Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00458

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00458

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Т*** ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Н.П

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5,645,020 төгрөг, зээлийн хүү 819,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,520 төгрөг, шимтгэл 300 төгрөг, нийт 6,623,050 (зургаан сая зургаан зуун хорин гурван мянга) төгрөг (тавь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 320/2025/00399/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн мэргэжилтэн М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 6,623,050 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 5,645,020 төгрөг, зээлийн хүү 819,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,520 төгрөг, шимтгэл 300 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.12.07. Гэрээ дуусгавар болох огноо: 2024.09.23. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2023.12.23.

Хариуцагч Н.П нь Т*** ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.  2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Т*** ББСБ ХХК-тай №ЗГ2024060322513 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ-г байгуулж, Iphone15_Pro_Max_256GB маркийн гар утсыг нийт 3,958,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 303,643 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2.  2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Т*** Кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 153,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдснөөс хойш Т*** ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна.

1.  ЗГ2024060322513 тоот гэрээн дээр Iphone15_Pro_Max_256GB маркийн гар утас:

 

1

Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.06.03-2026.11.28 хүртэл нийт 30 сар) 26 удаагийн төлөлт дутуу

5,493,320 төгрөг

2

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох)

782,110 төгрөг

3

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар)

156,420 төгрөг

4

Нэхэмжлэх нийт дүн

6,431,850 төгрөг

 

 

 

 

 

 

 

 

 

2. Т*** кредит 2136814 тоот гэрээний төлбөр:

1

Нийт ашигласан зээлийн дүн

151,700 төгрөг

2

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох)

37,100 төгрөг

3

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 5.1.2-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар)

 

 

2,100 төгрөг

4

Шимтгэл

300 төгрөг

4

Нэхэмжлэх нийт дүн

191,200 төгрөг

 

Нэхэмжлэх нийт дүн 6,623,050 (зургаан сая зургаан зуун хорин гурван мянга тавин) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

 

2.  Хариуцагч Н.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т*** ББСБ ХХК-иас утас зээлээр авсан. Төлбөрийг төлөөгүй байгаа. Би нэхэмжилж байгаа үндсэн зээл 5,645,020 төгрөг, зээлийн хүү 819,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,520 төгрөг, шимтгэл 300 төгрөг, нийт 6,623,050 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 35 дахь) 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК нь хариуцагч Н.Пэд холбогдуулан үндсэн зээл 5,645,020 төгрөг, зээлийн хүү 819,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,520 төгрөг, шимтгэл 300 төгрөг, нийт 6,623,050 (зургаан сая зургаан зуун хорин гурван мянга) төгрөг (тавь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ...Т*** ББСБ ХХК-иас утас зээлээр авсан. Төлбөрийг төлөөгүй байгаа. Би нэхэмжилж байгаа үндсэн зээл 5,645,020 төгрөг, зээлийн хүү 819,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,520 төгрөг, шимтгэл 300 төгрөг, нийт 6,623,050 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.П нэхэмжлэлийн шаардлага  6,623,050 (зургаан сая зургаан зуун хорин гурван мянга) төгрөг (тавь) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,919 төгрөгийн тал хувь болох 60,459.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Пээс улсын тэмдэгтийн хураамж 60,459.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 5,645,020 төгрөг, зээлийн хүү 819,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,520 төгрөг, шимтгэл 300 төгрөг, нийт 6,623,050 (зургаан сая зургаан зуун хорин гурван мянга) төгрөг (тавь) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.П хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,919 төгрөгөөс 60,459.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Пээс улсын тэмдэгтийн хураамж 60,459.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

      ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА