Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00433

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00433

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ы *******т холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 2,268,659.73 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000052975 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,251,659.73 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 2,268,659.73 төгрөгийг Ж.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******ны нэхэмжилж байгаа 2,268,659.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,268,659.73 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 2,268,659.73 /хоёр сая хоёр зуун жаран найман мянга зургаан зуун тавин есөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,249 төгрөгөөс 50 хувь болох 25,624.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 25,624.55 төгрөгийг төсвийн орлогоос, 25,624.5 төгрөгийг хариуцагч Ж.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГ*******А