600,000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч С.*******, Г.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 26,002,743.13 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.*******, Г.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 26,002,743.13 /хорин зургаан сая хоёр мянга долоон зуун дөчин гурван төгрөг арван гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.*******, Г.******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,963.70 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 143,981.85 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 143,981.85 төгрөгийг төсвийн орлогоос, 143,981.85 төгрөгийг хариуцагч С.*******, Г.******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА