| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00509/И |
| Дугаар | 309/ШШ2025/00479 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/00479
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 309/ШШ2025/00479 | Дорнод аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Арилжааны гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10 сард 68-02 ТЧ улсын дугаартай нүүрсний чиргүүлээ Д.*******д 35,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлсэн. Уг 35,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 17,000,000 төгрөгт нь 52-82 УЧ улсын дугаартай чиргүүлийг тооцож, зөрүү 18,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр аман байдлаар хоорондоо тохиролцсон. Тухайн үед 17,000,000 төгрөгт тооцож авсан чиргүүл маань дугуй нь муу байна гэхэд Д.Ган-Эрдэнийн зүгээс 2023 оны 10 сарын 14-ний өдөр дугуй аваарай гээд 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ 2,000,000 төгрөг нь 17 сая төгрөгтөө багтаж байхаар тохирсон. 2024 оны 8 сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 сарын 28-ны өдөр 1,750,000 төгрөг, 2025 оны 04 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 35,000,000 төгрөгөөр тохирч 68-02 ТЧ улсын дугаартай чиргүүлиийг авсан нь үнэн. Харин би 52-88 УЧ улсын дугаартай чиргүүлээ 20,000,000 төгрөгт бодож түүнд өгсөн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгөөс хэсэг хэсгээр нь хувааж 10,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Үүнд дугуй аваарай гэж өгсөн 2,000,000 төгрөг нь орж байгаа. Одоо би 5,000,000 төгрөг л төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч буруу тооцжээ. Энэ тооцоог зөвшөөрөхгүй бол би чиргүүлийн наймааг цуцалж, чиргүүлүүдээ буцааж, 10,000,000 төгрөгөөр буцаан авах болно гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч Д.*******д холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бид харилцан ярилцаж миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2025 оны 05 сарын 24-ний өдрийн дотор надад төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Арилжааны гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлөх талаар тусгажээ.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******, хариуцагч Д.******* нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 103,475 төгрөг, хариуцагч Д.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөг /5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тавин хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА