Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00460

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00460

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Х

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00342/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Н.Х ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд, 3 жилийн хугацаат цэргийн албанд татагдан, 1985 онд халагдсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, мужаанаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, холбогдох тушаал, шийдвэр бүрэн олдохгүй байгаа тул дээрх хугацаа ажилласан жилд тооцогдохгүй байна. Мөн ажилд авсан тушаалд намайг хойд эцэг Ж.Л-оор овоглосон, бусад холбогдох баримтад бас төрсөн эцэг Нын нэрийг Н гэж бүртгэсэн зөрчилтэй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Би анх шүүхэд 1985 оны 9 дүгээр сараас 1991 оныг дуустал ажилласан хугацаагаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч одоо 1990 он, 1991 оныг тогтоолгохгүй.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2.  Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 11/207 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд томилох тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Шагнаж, урамшуулах тухай №06 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шагналт цалин олгох тухай №24 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Гавшгайчийг шагнах тухай №160 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан Ш.Н, Г.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.Хын төрсний бүртгэлийн лавлагаа, Г.Дгийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Ж.Л-, Д.М- нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Л.Н, Л.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-4, 49, 5-8, 39-44 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Хын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Л-ийн Х /РЭ*********/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шагналт цалин олгох тухай №24 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбарыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Н, Г.Н-нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-17, 32-33, 26-31, 45-48 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.Х нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж , шүүх хуралдаанд 1990 он, 1991 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй гэх тайлбар гарган, хүсэлтийн шаардлагаа тодруулан, багасгаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов.

3.1. а. Н.Хын төрсөн эцэг Ш.Н, эх Г.Д нар гэрлэсний бүртгэлтэй ба тэдний дундаас Н.Х төрж, Нн Х овог нэрээр бүртгүүлсэн боловч түүний иргэний улсын бүртгэлийн баримтуудад Нын Х нэрээр бүртгэгдсэн тухай нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан Нөхрийн: Эцэг /эх/-ийн нэр: Ш, өөрийн нэр: Н. Эхнэрийн: Эцэг /эх/-ийн нэр: Г, өөрийн нэр: Д. Бүртгэсэн газар: Хөвсгөл Бүрэнтогтох, бүртгэлийн дугаар: 9, бүртгэсэн он сар өдөр: 1956-05-24 гэх бичилттэй CVL25670***** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ...овог: Боржигон, Эцэг /эх/-ийн нэр: Н, өөрийн нэр: Х. Хүйс: эрэгтэй. Төрсөн он сар өдөр: 1963-09-06. Бүртгэсэн газар: Хөвсгөл Галт. Бүртгэлийн дугаар: 105. Бүртгэсэн он сар өдөр: 193-10-05. Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Ш, өөрийн нэр: Н. Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Г, өөрийн нэр: Д гэх бичилттэй CVL256701000100******** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 39, 40 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын 1. РД: РЭ*********...5. овог: Н, 6. нэр: Х...17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг Н, нас барсан. эх Г Д... гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Нын Х, төрсөн он сар өдөр: 1963-09-16...14. Хуудас бичсэн: 1980 оны 12 сарын 03 гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хавтаст хэргийн 14-17 дахь тал)

Гэрч Л.Нийн ...Н.Хын...Өөрийн нь төрсөн аав Н гэж хүн байсан гэх бөгөөд 3 настай байхад нь нас барсан гэдэг. Бичиг баримт нь төрсөн аав Наараа овоглож явдаг. Манай ээж Д нь 1967 онд манай аав Л-той гэр бүл болж, хамт амьдрах үед Х нь 4 настай, дээрээ 5 ахтай, доороо 1 дүүтэй байсан юм байна...Хын төрсний бүртгэлд ч Н гэж бичигдсэн байсан. Гэхдээ иргэний үнэмлэх нь Н гэж бичигдсэн байдаг... гэх мэдүүлэг, гэрч Г.Н-н ...өөрийн нь яриагаар бол Нын Х гэдэг, нас барсан ааваараа овоглож явдаг... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 47-48 дахь тал)

б. Н.Хын хойд эцэг Ж.Л- өмнөх эхнэр Д.М-тэй гэрлэсний бүртгэлтэй, Г.Д, Ж.Л- нар хамт амьдарч, тэдний дундаас Л.Н, Л.Н нар төрсөн, иргэний улсын бүртгэлийн цахим санд Л-ийн Х гэх бүртгэл байхгүй болох нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан Нөхрийн: ...Эцэг /эх/-ийн нэр: Жамсран, өөрийн нэр: Л-. Эхнэрийн: Эцэг /эх/-ийн нэр: Д өөрийн нэр: М-. Бүртгэсэн газар: Хөвсгөл Мөрөн. Бүртгэлийн дугаар: 19. Бүртгэсэн он сар өдөр: 1962-03-14. Гэрлэлт дуусгавар болсон он сар өдөр: 2004 оны 09 сарын 01 гэх бичилттэй CVL256701000100**** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын иргэн, эмэгтэй, регистрийн дугаар: РЭ*********... эцэг /эх/-ийн нэр: Г, өөрийн нэр: Д. Ашиглах зориулалт: бусад гэх бичилттэй CVL256701000100***********дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ...Эцэг /эх/-ийн нэр: Л-. Өөрийн нэр: Н. Хүйс: эмэгтэй. Төрсөн он сар өдөр: 1968-04-14. Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Ж. Өөрийн нэр: Л-. Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Г*. Өөрийн нэр: Д гэх бичилттэй CVL256701000100******** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, ...Эцэг /эх/-ийн нэр: Л-. Өөрийн нэр: Н. Хүйс: эмэгтэй. Төрсөн он сар өдөр: 1968-04-14. Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Ж* Өөрийн нэр: Л-. Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Г*. Өөрийн нэр: Д гэх бичилттэй CVL256701000100**** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 42, 41, 43-44 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Л- овогтой Х /рэ*********/ гэх бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/558 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 33 дахь тал)

Гэрч Л.Нийн ...Манай ээж Д нь 1967 онд манай аав Л-той гэр бүл болж, хамт амьдрах үед Х нь 4 настай, дээрээ 5 ахтай, доороо 1 дүүтэй байсан юм байна. Ээж Д нь 7 эрэгтэй хүүхэдтэй Ж.Л-той суусан гэсэн үг. Ж.Л-той суугаад 1967 оны 4 сард Л.Нарангэрэл, түүний дараа 1968 оны 4 сард Н, Н хоёр ихэр төрсөн...Ж.Л- нь Дтай суухаас өмнө Д.М- гэж хүнтэй амьдарч байсан юм билээ. Тэр хүнтэйгээ гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байсан ...2004 онд Л-ийг нас барахад гэрлэлтийн бүртгэл нь цуцлагдсан байна. Харин аав Л- манай ээж Дтай суугаад гэрлэлт бүртгүүлсэн бүртгэл байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Г.Н*****ийн ...Бид нарыг ажиллаж байх үед Л-ийн Х гэдэг байсан. Манай барилгын тасагт өөр Х гэж байгаагүй. Миний санаж байгаагаар аав Л- нь ЗИЛ-130 машин барьдаг, Усны аж ахуйн жолооч хүн байсан...Л- бол ээжтэй нь сүүлд суусан хойд аав нь болох хүн гэх юм... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 47-48 дахь тал)

3.2. Дээрх баримтыг дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Л- Х, Л.Х гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Шагнаж, урамшуулах тухай №06 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шагналт цалин олгох тухай №24 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбарыг тус тус Нын Х-т холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 4-7 дахь тал)

3.3. Нэхэмжлэгч Н.Х Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчин, мужаанаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ...3. Ажлын шаардлагаар доорхи хүмүүсийг барилга тасагт түр ажилчнаар авч ажиллуулсугай...Л-ийн Х...нарыг 1985 оны 9 дүгээр сарын 01-нээс 1985 оны 12 сарын 1 хүртэл 3 сарын хугацаагаар түр ажилчнаар томилсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, 1986 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Тушаах нь: 1. Барилга засварын тасагт ажиллаж байсан...Нын Х... нарыг 1986 оны 01 сарын 15-наас эхлэн түр ажилчнаас үндсэн ажилтнаар...тус тус томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Тушаах нь: а. ХБУ газрын барилга засварын тасгийн ажилчдын 1986 оны жилийн ажил болон 4-р улирлын социалист уралдааныг хүн тус бүрээр дүгнэж жил улирлын дүнгээр доорхи байр эзлүүлж уралдааны болзлын дагуу шагнаж урамшуулсугай. Үүнд:...б. 1986 оны IY улирлын ажлын дүнгээр болзлын дагуу...3. Л.Х 40 төгрөг... тус тус шагнаж урамшуулсугай... гэх бичилттэй Шагнаж, урамшуулах тухай №06 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын ажилтан, ажилчдад 1988 оны IY улирал, жилийн ажлын үр дүнгээр шагналт цалин олгох тухай...шийдвэрийг үндэслэн Тушаах нь: 1. ХБУ Газрын ИТА, алба хаагч, бага тушаалын ажилчдад IY улирлын ажлын үр дүнгээр олгох шагналт цалинг I хавсралтаар...баталсугай... гэх бичилттэй Шагналт цалин олгох тухай №24 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын Худалдаа бэлтгэлийг удирдах газар. IY улирал үр дүнгийн шагнал цалин: ...ХБУ газрын барилга тасгийн ажилчдын IY улирлын шагналт цалингийн түүвэр. Албан тушаал: 11. Мужаан, овог нэр: Л.Х, жинхэнэ олгох: 115-66... гэх бичилттэй архивын хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Тушаах нь: 1. YIII-5 жилийн төлөвлөгөө, уралдааны үүргээ хугацаанаас өмнө биелүүлж, 5-н жилийн гавшгайч-ийн болзол биелүүлсэн Барилга засварын тасгийн 12 хүн...YIII-5 жилийн гавшгайч цол тэмдгээр шагнагдсан тул...хүн тус бүрийг 200 төгрөгөөр шагнасныг хавсралт №01-ээр баталсугай... гэх бичилттэй Гавшгайчийг шагнах тухай №160 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын Шагнал олгох жагсаалт: нэрс...7. Н.Х. олгох шагнал: 200... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 4, 29, 49, 5-7, 30, 8 дахь тал)

Гэрч Л.Нийн ...1985 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын барилга тасагт 1985 оны 9 сараас 1991 оныг дуустал тасралтгүй ажилчин, мужаанаар ажилладаг байсан. Тэгээд зах зээл гараад, хувьчлал явагдаад тус ажил нь тарж, ажилгүй болоод хувиараа ажил хөдөлмөр эрхэлж явж байгаад Цагаан-Үүр суманд хэсэг ажиллаад тэгээд сүүлд Улаанбаатар хот руу явж ажиллаж амьдарсан. Хүүхдүүдээ бага байхад салсан учир одоо ганцаараа л энд тэнд өөрийгөө болгож явж байна даа... гэх мэдүүлэг, гэрч Г.Н*****ийн ...Н.Х нь 1985 онд цэргээс халагдаж ирсэн байсан. Бид хоёр Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын барилга тасагт нь 1985 оны 9 сард хамт ажилд орж байсан. Түүнээс хойш 1990 оны 5, 6 сарыг дуустал тасралтгүй хамт ажиллаж байсан. Тэгээд газар тараад Дулаан-Эрчим хэрэглээний хоршоо гэж болсон. Энэ хоршоо 1995 оноос хойш байхгүй болсон. Энд мөн хамт ажиллаж байсан. Н.Х мужаан болон барилгын ажилчнаар ажиллаж байсан. Бид хөдөөгийн бүх сумдаар очиж худалдааны байгууллагын дэлгүүр, склад, зоорь, 4 айлын орон сууц, талхны газар зэргийг барих, засварлах ажил хийдэг байсан...Тасраагүй ажилласан...Бид хоёр 1 тушаалаар Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын барилга тасагт 1985 оны 9 сард орсон...8 дугаар 5 жилийн гавшгайч болсон, МХЗЭ-ийн хорооны хөдөлмөрийн алдар мөнгөн медаль, би хүрэл медалийг нь авч байсан. 1989 онд гэж бодож байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 47-48 дахь тал)

Нэхэмжлэгч Н.Хын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Х өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Н.Хын Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч Н.Хт холбогдох тушаал, шийдвэр, цалингийн баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1991 оны тушаал шүүж үзэхэд Н.Хыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, тус байгууллагын цалин хөлсний баримт манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болно гэх бичилттэй 11/207 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 9 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Нын Хын Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА