| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00496/И |
| Дугаар | 309/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/00477
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/00477 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* нэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,385,557 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь 2015 оны 11 сарын 30-ны өдөр тус сумын Хоршоог хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийн “Гахайн аж ахуй”-н төслийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. ...Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын байдлаар зээл, зээлийн хүү, алдангийн хамт 10,385,557 төгрөг байна. Иймд “******* ******* *******” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 10,385,557 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газраас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус сумын 7 дугаар баг 52-02 тоот хаягт байрлах “******* ******* *******” ХХК нь Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж барагдуулж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,385,557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-ийг хоршоо хөгжүүлэх
сангаас авсан зээлээ төлж барагдуулж байгаа гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргажээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 10,385,557 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90,559.5 төгрөг /10,385,557 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 181,119 төгрөгийн тавин хувь/-ийг гаргуулж ******* ******* Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА