Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00434

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00434

******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  ******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ******* овогт Мөнхтамгын *******д холбогдох,

            “Хувцасны төлбөр 1,992,896 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Мөнхтамгын ******* нь Дотоодын цэргийн штабын даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/177 дугаартай тушаалаар тасалбар болгон албанаас чөлөөлөгдсөн. ******* ерөнхий газрын даргын 2024 оны А/279 дүгээр тушаалаар батлагдсан ******* байгууллагын үйл ажиллагааны “Дүрэмт хувцас болон хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх /код 911/ журам”-ын 911.9.1-д “******* албанаас халагдсан, чөлөөлөгдсөн алба хаагч, ажилтнаар эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт болон ажлын хувцасны үнийг нөхөн төлүүлнэ. Эдэлгээний хугацаа нь 50 хувиас хэтэрсэн тохиолдолд хувцасны үнийг төлөхгүй”, 911.9.7-д “Дүрэм болон ажлын хувцасны төлбөр тооцоо хийхээс зайлсхийсэн тохиолдолд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяа шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу М.*******аас хувцасны төлбөр болох 1,992,896 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ******* газрын нэхэмжилсэн 1,992,896 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй  гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь хариуцагч М.*******д холбогдуулан “Хувцасны төлбар 1,992,896 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын “Хувцасны төлбөр 1,992,896 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга  найман зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 23,418 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА