Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00470

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00470

******* аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* ******* ******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох,

          “Орон сууцны үйлчилгээний төлбөр 516,290 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлчилгээний төлбөрийн мэдээллийг 141415 тусгай дугаараас сар бүрийн 10, 20-ны өдрүүдэд мессеж хэлбэрээр илгээдэг боловч заагдсан хугацаанд төлөөгүй тул  2024 оны 1-12 дугаар сарын 469,737 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 46,553 төгрөг, нийт 516,290 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аж ахуйн нэхэмжилсэн 516,290 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* ******* ******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Орон сууцны үйлчилгээний төлбөр 516,290 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынОрон сууцны үйлчилгээний төлбөр 516,290 /таван зуун арван зургаан мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,139 төгрөгөөс 50 хувь болох 8,069.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 8,069.5 төгрөгийг төсвийн орлогоос 8,069.5 төгрөгийг хариуцагч Д.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА