Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00457

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00457

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ын *******од холбогдох,

          “Зээлийн гэрээний үүрэгт 7,977,923 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* тоот гэрээн дээр “Iphone15­­_pro_128GB” маркийн гар утас: үндсэн зээл 6.066.000 төгрөг, үндсэн хүү 1.221.008, нэмэгдүүлсэн хүү 244.201 төгрөг, ******* кредит 2159265 тоот гэрээний төлбөр: үндсэн зээл 362,000 төгрөг, үндсэн хүү 78,549 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,865 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг,  нийт 7,977,923 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******-аас  нэхэмжилж байгаа 7,977,923 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Х.*******од холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,977,923 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 7,977,923 /долоон сая есөн зуун далан долоон мянга есөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,597 төгрөгөөс 50 хувь болох 71,298.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 71,298.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 71,298.5 төгрөгийг хариуцагч Х.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА