| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0133/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Ш.Снарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Их дарви овогт Шоовдорын Ш.Сод холбогдох эрүүгийн 1809002270038 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Снь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэс дээр иргэн Д.Пүрэвтулгын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн.” гэв.
Хохирогч Д.Пүрэвтулгын: “…би ганцаараа явмаар байна гэхэд чи одоо юу юм бэ гээд намайг жолооч нь машинаасаа буугаад нөгөө талаар ирээд хаалга онгойлгоод буугаад ир гээд гаргаж ирээд нүүр лүү цохиод авсан …жолооч залуу нүүр лүү 4-5 удаа цохьсон. Машины жолооч Ш.С л учруулсан, өмнө нь уг гэмтлүүд байгаагүй … одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй …” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч Г.Энхбаярын: “…Гэтэл нэг хартал миний машины хажууд 2 хүн зодолдож байхаар нь миний машиныг цохичихож магадгүй гэж бодоод дөхөөд очтол Ш.С гээд танил жолооч нэг залуугийн дээр нь гараад суучихсан байсан. Тэгэхээр нь би түүнийг дээрээс татаад одоо больцгоо гээд салгах гэхэд доор нь байсан залуу цамцнаас нь татаад цамц нь бүүр урагдчихсан. Тэгээд доор нь байсан залуу нилээд согтуу байсан бөгөөд би Ш.Сыг эрүүл болохоор нь наадах чинь согтуу хүн байна одоо болиод хаячих гэж хэлээд салцгаасан. Ш.Сын машинд нь хүн суусан байсан бөгөөд тэр хүнээ хүргэхээр машиндаа суугаад хөдлөөд явсан. Харин нөгөө согтуу орилоод үлдсэн …” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Н.Эрдэнэбилэгийн: “…бид хоёрыг машинд суухад хүн байгаагүй, намайг буутал машинд хүн орж ирээгүй. Орой болсон байсан, зогсоол дээр ганцхан машин байсан. … манай нөхрийн хамар амнаас цус гарсан, нүд нь хавдсан байдалтай орж ирсэн. Машины дугаар хэлээд жолооч нь зодчихоод зугтаагаад явчихлаа гэж хэлэхээр нь гадагш гарахад зогсоол дээр машин байгаагүй…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч О.Нарантуяагийн: “…тухайн шөнө гэртээ ирэхдээ цамц футболк нь урагдсан байсан. Яасныг асуухад нэг согтуу хүн машинд суугаад хэрүүл маргаан хийгээд буу гэсэн буудаггүй тэгээд зууралдаад миний хувцасыг урчихлаа гэж хэлсэн…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 922 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Ш.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хавтаст хэргийн 32-42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Ш.Снь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэс дээр иргэн Д.Пүрэвтулгын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүх шүүгдэгч Ш.Ш.Сын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Ш.Ш.Сод холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Снь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Снь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч Д.Пүрэвтулга Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “Д.Пүрэвтулга миний бие Ш.Ш.Стой гомдол саналгүй эвлэрсэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэсэн хүсэлтээ гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Их дарви овогт Шоовдорын Ш.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ш.Сыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Снь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Снь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ш.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР