| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01302/И |
| Дугаар | 320/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2025/00374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01302/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б,
Нэхэмжлэгч: Э.С,
Хариуцагч: Б.Д
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл *** авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг,
Хөвсгөл аймгийн Хөвсгөл *** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,
Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах 671****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Б, Э.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Жамба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар нь хариуцагч Б.Дт холбогдуулан Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл *** авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг,
Хөвсгөл аймгийн Хөвсгөл *** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Б, Э.С бид хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоот өөрсдийн эзэмшлийн хашаанд өөрийн өмчлөлийн хоёр давхар сууцанд амьдардаг юм.
Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 15-ны орчим манай зүүн талын хашааг Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэх Хөвсгөл *** авто худалдааны төвийг ажиллуулахаар худалдаж авсан хүн утсаар холбогдож, өөрсдийн хашааны хойно байсан 380-ын хүчдэл бүхий цахилгааны шонг зайлуулж, манай хашааны болон өөрсдийн хашааны харалдаа дунд хэсэгт байрлуулъя гэхэд бид өөрсдөө гэрээсээ хол байсан тул аавыгаа явуулж үзүүлтэл уг шонг голлуулаагүй манай хашаа тал уруу 20 см орчим оруулж зоосон байсан.
Айл хөрш хүмүүс ийм тийм зүйл дээр юу юуны туханд хүрэлгүй хэл ам хийгээд яахав гэсэн үүднээс тухайн үед үүнийг өнгөрөөсөн. Өөрсдийн үйл ажиллагааг явуулахын тулд шонг зайлуулж хашааны хойд хэсэгтээ талбай гарган манай хашааны хойд хэсэгт байрлуулсан байгаа. Ингэхдээ манай камерыг ажиллахгүй болгосон байсан юм.
Нөхөр бид хоёр ОХУ руу бараандаа яваад 2024 оны 5 дугаар сарын 16-ны орчим гэртээ ирэхэд гражийн нь барилгын ажил дуусах шатандаа орсон байсан бөгөөд тус барилга нь манай хашааны газар руу 20-30 см орчим оруулж, хундаам нь цутгагдсан мөн бидний амьдарч байгаа орон сууцтай бараг л наалдуулан барьснаас хоёр давхарын хүүхдүүдийн өрөөний цонх хаагдан нарны болон байгалийн гэрэл нэвтрэхгүй, агаар сэлгэлтгүй болгосон мөн бидний өөрийн зардлаар татаж ирсэн цэвэр усны шугамнаас зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа тус барьсан граж нь дээврийн усны хаялгаа манай байшин уруу дээврийн ус зайлуулагдахаар гаргасан нь байшин үер усанд автагдах, мөөгөнцөртөх, илжрэл үүсэх зэрэг нөхцөл байдлыг бий болгож, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, мөн хөршийн эрхийг зөрчсөн, барилга хоорондын стандартыг бариагүй зэргээр хууль журмыг зөрчиж баригдсан байгаа.
Бид бизнес эрхэлдэг тул ийш тийш явах ажил ихтэй байдаг ба дээрх авто худалдааны төвийн гражийг барьсан залуус барилгын ажлаа эхэлж, хундаамаа цутгахдаа манай газар руу 20-30 см оруулж цутгасан байсан юм. Бид кадастрын мэргэжилтэй хүнээр цэг тавиулж үзүүлэхэд манай газар руу оруулж хундаам цутгалтын ажлаа хийсэн байсан тул энэ талаар шаардлага тавихад нөгөө хариуцагч талын хүмүүс хэл амаар доромжилж ийм хэмжээтэй оруулж барихад ямар ч хамаагүй гэх байдлаар дураараа аашилсан.
Ингэж тэд барилгын ажлаа явуулахдаа манай хашааг задгайлж, барилгын ажил гүйцэтгэж байсан хүмүүс нь манай жорлонг ашиглах дураараа холхих, үл ойшоож доромжилсон үйлдлийг гаргасан юм. Бид шаардлагаа тавьсаар байсан.
Иймд бид холбогдох байгууллагуудад хандахаар болж аймгийн Онцгой байдлын газар, ГХБХБГазар зэрэгт гомдол гаргасан юм.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж.
Иргэний хуулинд хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, мөн зөрчсөн үйлдлийг зогсоолгох, барилга байгууламж нь нөгөө хөршийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах зайлуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иймд:
1. Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл **** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражын барилга нь нэхэмжпэгч Тын Б миний эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газрын тодорхой хэсэгт оруулж баригдсан болохыг тогтоолгох,
2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох,
3. Нэхэмжпэгч Т.Бын эзэмшлийн газрын хэсэг рүү орж баригдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-**** тоотод баригдсан Хөвсгөл *** авто худалдааны төвийн гражийн барилгаас Т.Бын эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх. гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 15-ны орчим зүүн талын хашаанд барилгын ажил эхлэх гэж байна гээд дунд хамрыг нь буулгасан байсан. Яагаад буулгасан талаар асуух гэтэл хүмүүс нь байхгүй байсан. Манай нөхөрт барилгын материалаа буулгачихаад дунд хамрыг буцааж барина гэж хэлсэн байсан. Би худалдаж авсан хүнийг нь асууж байгаад өөрт нь зөвшөөрөхгүй, дунд хамрыг буцааж барь, өөрсдийн хашаа хашаандаа өөрсдийнхөө зүйлийг хийе гэх шаардлагаа тавьсан. Гэтэл та ямар сонин хүн бэ? гээд хэрүүл маргаан болсон. Намайг ажлаа тараад ирэхэд газрыг нь трактороор ухаж, хундам цутгах гээд зураас татаж бэлэн болгосон байсан. Би дахин шаардлагаа тавьсан, хэлсэн. Б.Д хүлээж аваагүй. Хариуцагч нь хойд хашаагаа нэвт онгойлгож талбай болгосон. Гэтэл дунд хамар байхгүй, зам дагуу газар учир нохой орж, барилгын ажил явагдаж тоос шороо босох, барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс манай 00-ыг ашигладаг зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд байсан. Мөн гэрээс гараад нэг алхаад ухсан нүх, барилгын ажил зэрэг нь хэцүү санагдаж, бухимдал төрүүлж байсан учир би удаа дараа эзнийг нь дуудаж хэлсэн. Тэр үед би бараандаа явах болсон байсан тул бараандаа яваад буцаж ирэхэд хундамаа цутгасан байсан. Оросын холбооны улс руу бараанд явдаг учир яваад ирэхэд л нэг ажил нь дуусчихсан байдаг байсан. Миний шаардлагыг хүлээж авахгүй байсаар барилгын ажил дуусаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Би газрын алба болон кадастрын албанаас хүмүүс авч ирж манай газар руу орсон болон хуучин ором нь байхгүй болсон байгааг тайлбарлаж хэмжилт хийлгэсэн. Тэр үед давхацсан байна, давхцаагүй байна гэх ойлгомжгүй зүйлсийг яриад байсан учир байшин шахаж барьсан болон хоорондын зай нь ийм байх боломжтой эсэх талаар зургийг нь хавсаргаж, Онцгой байдлын газар өргөдөл гаргахад 21 хоногийн дараа өргөдлийн хариуг ирүүлсэн. Тухайн хариу нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Би удаа дараа Б.Дт шаардлагаа тавьсаар байсан. Б.Д нь авто машин худалдаалдаг. Байгууллага, айл өрхийн байшин барилгын зай ойр байхаар дуу чимээ, шороо тоос их орж цонхоо онгойлгох нөхцөлгүй болж, Б.Дын арын талбай дээр зарах машины зогсоол байдаг учраас машин үзэх гэж ирж байгаа хүмүүс манай арын талбайд машинуудаа тавих болсноор шороо босож, амьдрах нөхцөлд муугаар нөлөөлж эхэлсэн. Би энэ талаар хаана гомдол гаргахаа мэдэхгүй олон байгууллагад өргөдөл гаргаж явсаар хамгийн сүүлд шүүхэд хандах хэрэгтэй юм байна гэдгээ мэдэж нэхэмжлэл гаргасан. Аймгийн Онцгой байдлын газар, Газрын алба, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс зэрэг олон байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байсан.
Иймд Хөвсгөл *** авто худалдаа төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газрын тодорхой хэсэгт оруулж баригдсан болохыг, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга нь хөршийн эрх зөрчсөн болохыг тус тус тогтоолгох, манай эзэмшлийн газрын хэсэг рүү орж баригдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод баригдсан Хөвсгөл *** авто худалдааны төвийн гражийн барилгаас өөрийн газрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Эрчим хүчний газар жил бүрийн хавар 6000-ын шугам доор барилга хэдэн метрийн зайтай баригдах ёстой талаар мэдэгдэл ирдэг. Нэхэмжлэгчийг бодож хариуцагч газрын урд ашиггүй талбай үлдээсэн гэж ярьж байгаа боловч 6000 квт шугам доор барилга барьж болохгүй учир Б.Д барилгаа хойш нь барьсан. Нийтийн эзэмшлийн талбай руу болон 6000 квт шугам руу шахаж хашаа барьсан байна гэж мэдэгдэл ирдэг. Одоо ч мэдэгдэл ирсээр байгаа. Манай гудамжны бүх айл зөвшөөрлийн дагуу хашаагаа урагш сунгасан. Манай гудамжны бүх айлд 6000 квт шугмыг хэтрүүлж сунгасан байна гэх мэдэгдэл ирсэн.
Хариуцагч Б.Д нь эцгийн хамт ирж уулзахдаа танай хамар хашаа барилгын ажил явуулахад саад болж байна. Тиймээс буулгаад буцаан барьж өгнө гэж гуйсан. Дулааны шугам хоолойг зайлуулахад 15,000,000 төгрөг шаардлагатай гэж ярьсан гэж байна. Бид огт тийм зүйл яриагүй. Дулааны шугам, худаг тухайн газар байгааг мэдсээр байж яагаад үйл ажиллагаа явуулахаар болсныг мэдэхгүй байна. Дулааны шугам, худаг байгаа газар өмнө нь нийтийн эзэмшлийн талбайд байсан. Манай гудамжны айлууд зөвшөөрлийн дагуу хашаагаа сунгахад манай дулааны шугам, худаг хариуцагчийн хашаанд орсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А*** тоот захирамжаар иргэн н.Б эзэмшиж байсан газраа аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/*** тоот захирамжаар хэсэгчлэн шилжүүлж, талбайн хэмжээгээ нэмэгдүүлж, иргэн Т.Б, Э.С нарын эзэмшлийн дулааны худаг, шугмыг оруулсан байна гэх дүгнэлт гарсан. 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид Б.Д нь Хөвсгөл аймгийн 7 дугаар багт өөрийн эзэмшлийн газарт барилга барьж байгаа. Уг барилгыг барихад хажуу айлын дулааны шугам манай хашаанд байдаг учир шугмыг холдуулж өгнө үү гэх өргөдөл гаргасан байна. Хариу албан бичгээр эрчим хүч, шугам сүлжээ шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлыг хүсэлт тавьсан байгууллага аж ахуй нэгж, иргэн хариуцаж шугам сүлжээг эзэмшигч аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрлийг авч мэргэжлийн хяналт доор гүйцэтгэнэ. Иймд шинээр барилга байгууламж барьж байгаа иргэн, хуулийн этгээд нь дулааны шугам, хоолойг зөөх, шилжүүлэх зардлыг өөрийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагаар хамгаалалт, зурвас бүсийг хангаж гүйцэтгэх болохыг мэдэгдэж байна гэх албан бичиг ирүүлсэн байдаг. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Са шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Д миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 1 дүгээр гудамжны 128 тоот хашаандаа Хөвсгөл *** авто худалдаа ажлуулдаг.
Миний бие 2024 оны 4 сард өөрийн эзэмшлийн хашаандаа барилгын зураг төслөө батлуулаад Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын алба байгууллагуудад зураг төслөө танилцуулан гарын үсэг зурж батлуулан барилгын ажлаа эхэлсэн.
Барилгын ажил эхлэх үед хажуу айл Бын цэвэр ус, дулааны худаг манай хашаан дотор гаргасан байсан учир худгаа холдуул гэж Дулаан ХХК гомдол гаргаж, уг миний гомдлын дагуу Хөвсгөл дулаан ХХК албан тоот Быг худгаа өөрийн зардлаар зөөвөрлө гэсэн чиглэл өгсөн.
Гэтэл Б нь айл хүний амь нэг ахын дүү байшингаа манай шугамаас хойш бариач гуйж байна ах нь шугамаа зөөхөд 15 сая төгрөг гаргах болох юм байна хашаагаа буулгалцъя барилгын ажилчдаа 00 той болтлоо манай 00 ашиглуулж болно гэж өөрөө хэлсэн юм. Ингээд манай барилга бүрэн барьж дуусаад үйл ажиллагаа эхэлтэл танайх энэ их мөнгө олж байгаа хүмүүс манай хашаа руу хойд хэсгээр 15 см газар урд хэсгээр 10 см газар руу барилга орсон байна 23 сая төгрөг өгчих гэж Бын хадам ах Ү гэж хүн манай аав М.Баас нэхсэн. Баз Б нь 30 саяыг өг гэж өөрийн амаар нэхсэн. Манайх тийм зүйл байхгүй ээ шалгуулна гээд кадастр хийлгэхэд зөрчилгүй гэж гараад миний бие Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан улсдаа татвараа төлөн ажиллаж байна. Миний бие хяналтын кадастр хийлгэхэд хойд хэсгээр 5 см дундуураа ороогүй урд хэсгээр 3 см орсон байх магадлалтай гэж гарсан юм. Монгол Улсын Газрын тухай хууль сансрын систем дээр зураг татахад 20-50 см газар зөрөхийг хэмжих үеийн байх зөрүү гэж үздэг юм. Энэ нь хэмжих үеийн шонгийн гадна дотор цэгээс шалтгаалдаг учиртай юм.
Б нь худал материал бүрдүүлж чи гадны аймгийн хүн гэж удаа дараа дээрэлхэж мөн хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага учир газрын дүгнэлт гарган улсын бүртгэл бүртгэгдсэн байхад 23 сая, 30 сая төгрөг өгчих гэж дарамталж байгаа нь миний хувьд амьдрахад айдастай маш их хэцүү байна. Уг Бын увайгүй үйлдлийг харгалзан үзэж, надад холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Са шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дын хашаанд байгаа худаг, дулааны шугам нь нийтийн эзэмшлийн талбайд байсан гэж нэхэмжлэгч нараас тайлбарлаж байна. Гэтэл газрын түүхчилсэн лавлагаа болон кадастрын зургаар н.Б гэх хүнээс Б.Дт шилжүүлж, 514.9 квм талбайтай хашаанд өөрчлөлт, сунгалт хийгдээгүй байдаг. н.Б гэх хүнээс Б.Д нь 514.9 квм газрыг авсан. Сунгалт хийж тухайн дулааны шугам, хашааг оруулаагүй. Хэрэв нэхэмжлэгч нар нь энэ талаар маргах гэж байгаа бол тухайн газрыг зарсан н.Б гэх хүнтэй маргах нь зүйтэй байх. Б.Д нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд Дулааны станцад өргөдлөө өгсөн. Хажуу айлынхаа дулааны шугам, худаг дээр барилга барих боломжгүй учир ярилцсаны үр дүнд барилгыг хойшлуулж барьж урд талбайд барилга барилгүй үлдээсэн. Мөн ямар ч монгол хүн зөвшөөрөлгүйгээр айлын хашааг буулгахгүй. Ярьж хэлж зөвшөөрлийг нь авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Д нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дулааны станцын дарга н.С гэх хүнд өргөдөл гаргахад хариуг 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 291 тоот албан бичгээр Б.Д, Т.Б нарт ирүүлсэн. Дээрх албан бичигт иргэн Б.Доос эзэмшлийнх нь газарт өөр хэрэглэгчийн дулааны шугам, худаг байдаг тул холдуулж өгөх тухай хүсэлт ирүүлсэн байна. Бид тус иргэний хүсэлтийн дагуу газар дээр нь үзлэг хийж дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байх хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасны дагуу танайх тухайн айлаас өөрийн хөрөнгөөр шугам, худгийг холдуулна уу гээд Б.Дын өргөдлийг хавсаргаж Т.Бд хүргүүлсэн байсан. Дээрх албан бичгийн дагуу Б.Дтой Т.Б нь уулзаж дулааны шугам, худгийг зайлуулахад 15,000,000 төгрөг шаардагдахаар байна. Ахын дүү барилгаа хойш нь шахаад барьчих гэх санал тавьсны дагуу Б.Д Т.Быг эхнэртэйгээ байхад нь хашааг буулгаж барилгын ажлаа эхлүүлсэн. Барилгын ажил баригдаж дууссаны дараа нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Б.Дын аав н.Б гэх хүн Т.Бын баз н.Ү гэх хүнтэй утсаар ярихад 23,000,000 төгрөг нэхсэн. Б.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө ирэх боломжгүй учир нэхэмжлэгч Т.Бтай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие очиж, өөрийн машиндаа уулзсан. Монгол Улс учир хэл ам, хэрүүл маргаан битгий үүсгээч гэхэд Т.Б ах надад 30,000,000 төгрөг өгчихвөл болно гэх шаардлагыг тавьсан. Үнэн зүйл үнэнээрээ сайхан. Энэ талаарх бичлэг миний машины хар хайрцагт бичигдсэн. Б.Д нь Т.Б гэх хүнээс шалтгаалан байшингаа хойш нь барьсан. Учир нь Т.Бын дулааны шугам, худаг дээр байшин барьж Т.Быг хохироохыг хүсээгүй. Б.Дын байшин Т.Бын газар руу урд хэсгээрээ төө орчим, хойд хэсгээрээ 26 см орсон байхад 30,000,000 төгрөг өгөх боломжгүй. Б.Д нь аймагт ирсэн байх үедээ Т.Бтай уулзсан. Машин, тээврийн хэрэгсэл авна гэсэн яриа гарч байсан боловч дахин уулзаагүй гэж хариуцагч надад хэлсэн. Нийтийн эзэмшлийн зам, талбайд дулааны шугам, худаг байгаагүй гэдэг нь газрын түүхчилсэн лавлагаа болон кадастрын зургаар ч нотлогдоогүй. Дээрх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Т.Бын дулааны шугам, худгийг хариуцагч огт хэрэглэдэггүй. Шинжээчийн дүгнэлтээр Т.Бын дулааны худаг, дулааны шугам нь Б.Дын хашаанд байрладаг болох нь нотлогдсон. Шүүхийн шийдвэрээс барилгыг зайлуулах шийдвэр гарлаа гэж бодоход Т.Баас барилга буулгах, дахин барих зардлыг нэхэмжлэн гаргуулна. Тухайн худаг, дулааны шугмыг нийтийн зам талбайд байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Б.Дын газар нь график хэлбэртэй газар. Б.Д нь барилгын зургаа зургийн компаниар хийлгэж, газрын албаны ахлах н.Ш даргаар гарын үсэг зуруулж, н.Б хошуучаар онцгой байдлын дүгнэлтийг нь гаргуулаад зураг хийгдсэний дагуу барилгаа газрын урд талд барьсан бол ямар нэгэн асуудалгүй байх байсан. Т.Бын дулааны худаг, шугам нь хариуцагчийн газарт байрлаагүй бол энэ маргаан үүсэхгүй байсан. Тиймээс барилга буулгах болон буцаан барих зардлыг нэхэмжилнэ гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэгч нар нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Дулааны станц ТӨХК-аас ирүүлсэн албан бичгийн утгыг буруугаар ойлгоод байх шиг байна. Хамгаалалтын зурвас доторх гэр орон, орон сууц, барилга байгууламж, шугам сүлжээ өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрлөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасны дагуу танайх тухайн айлаас өөрийн хөрөнгөөр шугам, худгийг зайлуулна гэсэн утгатай. Өөрийн хөрөнгөөр гэдгийг Б.Д өөрийн хөрөнгөөр зайлуулах ёстой гэж ойлгоод байх шиг байна. Б.Дын газарт байрлах дулааны худаг, шугам нь Т.Бын эзэмшлийнх тул Т.Б нь өөрийн хөрөнгөөр зайлуулна гэсэн утгатай. гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Са нь нэхэмжлэгч нарт холбогдуулан хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,
Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах 671****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Са сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тэрээр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газар, хашааг худалдаж аваад, тус газар дээрээ авто худалдааны төв барихаар зураг төсөл хийлгэсэн. Зураг төслийн анхны хувилбар нь авто худалдааны төвийн барилгын хашааны урд хэсэг рүү барьж, харин газрын хойд хэсгийг худалдах авто машин зогсох зогсоол, гадаа талбай болгохоор төлөвлөсөн. Энэ байрлал нь зам дагуу үйл ажиллагаа явуулахын хувьд ашигтай байсан. Гэтэл эзэмшил газрын урд хэсэгт Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух Т.Б, Э.С нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байсан. Тухайн худгийг зөөж зайлуулан өөр газар байрлуулах, манай газрыг чөлөөлж өгөх талаар Т.Б, Э.С нарт хэлж, нөхцөл байдлыг танилцуулахад манайх өөрсдөө зардал гаргаж, энэ худгийг татаж хийлгэсэн. Дахин зөөж байрлуулахад эдийн засгийн хувьд их төсөв орохоор байна. Харин танайх барих гэж байгаа барилгаа манай байшингийн тэнд газрын хойд хэсэг рүү болгоод барьчих гэсэн санал тавьсны дагуу бид ярилцаж шийдэлд хүрсний үндсэн дээр Т.Б, Э.С нарын цэвэр ус, дулааны шугмын худгийг байранд нь үлдээж, харин худалдааны төвийн барилгыг газрын хойд хэсэгт барьсан болно. Барилгын материалын хэмжээнээс хамаарч барилгыг босгож буй хавтанг 20-25 см тайрах боломжгүй, хэрэв нэг талыг тайрвал нөгөө тал ижил хэмжээгээр тайрагдах шаардлага үүсэж байсан учир барилга баригдахдаа Т.Бын газар руу 20 -25 см баригдсан байдаг.
Гэтэл Т.Б, Э.С нар нь эзэмшил гзар руу оруулж барилга барьсан, хөршийн эрх зөрчсөн, газар чөлөөлүүлнэ үү гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харин ч бид газрын хойд хэсэгт барилгаа барьснаар одоо авто худалдааны төвийн барилга баригдсан газрынхаа урд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тухайн хэсэгт өөрсдөө оршин суух болон манаач байрлах байшин барих төлөвлөгөөтэй боловч ямар нэг барилга, байшин нэмж барих боломжгүй байдал үүсээд байна. Учир нь Б.Дын эзэмшлийн тус газрын хэсэг дээр Т.Б, Э.С нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугмын худаг, хоолой байрлаж байгаа болно.
Иймд Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох, дээрх байдал нь хөршийн эрх зөрчигдсөн болохыг тогтоолгох, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ. (хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас)
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах, нэгж талбарын 671****** дугаартай газрыг худалдан авч авто худалдааны төв нээхээр анхны зураг төслөө гаргасан. Авто худалдааны төвийг хашааны урд хэсэг рүү барьж, газрын хойд хэсгийг худалдах авто машины зогсоол болгохоор төлөвлөж байсан. Гэтэл тухайн газрын урд хэсэгт 7 дугаар багийн ***** тоотод байрлах Т.Б, Э.С нарын эзэмшлийн дулааны шугам, худаг байрлаж байсан учраас өөр газар зөөж байршуулах, манай газрыг чөлөөлж өгөх талаар Т.Б, Э.С нарт хэлж, нөхцөл байдлыг танилцуулсан. Гэтэл манайх өөрсдөө зардал гаргаж, энэ худгийг татаж хийлгэсэн. Дахин зөөж байрлуулахад эдийн засгийн хувьд их төсөв орохоор байна. Харин танайх барилга барих гэж байгаа бол газрын хойд хэсэг рүү барьчих гэсэн саналыг тавьсны дагуу бид ярилцаж тохиролцоод шийдвэрт хүрсний үндсэн дээр Т.Б, Э.С нарын цэвэр ус, дулааны шугам, худгийг байранд нь үлдээж, харин худалдааны төвийн барилгыг газрын хойд хэсэгт барьсан. Барилгын материалын хэмжээнээс хамаарч барилгын босгогч хавтанг 20-25 см тайрах боломжгүй байсан. Хэрэв нэг талыг тайрвал нөгөө талыг тайрах шаардлага үүсэж байсан тул Т.Бын газар руу 20-25 см орж баригдсан. Т.Б, Э.С нар нь эзэмшил газар руу барилга оруулан барьсан, хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харин хариуцагч газрын хойд хэсэгт барилгаа барьснаар газрын урд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тухайн хэсэгт өөрсдөө оршин суух болон манаач байрлах байшин барих төлөвлөгөөтэй байсан боловч ямар нэгэн барилга байшин нэмж барих боломжгүй байдал үүссэн. Учир нь Б.Дын эзэмшлийн тус газрын хэсэг дээр нэхэмжлэгч нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг, хоолой байрлаж байна.
Иймд хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан, хөршийн эрх зөрчигдсөн болохыг тус тус тогтоолгох, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах, нэгж талбарын 671****** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Т.Б, Э.С нарт холбогдуулан гаргасан.
Нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлгүй. Тухайн дулааны шугам, худгийг нэхэмжлэгч нар нь одоог хүртэл ашиглаж байгаа талаараа хэлсэн. Хариуцагчийн нэхэмжлэгч нарыг бодож, тавьсан саналыг нь хүлээн авч барилгаа хойш нь барьсан. Урд хэсгийн газарт байшин барилга барих боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч нараас илүү хохирч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. гэв.
4. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: ...1. Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлдээ Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрыг худалдан аваад тус газар дээрээ авто худалдааны төв барихаар зураг төсөл хийлгэсэн. Зураг төслийн анхны хувилбар нь авто худалдааны төвийн барилгыг хашааны урд хэсэг руу барьж, харин газрын хойд хэсгийг худалдах авто машин зогсох зогсоол, гадаа талбай болгохоор төлөвлөсөн.
Гэтэл эзэмшил газрын урд хэсэгт Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух Т.Б, Э.С нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байсан. Тухайн худгийг зөөж зайлуулан өөр газар байрлуулах, манай газрыг чөлөөлж өгөх талаар Т.Б, Э.С нарт хэлж нөхцөл байдлыг танилцуулахад манайх өөрсдөө зардал гаргаж энэ худгийг татаж хийлгэсэн дахин зөөж байрлуулахад эдийн засгийн хувьд их төсөв орохоор байна. Харин танайх барих гэж байгаа барилгаа манай байшингийн тэнд, газрын хойд хэсэг руу болгоод барьчих. гэсэн санал тавьсны дагуу бид ярилцаж шийдэлд хүрсний үндсэн дээр Т.Б, Э.С нарын цэвэр ус, дулааны шугмын худгийг байранд нь үлдээж, харин худалдааны төвийн барилгыг газрын хойд хэсэгт барьсан болно. Барилгын материалын хэмжээнээс хамаарч барилгыг босгож буй хавтанг 20-25 см тайрах боломжгүй, хэрэв нэг талыг нь тайрвал нөгөө тал ижил хэмжээгээр тайрагдах шаардлага үүсэж байсан учир барилга баригдахдаа Т.Бын газар руу 20-25 см баригдсан байдаг гэжээ.
Хариуцагч Б.Д нь сөрөг нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671***** дугаартай Т.Б, Э.С бидний эзэмшлийн газар руу авто худалдааны төвөө 20-25 см оруулж барьсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна.
Бидний тухайд ... дахин зөөж байрлуулахад эдийн засгийн хувьд их төсөв орохоор байна. Харин танайх барих гэж байгаа барилгаа манай байшингийн тэнд, газрын хойд хэсэг руу болгоод барьчих гэсэн санал тавьсан зүйл огт байхгүй. Харин ч манай хамар хашааг буулгах үед нь хашаагаа буцааж барихыг удаа дараа шаардаж байсан.
Дулааны шугам, цэвэр усны худгийн хувьд тус шугам сүлжээг татах үед дулаан болон цэвэр усны шугам сүлжээ татсан газар нь нийтийн эзэмшилд байсан байдаг. Харин 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А/*** Хөвсгөл аймгийн засаг даргын захирамжаар газрын талбайн хэмжээнд өөрчлөлт орж бидний хашааны урд хэсгийн эзэмшил газар сунгагдсан. Тухайн үед тус гудамжны айлууд хашаагаа урд тал руугаа сунгах үед дулаан болон цэвэр усны шугам сүлжээ болон цооног айлуудын хашаан дотор орсон байдаг. Энэ үед одоогийн Б.Дын эзэмшиж байгаа газрыг Б гэдэг хүн эзэмшиж байх үедээ сунгасан юм.
Энэ нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 3 дугаар сарын 06-ний өдрийн 110 дугаар Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн дүгнэлтийн тав дахь хэсэгт Аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А*** тоот захирамжаар иргэн Б эзэмшиж байсан газраа аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/*** захирамжаар хэсэгчлэн шилжүүлэхдээ талбайн хэмжээг нэмэгдүүлж иргэн Т.Б, Э.С нарын эзэмшил дулааны худаг, шугамыг оруулсан байна гэсэн шинжээчийн дүгнэлтэд мөн бичигджээ.
Мөн Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид Б.Д нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан байдаг. Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани иргэн Б.Дт хариу хүргүүлэхдээ ...шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлыг хүсэлт тавьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцаж, шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авч түүний хяналтын дор гүйцэтгэнэ.
Иймд шинээр барилга байгууламж барьж байгаа иргэн, хуулийн этгээд нь дулааны шугам хоолойг зөөх, шилжүүлэх зардлыг өөрийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагаар хамгаалалтын зурвас бүсийг хангаж гүйцэтгүүлэх болохыг мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрыг хариуцагч Б.Доос өмнө эзэмшиж байсан эзэмшигч нь өөрийн эзэмшил газрын хэмжээг сунгаж нэмэгдүүлэхдээ хашааны гадна хэсэгт нийтийн эзэмшил газарт байрлаж байсан дулааны шугамын худгийг оруулсан нь өөрөө тухайн худгийг манайх гэдгийг мэдсээр байж өөрийн газрыг сунгах зорилгоор зөвшөөрч оруулсан явдал.
Дараагийн эзэмшигч болох Б.Д нь тухайн худгийг харсан, мэдсээр байж газар эзэмших эрхийг худалдан авч өөрт шилжүүлсэн байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг байгаа байдлаар нь тохирч шилжүүлэн авсан гэж үзнэ.
Тодруулбал хариуцагч Б.Дын бусдаас байгаа байдлаар нь эзэмшихээр зөвшөөрч авсан энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлэн авснаас үүдэн гарах зардал, бусад зүйлийг бид хариуцах үндэслэлгүй.
Анхнаасаа бид бусдын эзэмшил газар дээр дулааны шугамын худгийг байрлуулаагүй тул худгийг зайлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бидэнд холбогдуулан гаргах ёсгүй гэж үзэж байна.
Иймд бид сөрөг нэхэмжлэлийн шаарлагыг эс зөвшөөрч байгаа ба Б.Дын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. (хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай шугам, худаг нь нийтийн эзэмшлийн талбай дээр байсан гэдгийг би өөрөө сайн мэдэж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хөршийн эрх зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нарын дулааны шугам, худгаас болж барилгыг хойш барьсан гэж байгаа нь худал юм. Учир нь газрын урд хэсгийн дээгүүр 6000 квт шугам байгаа учраас барилга барих боломжгүй байсан. Б.Д нь тухайн хашааг худалдаж авахдаа дулааны шугамтай гэдгийг мэдэж байсан. Тиймээс Б.Д барилгаа яаж барих нь өөрийнх нь асуудал байсан. гэв.
5. Нэхэмжлэгч талаас Өндөр Тын Б, Шарнууд Э-ийн С нарын иргэний үнэмлэх, Y-17***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэгж талбарын 671***** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Т.Б, Э.С нарын гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн нэгж талбарын тодорхойлолт, Иргэн Т овогтой Б (РЭ******)-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/1157, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 592, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 631 дүгээр албан бичгүүд, зурган үзүүлэлтийн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаар албан бичиг, план зураг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар албан бичиг, Б.Дын Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-д гаргасан өргөдөлийн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 314 дугаар албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-д гаргасан Б.Дын өргөдлийн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар албан бичгийн хуулбар, Т.Б, Э.С нарын гадаад паспортны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 4-20, 25, 98,99, 161-168, 174, 175 дугаар хуудас),
Хариуцагч талаас: Хариу тайлбар, Y-17***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Egazar.gov.mn-ээс хэвлэсэн нэгж талбарын 67******* дугаар газрын кадастрын зурагнууд, Y-17***** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зурган үзүүлэлтийн хуулбар, Egazar.gov.mn-ээс хэвлэсэн нэгж талбарын 671****** дугаар газрын кадастрын зурагнууд, газар эзэмшигч ашиглагч иргэний мэдээлэл, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 291 дүгээр албан бичгийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 30, 49-54, 100-111 дүгээр хуудас) тус тус гаргаж өгчээ.
Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч нарын орон сууц, хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа гражийн хоорондын зай, усны хаялага гаргасан байдал, хүүхдийн өрөөний цонхыг хаасан эсэхэд үзлэг хийж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулан (хавтаст хэргийн 55-56, 57-60, 74-82, 83-84, 112-113, 126-128, 132-133, 136-154 дүгээр хуудас) нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т.Б, Э.С, тэдний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...2024 оны 4 дүгээр сарын 15-ны орчим зүүн талын хашаанд барилгын ажил эхлэх гэж байна гээд хашааны дунд хамрыг нь буулгасан ба барилгын материалаа буулгачихаад хамрыг буцааж барина гэж хэлсэн. Бид худалдаж авсан хүнд нь зөвшөөрөхгүй, дунд хамрыг буцааж барих шаардлагыг удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. 4 дүгээр сараас 6 дугаар сард барилгыг барьж дуусгасан. Хойд хашаагаа нэвт онгойлгож талбай болгосноор дунд хамар байхгүй тул зам дагуу нохой орж, барилгын ажил явагдаж, тоос шороо босох, дуу чимээ ихсэх, цонхоо онгойлгох боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс манай 00-ыг ашиглах, гэрээс гараад нэг алхаад ухсан нүх, машин үзэхээр ирсэн хүмүүс манай арын талбайд машинуудаа тавих зэргээр амьдрах нөхцөлд муугаар нөлөөлж эхэлсэн. Энэ байдлыг хөршийн эрх зөрчсөн гэж үзэж байна. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А*** тоот захирамжаар иргэн н.Бын эзэмшиж байсан газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/*** тоот захирамжаар хэсэгчлэн шилжүүлж, талбайн хэмжээгээ нэмэгдүүлж, иргэн Т.Б, Э.С нарын эзэмшлийн дулааны худаг, шугмыг оруулсан байна гэх дүгнэлт гарсан. Б.Д өөрөө ийм худаг байрласан газрыг мэдсээр байж аваад барилга барьсан. Шинжээчийн дүгнэлтээр Хөвсгөл *** авто худалдаа төвийн барилга нь манай эзэмшил газарлуу орж баригдсан болох нь тогтоогдсон... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: Б.Д 2024 оны 4 сард өөрийн эзэмшлийн хашаандаа барилгын зураг төслөө батлуулаад Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын алба зэрэг байгууллагуудад зураг төслөө танилцуулан гарын үсэг зурж батлуулан барилгын ажлаа эхэлсэн. Барилгын ажил эхлэх үед хажуу айл Т.Б цэвэр ус, дулааны худгаа манай хашаан дотор гаргасан байсан учир худгийг холдуулах талаар Дулаан ХХК-д гомдол гаргаж уг гомдлын дагуу Хөвсгөл дулаан ХХК албан тоотоор Т.Быг худгаа өөрийн зардлаар зөөвөрлө гэсэн чиглэл өгсөн. Гэтэл Т.Б нь айл хүний амь нэг, ахын дүү байшингаа манай шугамнаас хойш бариач гуйж байна, ах нь шугмаа зөөхөд 15 сая төгрөг гаргах болох юм байна, хашаагаа буулгалцъя барилгын ажилчдаа 00-той болтлоо манай 00-ийг ашиглуулж болно гэж өөрөө хэлсэн тул ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Т.Б, Э.С нарын цэвэр ус, дулааны шугам, худгийг байранд нь үлдээж, харин худалдааны төвийн барилгыг газрын хойд хэсэгт барьсан. Барилгын материалын хэмжээнээс хамаарч барилгын босгогч хавтанг 20-25 см тайрах боломжгүй байсан. Хэрэв нэг талыг тайрвал нөгөө талыг тайрах шаардлага үүсэж байсан тул Т.Бын газар руу 20-25 см орж баригдсан. Барилга хоорондын зай 6 метр байх ёстойгоос нэхэмжлэгч нар ч энэ хэмжээг баримтлаагүй, байшингаа хашаанд тулган барьсан байсан. Хариуцагч газрын хойд хэсэгт барилгаа барьснаар газрын урд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тухайн хэсэгт өөрсдөө оршин суух болон манаач байрлах байшин барих төлөвлөгөөтэй байсан боловч ямар нэгэн барилга байшин нэмж барих боломжгүй байдал үүссэн. Учир нь Б.Дын эзэмшлийн тус газрын хэсэг дээр нэхэмжлэгч нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг, хоолой байрлаж байгаа. Б.Дын хашаанд байгаа худаг, дулааны шугам нь нийтийн эзэмшлийн талбайд байсан талаар баримтгүй...гэж маргаж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Са сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Хариуцагч Б.Д өөрийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах, нэгж талбарын 671****** дугаартай газрыг худалдан авч авто худалдааны төв нээхээр анхны зураг төслөө гаргасан. Авто худалдааны төвийг хашааны урд хэсэг рүү барьж, газрын хойд хэсгийг худалдах авто машины зогсоол болгохоор төлөвлөж байсан. Гэтэл тухайн газрын урд хэсэгт 7 дугаар багийн ***** тоотод байрлах Т.Б, Э.С нарын эзэмшлийн дулааны шугам, худаг байрлаж байсан учраас өөр газар зөөж байршуулах, манай газрыг чөлөөлж өгөх талаар Т.Б, Э.С нарт хэлж, нөхцөл байдлыг танилцуулсан. Гэтэл манайх өөрсдөө зардал гаргаж, энэ худгийг татаж хийлгэсэн. Дахин зөөж байрлуулахад эдийн засгийн хувьд их төсөв орохоор байна. Харин танайх барилга барих гэж байгаа бол газрын хойд хэсэг рүү барьчих гэсэн саналыг тавьсны дагуу бид ярилцаж тохиролцоод шийдвэрт хүрсний үндсэн дээр Т.Б, Э.С нарын цэвэр ус, дулааны шугам, худгийг байранд нь үлдээж, харин худалдааны төвийн барилгыг газрын хойд хэсэгт барьсан. Барилгын материалын хэмжээнээс хамаарч барилгын босгогч хавтанг 20-25 см тайрах боломжгүй байсан. Хэрэв нэг талыг тайрвал нөгөө талыг тайрах шаардлага үүсэж байсан тул Т.Бын газар руу 20-25 см орж баригдсан. Хариуцагч газрын хойд хэсэгт барилгаа барьснаар газрын урд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тухайн хэсэгт өөрсдөө оршин суух болон манаач байрлах байшин барих төлөвлөгөөтэй байсан боловч ямар нэгэн барилга байшин нэмж барих боломжгүй байдал үүссэн. Учир нь Б.Дын эзэмшлийн тус газрын хэсэг дээр нэхэмжлэгч нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг, хоолой байрлаж байна...гэв.
5. Нэхэмжлэгч нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671***** дугаартай 679 м.кв газрын эзэмшигч, 191 м.кв талбайтай, таван өрөө, хувийн сууц, гражийн зориулалттай, Y-17***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №06701-2024/******Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр,
Хариуцагч Б.Д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах, нэгж талбарын 671****** дугаартай газрын эзэмшигч, тухайн газарт баригдсан 228 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671***** дугаартай 679 м.кв газарт хариуцагч Б.Дын *** авто худалдааны төвийн барилга нь баруун хойд булан 0.26см, баруун урд булангаараа 0.22см буюу 6.2 м.кв хэмжээтэй орж баригдсан болох нь Хөвсгөл аймгийн Барилга, хот, байгуулалтын газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...дүгнэлт: Б.Дын эзэмшил *** авто худалдааны төвийн барилгын бодит агшны хэмжилтээр хэмжиж зургийг боловсруулсан, Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд барилгын баруун хойд булан 0.26см, баруун урд булангаараа 0.22см-ээр иргэн Т.Б, Э.С нарын эзэмшил газарруу орж баригдсан байна. *** авто худалдааны төвийн барилга нь иргэн Т.Б, Э.С нарын эзэмшил газарруу барилгын баруун хойд булангаараа 0.26см, баруун урд булангаараа 0.22 см-ээр орж, 6.2 м.кв буюу 0.91%-ийг эзэлж байна... гэх бичилттэй 121 дүгээр Шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаар газарт нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн цэвэр, дулааны шугам, худаг байрлаж байгаа болох нь Хөвсгөл аймгийн Барилга, хот, байгуулалтын газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...дүгнэлт: ...иргэн Т.Б, Э.С нарын эзэмшил дулааны худаг, шугам хоолой нь иргэн Б.Дын эзэмшил газрын 13.1 м.кв буюу 2.54%-ийг эзэлж байна. гэхдээ шугам сүлжээний хамгаалалтын бүс 5 метрээр талбайн хэмжээг тооцож үзвэл 141 м.кв буюу 27.38%-ийг эзэлнэ... гэх бичилттэй 121 дүгээр Шинжээчийн дүгнэлт, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар мөн тогтоогдож байна.
Зохигч Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл *** авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 м.кв орж баригдсан гэдэгтэй маргаагүй.
7. Талуудын маргааны зүйл нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл *** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал зэрэг нь хөршийн эрхийг зөрчсөн эсэх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 мкв газрыг, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах 671****** газрыг тус тус албадан чөлөөлүүлэх зэрэг болно.
Хөвсгөл аймгийн Хөвсгөл *** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилга нь манай байшингийн цонхыг хааж баригдсанаас болж манай гэр бүлийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж тайлбарлав.
Тухайн барилга нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгөө ашиглахад саад болоогүй ба хариуцагч тал зайлшгүй шаардлагын улмаас өөрөөр хэлбэл барилгыг зориулалтын дагуу, холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр барьсан байх тул нэхэмжлэгч нар тухайн нөлөөллийг хориглон хязгаарлах боломжгүй юм.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн газар нь пирамид хэлбэртэй бөгөөд зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж барилгыг барьхад хавтанг хасч зүсэн барих боломжгүй байсан учраас зайлшгүй нэхэмжлэгч нарын газар луу оруулж байрьсан гэж тайлбарлалаа.
Газрын эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох хариуцагч Б.Д нь өөрийн өмчлөх эрхээ эдлэхдээ нэхэмжлэгч нарт гэм хор учруулах замаар урвуулан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газарт оруулан барилга барихыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал зэрэг нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Са нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласнаас хариуцагч нэхэмжлэгч нарын эрх ашигт нийцүүлэн барилгаа урагш нь барьсан гэж тайлбарлав.
Дээрх газрыг хариуцагч Б.Д нь худалдан авахдаа нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу цэвэр ус, дулааны шугам, худаг холбосон болохыг мэдсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдал нь нийтэд илэрхий байна. Гэвч тухайн байдлыг мэдсээр байж газрыг худалдан авсан байх тул зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүргийг хүлээнэ.
Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах 671****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Дын газарт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан тул газрыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Дын эзэмшил газарт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын өөрийн эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болох нь тогтоогдож байх хэдий ч хариуцагч энэ зөрчлийг мэдсээр байж газрыг худалдан авсан, мөн тухайн газрыг бүхэлд нь эсвэл холбогдох хэсгийг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа аль болох нь ойлгомжгүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд шүүх Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл *** авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 м.кв орж баригдсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг,
хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж,
үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Хөвсгөл *** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах 671****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хөрш залгаа эд хөрөнгийн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өмчлөгч нар байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 134.3-т зааснаар эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй байна.
9. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б, Э.С нарт, нэхэмжлэгч Т.Б, Э.С нараас 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Дт тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.3-т тус тус зааснаар Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл *** авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 м.кв орж баригдсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод баригдсан *** авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг,
хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж,
үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Хөвсгөл *** авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах нэгж талбарын 671****** дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ***** тоотод байрлах 671****** газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б, Э.С нарт, нэхэмжлэгч Т.Б, Э.С нараас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Дт тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА