Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00457

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00457

Хөвсгөл аймаг

 


Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Ц.З

Хариуцагч: Г.Б

Хариуцагч: Н.Д

Барааны үнэ 1,022,000 (нэг сая хорин хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2025/00384/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,022,000 төгрөг. Энэ дүнд: Үндсэн төлбөр 1,022,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024 оны 8 дугаар сар. Гэрээний үнэ 1,022,000 төгрөг. Гэрээний зүйлийг хүлээлцсэн огноо: 2024 оны 8 дугаар сар.

Миний бие Ц.З нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд нутгийн танил хүмүүс болох Г.Б, Н.Д нар 2024 оны 8 дугаар сарын сүүлээр сурагч цүнх 1ш 25,000 төгрөг, хүүхдийн хавар намрын гутал 1ш 45,000 төгрөг, хүү пальто 1ш 40,000 төгрөг, левчик 1ш 20,000 төгрөг, хүүхдийн оймс 10x2,000=20,000 төгрөг, хүү оймс 10x2,500 =25,000 төгрөг, 10x1,500=15,000 төгрөг, охин тирко 3x8,000=24,000 төгрөг, 3x5,000 =15,000 төгрег, подволк 3x10,000=30,000 төгрөг, охин хос 1x30,000=30,000 төгрөг, хүү жинсэн өмд 2x15,000=30,000 төгрөг, охин шигггээтэй өмд 1x20,000=20,000 төгрөг, эрэгтэй хос 1x30,000=30,000 төгрөг, пүүз 1x45,000=45,000 төгрөг, нийт 414,000 төгрөг, 9 сарын эхээр надаас эмэгтэй биеийн тамирын хослол 85,000 төгрөг, эрэгтэй гутал 65,000, улавч 1ш 1,500 төгрөг, бага ангийн эрэгтэй хүүхдийн форм 1ш 70,000 төгрөг, хүүхдийн өмд 1ш 20,000 төгрөг, левчик 1ш 13,000 төгрөг, хүүхдийн турсик 4x3,500=14,000 төгрөг, эрэгтэй хүүхдийн ботинк 1ш 25,000 төгрөг, хүүхдийн пүүз 1ш 35,000 төгрөг, эмэгтэй пүүз 1ш 85,000 төгрөг, оймс 1ш 2,500 төгрөг, эрэгтэй өмд 1ш 40,000 төгрөг, куртик 1ш 70,000 төгрөг, турсик 2x4,000= 8,000 төгрөг, цамц 1ш 40,000 төгрөг, зангиа 1ш 4,000 төгрөг, эмэгтэй тамирын өмд 1ш 30,000 төгрөг, нийт 608,000 төгрөг, нийт 1,022,000 төгрөгийн бараа худалдаж авсан боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Барааны мөнгөө авъя гэхээр ...өгнө, удахгүй өгнө, цалин буухаар өгнө гэсэзр өдийг хүрсэн.

Иймд Г.Б, Н.Д нараас 1,022,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-18 дахь тал)

2.  Нэхэмжлэгч Ц.З шүүхэд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Г.Б, Н.Д нарт холбогдуулан барааны үнэ 1,022,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь 500,000 төгрөгөөр, 522,000 төгрөгөөр, нийт 1,022,000 төгрөгийг төлсөн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 46 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Г.Б, Н.Д нарт холбогдуулан барааны үнэ 1,022,000 (нэг сая хорин хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, Н.Д нар барааны үнэ 1,022,000 (нэг сая хорин хоёр мянга) төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч Ц.З 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,078 төгрөгийн тал хувь болох 14,539 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж  нийт 14,539 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Ц.Зд олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Згийн нэхэмжилсэн барааны үнэ 1,022,000 (нэг сая хорин хоёр мянга) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б, Н.Д нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,078 төгрөгөөс 14,539 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б, Н.Д нараас улсын тэмдэгтийн хураамж нийт 14,539 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Ц.Зд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА