| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00379/И |
| Дугаар | 320/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00491
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00491 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Э
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 320/2025/00379/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.СС, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 1972 онд төрсөн, 53 настай, эмэгтэй. Би 1980 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын дунд сургуульд элсэн суралцаж, 1988 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд өөрийн хүсэлтээр илгээлт авч, Сангийн далай бригадад нэгдлийн мал маллаж амьдарч байсан аав, ээжийн гар дээр очиж Дэлгэрмөрөн нэгдлийн Сангийн далай бригадад мөн оны 7 дугаар сараас эхлэн саальчнаар ажиллаж эхэлсэн. Ингээд Дэлгэрмөрөн нэгдлийн хувьчлал эхлэх хүртэл буюу 1989 оныг дуустал ажилласан билээ. Нэгдэл хувьчлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нөхрийн хамт хувиараа тасралтгүй мал маллаж ирсэн ба 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хуулийн дагуу малчнаар өндөр насны тэтгэвэрт орох хугацаа болж ажилласан байдлын талаарх Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн баримтыг аймгийн архиваас шүүлгэсэн боловч намайг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагаас шалтгаалан хугацаандаа тэтгэврээ тогтоолгох боломжгүй болж, миний хууль ёсны эрх зөрчигдөж байна. Тэтгэврээ хэрхэн тогтоолгож болох талаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нийгмийн даатгалын байцаагчид хандахад 1988-1989 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.
Иймд миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1989 оны 1 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.СС шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж байна. 1988 онд ажиллаж байсан тухай баримт байхгүй. А.Эийн төрсний гэрчилгээг хойд эцэг н.Д-р овоглож аваад, дараа нь өөрийн ээж н.Аээр овоглон өөрчлөн бүртгүүлсэн байдаг. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул дээрх ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.
Иймд А.Эийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11/1109 дугаар албан бичиг, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №1704000***** дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаар албан бичиг, хичээлийн нэр: Алгебрь гэх бичилттэй баримтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Эийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар (1989 он), Б.А, Б.А, Б.Б, Б.Б нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Л.ССт олгосон итгэмжлэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан С.Д, Г.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Эийн төрсний бүртгэлийн лавлагаа, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-12, 31, 45-47 дахь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Эийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Ж, М.Ц нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 18, 19-21, 36, 37-39 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж , шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч А.Эийн төрсөн эх Г.А, хойд эцэг С.Д нар 1977 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэрээр 2011 онд овог өөрчилсний бүртгэл хийлгэж, төрсөн эх Г.Аээр овоглосон болох нь
а. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан Нөхрийн: иргэний харъяалал: Монгол, иргэний бүртгэлийн дугаар: 671318*******, овог: Онгон хайрхан, эцэг /эх/-ийн нэр: С***, нэр: Д. Эхнэрийн: иргэний харъяалал: Монгол, иргэний бүртгэлийн дугаар: 3656********, эцэг /эх/-ийн нэр: Г****, нэр: А. Бүртгэсэн газар: Хөвсгөл Бүрэнтогтох. Бүртгэлийн дугаар: 2. Бүртгэсэн он сар өдөр: 1977-01-05. Гэрлэлт дуусгавар болсон он сар өдөр: 2004-07-05 гэх бичилттэй CVL25670100010*******дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний харъяалал: Монгол, иргэний бүртгэлийн дугаар: 67139******* эцэг /эх/-ийн нэр: Д, нэр: Э, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 1972-12-22, бүртгэсэн газар: Хөвсгөл Бүрэнтогтох, бүртгэлийн дугаар: 3, бүртгэсэн он сар өдөр: 1973-01-07. Эцгийн: иргэний харъяалал: Монгол, эцэг /эх/-ийн нэр: С******, нэр: Д. Эхийн: иргэний харъяалал: Монгол, эцэг /эх/-ийн нэр: Г*****, нэр: А гэх бичилттэй CVL25670100010****** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаар: РГ*************, иргэний бүртгэлийн дугаар: 671397**********, овог: Онгон хайрхан, эцэг /эх/-ийн нэр: А, өөрийн нэр: Э, бүртгэсэн газар: Хөвсгөл Бүрэнтогтох, бүртгэлийн дугаар: 32, бүртгэсэн он сар өдөр: 2011-02-22. Өөрчлөхийн өмнөх мэдээлэл: регистрийн дугаар: РГ***********, эцэг /эх/-ийн нэр: Д, өөрийн нэр: Э гэх бичилттэй CVL25670100*********** дугаар овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №060 дугаар баримтын архивын хуулбарыг Аийн Э-т холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 45-47, 19 дэхь тал)
3.2. Нэхэмжлэгч А.Э Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэр мөрөн нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Эийн 1989 оны 4-7 дугаар сар, 9 дүгээр сар, 11-12 дугаар саруудад Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 8-9 дэхь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог нэр: Д 6. Нэр: Э 14. Ажилладаг байгууллага: Дэлгэрмөрөн нэгдэл, ажилд орсон он: 1988, цех, тасаг бригад: мал аж ахуй, эрхэлдэг ажил: саальчин, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум: Бүрэнтогтох сум...бүртгэсэн он, сар, өдөр: бүртгэгчийн нэр: Ц**********, 1988.09.19... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 19 дэхь тал)
Гэрч Д.Ж***********гийн ...А.Э нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Сангийн далай бригадад 1988 оны 6, 7 сарын үеэс нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд бага хувьчлалаар эхэлж байсан. 8-р анги төгсөөд л ээжтэйгээ сааль саадаг байсан... Тасраагүй ажилласан. Ээжийг нь А гэдэг, хойд аав нь Д гэж хүн байсан...Би 1976 онд илгээлт аваад Дэлгэрмөрөн нэгдэлд элсэж, түүнээс хойш 1992 он гартал саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарах хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, гэрч М.Ц*******ийн ...А.Э нь 1988 онд 8 дугаар анги төгссөн. Тэгээд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн гишүүн болж, саальчин, малчнаар 1988 оны 07 сарын үеэс 1991 оныг дуустал... ээжтэйгээ нэг фермд сааль саадаг байсан...Би 1986 онд цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд орж 1986 оны 10 сараас 1992 он хүртэл ажилласан. Мал маллаж, худгийн мотор хариуцан ажилладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 38-39 дэхь тал)
Нэхэмжлэгч А.Эийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.Э өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд А.Эийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №1704000***** дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ****************************нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А.Эийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 14 дугаар албан бичиг, хичээлийн нэр: Алгебрь гэх бичилттэй баримтын хуулбар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар-т гаргасан байх ба мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 4, 10-12, 20-21, 5-7 дахь тал)
5. Нэхэмжлэгч А.Эт холбогдох тушаал, шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1988-1989 оны тушаал шүүж үзэхэд А.Эийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/1109 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онгон хайрхан овогт Аийн Эийн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА