| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00462/И |
| Дугаар | 309/ШШ2025/00478 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/00478
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/00478 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны үйлчилгээний төлбөр 1,186,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлчилгээний төлбөрийн мэдээллийг сар бүрийн 10, 20-ны өдрүүдэд мэссэж хэлбэрээр илгээдэг боловч заагдсан хугацаанд төлөөгүй тул 2023 оны 8-12 сарын 320,536 төгрөг, 2024 оны 1-12 сарын 796,096 төгрөг, нийт 1,186,052 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* ******* *******” *******-ын нэхэмжилсэн 1,186,052 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Миний хувьд эмнэлгийн хяналтанд байдаг бөгөөд группын тэтгэвэр авдаг. Мөн эхнэр маань *******илгүй учраас уг мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байна. 2025 оны 05 сараас эхлэн сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 2023 оны 8-12 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр 320,536 төгрөг, 2024 оны 1-12 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр 796,096 төгрөг, нийт 1,186,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гарг*******ээ.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч Д.******* нь 2023 оны 8-12 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр 320,536 төгрөг, 2024 оны 1-12 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр 796,096 төгрөг, нийт 1,186,052 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-т төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.******* нь 2023 оны 8-12 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр 320,536 төгрөг, 2024 оны 1-12 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр 796,096 төгрөг, нийт 1,186,052 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,015 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16,507.5 төгрөг, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 16,507.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА