Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 203/МА2021/00018

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, Нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 15,000,000 төгрөгөөс татгалзаж, У.*******ээс 5,000,000 төгрөг гаргуулах, уг мөнгийг охин *******г Дундговь аймгийн эмчид үзүүлэхэд зарцуулах, эмчилгээний явцад 5,000,000 төгрөгөөс илүү гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ, Хариуцагч У.*******э нь Ж.*******д 5,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 17-ны дотор төлж барагдуулах, зохигчид нь Ковид цар тахалтай холбогдуулан БНЭУ-д одоо явах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хүүхдээ эхний ээлжинд Монголдоо эмчлүүлэх талын арга хэмжээ авах, хэрэв цаашид гадаад улс оронд эмчлүүлэх бол тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч Ж.******* шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно гэж зохигч эвлэрэн хэлэлцсэнг баталсугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                    Х.ГЭРЭЛМАА

                                                    Ш.ТӨМӨРБААТАР