Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00474

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00474

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 755,400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******д 2024.05.28-нд 1,355,400 төгрөгийн бараа зээлээр худалдсан. Б.******* надад  2025.02.28-нд 600,000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл 755,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.******* миний бие хариуцагч Б.*******д холбогдуулан 755,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.******* нь миний нэхэмжилсэн 755,400 төгрөгийг төлсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь тус шүүхэд хариуцагч Б.*******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 755,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр ирүүлжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 755,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,680 төгрөгөөс 11,340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,340 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос, 11,340  төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       П.ПАГМА