| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00424/И |
| Дугаар | 309/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 309/ШШ2025/00394
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 309/ШШ2025/00394 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 3,326,334 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь ******* *******-тай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон. ...Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,197,252 төгрөг, хүү 930,902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,180 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 3,326,334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* *******-аас нэхэмжилж буй 3,326,334 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,326,334 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 3,326,334 /гурван сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,171 төгрөгөөс 50 хувь болох 34,085.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 34,085.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 34,085.5 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.