Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

2023 11 08 2023/ДШМ/40

П.Ш-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Прокурор: Б.Тогтох, Яллагдагчийн өмгөөлөгч: Ч.Будхүү, Б.Амаржаргал, Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/57........... захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр П.Ш-т холбогдох 2138000470280 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. .......... овогт П-н Ш, 1975 оны 0........... сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ........... сумын ........... багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........../. П.Ш нь Хөвсгөл аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 0........... сарын 08-ны өдөр Ш.М-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хүнд хохирол санаатай учруулж, улмаар амь хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/57........... захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт П-н Шт холбогдох эрүүгийн 2138000470280 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч П.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Прокурор Б.Тогтох эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16............ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” зааснаар прокурор, мөрдөгч нь хэрэг болсон цаг хугацааг тогтоохыг шаардсан байдаг. Тухайлбал: 1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2138000470280 дугаартай тогтоолын Тодорхойлох, тогтоох хэсэгт тус тус П.Ш нь Хөвсгөл аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 0........... сарын 08-ны өдөр Ш.М-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн хөндий дэх цус хураа, хэвлийн цус хуралт гэмтэл, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, дээрх гэмтлийн улмаар амь хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэг үйлдсэн ..” гэжээ. 2.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Яллагдагч П.Ш-т холбогдох эрүүгийн хэргийн тухай” 246 дугаартай яллах дүгнэлтийн ТЭМДЭГЛЭХ хэсгийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэг, прокуророос дүгнэлт хийсэн хэсэг, ТОГТООХ хэсэгт тус тус “Яллагдагч П.Ш нь Хөвсгөл аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 0........... сарын 08-ны өдөр Ш.М-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн хөндий дэх цус хураа, хэвлийн цус хуралт гэмтэл, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, дээрх гэмтлийн улмаар амь хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэг үйлдсэн. ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн.., ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, ...заана” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.2-т заасан “яллах дүгнэлтэд.. яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, учруулсан хохирол” зэргийг тусгахаар заасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2138000470280 дугаартай тогтоол, Прокурорын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Яллагдагч П.Ш-т холбогдох эрүүгийн хэргийн тухай” 246 дугаартай яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэг болсон гэх цаг хугацаатай зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна. Иймд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16............ зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” зааснаар прокурор, мөрдөгч нь хэрэг болсон цаг хугацааг тогтоохоор заасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдэгдэн гарсан цаг хугацаа нь прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тусгасан цаг хугацаанаас зөрүүтэй байгааг гэмт хэрэг хэзээ...үйлдэгдсэнийг тогтоогүй гэж үзэхгүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт ... ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн ...-ийг заана” гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 7, 13-т заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр хэргийн оролцогч болох гэрч Ц.Галдансүрэн, Д.Энхтөр, хохирогч нараас гэмт хэрэг гарсан цаг хугацааг асууж тодруулах боломжтой, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна. ...” гэж хуульд заажээ. Мэдүүлгийн нотлох баримт нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон бусад хэргийн оролцогч гэрч нараас хэргийг мөрдөн шалгах шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед тэдгээрийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.2-т заасан “яллах дүгнэлтэд ....гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа ...” дээрх асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Иймд шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/57...........тай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурор эсэргүүцэл бичив” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 57...........тай захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Будхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 246 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч П.Ш-г Хөвсгөл аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 0........... сарын 08-ны өдөр амь хохирогч Ш.М-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохих, өшиглөх байдлаар биед халдаж улмаар түүний цээжний зүүн хөндий дэх цус хураа, хэвлийн цус хуралт гэмтэл, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16............ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэнийг бүрэн шалгаж тогтоогоогүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг болсон гэх цаг хугацааг зөрүүтэй бичсэн” гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар П.Ш нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр буюу 2021 оны 0........... сарын 08-ны өдөр тухайн үйл явдал болсон гэх газарт байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх ба яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн огноог зөрүүтэй бичсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг огт дурдаагүй орхигдуулсныг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Прокурор, мөрдөгч нь яллагдагчийг гэмт хэрэг хэзээ, хаана үйлдсэнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд нарийвчлан заагаагүй, Хөвсгөл аймгийн ........... сумын нутаг дэвсгэр гэж ерөнхий байдлаар бичсэн нь ойлгомжгүй байх ба бүхэл бүтэн сумын нутаг дэвсгэрийг хамруулан гэмт хэрэг үйлдсэн мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл аль аймаг, сум, багийн нутаг ямар нэртэй газар гэмт хэрэг үйлдэгдсэн талаар прокурор, мөрдөгч нь санал болон тогтоолдоо нарийвчлан заах шаардлагатай. Мөн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр 21- ний өдрийн 23...........тай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээгээр “...Ш.М-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг”-т хамаарахаар заажээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 1........... сарын 05-ны өдрийн А/216/42........... тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой, чамархай, дагз ба суурь ясны хугарал, заадсын салалт” хамаарахаар заасан ба амь хохирогч Ш.М-н гавал, тархинд гэмтэл учирсан эсэх талаар дүгнэлтэд тусгаагүй байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1........... сарын 26-ны өдрийн 1006 дугаартай хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №31 дугаартай шинжилгээ болон хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт №23...........тай дүгнэлт үндэслэлтэй” гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд “амь хохирогч Ш.М-н цээжний зүүн хөндий дэх цус хураа, хэвлийн цус хуралт гэмтэл, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан” үйлдлийг бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулж энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч Ш.М нас барсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллажээ. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1006 дугаартай дүгнэлтэд “зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал бүхий гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл гэж дүгнэсэн байхад дээрх гэмтлийн зэргийг хүнд зэргийн гэмтэл гэж үзэн ялласан нь ойлгомжгүй байна. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд “цээжний гялтан хальсны урагдал” бүхий гэмтлийг ямар зэргийн гэмтэлд тооцогдох талаар огт дүгнээгүй орхигдуулжээ. Дээрх зөрүүтэй нөхцөл байдлууд болон дутуу орхигдуулсан асуудлаас шалтгаалж нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/57...........тай захирамжийг хэвээр үлдээсүгэй. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                            Л.ЭРДЭНЭБАТ

                                                                       Н.БАЯРХҮҮ