Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00487

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00487

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй,

            “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.******* миний бие 1963.10.10-ны өдөр төрсөн. Одоо 61 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан байдлын зарим тушаал дутуу тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. Би 1979 онд ЕБС-ийн 8-р ангийг төгсөөд ХААТМС-ийн трактор комбайны ангид элсэн орж 1981 оны 06-р сард сургуулиа төгссөн. Ингээд 1981.06.13-ны өдрөөс цэргийн албанд татагдаад 1984.06.19-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд аймгийн ******* уйлдвэрт 1984.07.19-ны өдрөөс даргын 1984.07.23-ны өдрийн 107 тоот тушаалаар сантехникийн шаар цэвэрлэгээний хэлтэст ажилчнаар ажилд орсон. Ажлын шаардлагаар 1985.01.19-ны өдрийн 06 тоот тушаалаар 01-р сарын 28-ны өдрөөс биднийг чөлөөлсөн. 1985.02.05-ны өдрөөс Дорнод аймгийн ******* ******* ******* *******т даргын 1985.02.06-ны өдрийн 05 тоот тушаалаар бульдозерчингаар ажилд орсон. 1986.10.08-ны өдрөөс серийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсний дараа би ******* нүүрсний уурхайд 1986.10.07-ны өдрөөс ажилд орсон. Миний аав ******* маань ******* уурхайд тэсэлгээчин ажиллаж байсан хүн тул намайг ******* уурхайд ажиллах ажлын байрыг бэлдээд шууд оруулж байсан. Гэтэл миний ажилд орсон тушаал аймгийн архиваас олдсонгүй. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр бичсэн эсэх тухай ч би мэдэхгүй байна. Ингээд ******* уурхайд ажиллаж байгаад 1994.02.22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн Иймд П.******* намайг ******* т 1984.07.19-ны өдрөөс 1985.01.28-ны өдрийг дуустал ажилчнаар, 1985.02.05-ны өдрөөс 1986.10.08-ны өдрийг дуустал Дорнод аймгийн ******* ******* ******* *******т бульдозерчингоор, 1986.10.07-ны өдрөөс 1994.02.22-ны өдрийг дуустал ******* нүүрсний уурхайд бульдозерчингоор ажиллаж байсан болохийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, Авто *******ын ерөнхий газрын Дорнод аймгийн ******* ******* ******* ангийн даргын 1985.02.06-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай”, 1986.10.08-ны өдрийн 80 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, Чойбалсан хотын ******* ийн даргын 1984.07.23-ны өдрийн 107 дугаартай “Ажилд томилох тухай”, 1984.10.24-ний өдрийн 159 дугаартай “Ажилд авах өөрчлөн ажиллуулах тухай”, 1985.01.19-ний өдрийн 06 дугаартай “Орон тооны илүүдлээр ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, Дорнод аймгийн ******* нүүрсний уурхайн даргын 1987.08.19-ний өдрийн 97 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1988.06.02-ны өдрийн 42 дугаартай “Ажилд томилох,чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1989.02.28-ны өдрийн 15 дугаартай “Ажилчдын 1988 оны мэргэжлийн хичээлийн шалгалтын дүнгийн тухай”, 1990.10.18-ны өдрийн 96 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 1991.06.03-ны өдрийн 35 дугаартай “Ээлжийн амралт, чөлөө олгох тухай”, 1992.05.28-ны өдрийн 37 дугаартай “Ажлаас чөлөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1993.06.10-ны өдрийн 54 дугаартай “Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах, ажилд дуудан оруулах, дадлага хийлгэх тухай” 1994.04.08-ны өдрийн 30 дугаартай “Буцалтгүй тусламж үзүүлэх, чөлөө олгох, ажлаас халах, ажилд томилох тухай” тушаалууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгч П.******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажиллаж байх үеийн тушаалууд архивт байхгүй байгаагаас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа,

            2. Авто *******ын ерөнхий газрын Дорнод аймгийн ******* ******* ******* ангийн даргын:

            - 1985.02.06-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,

            - 1986.10.08-ны өдрийн 80 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал

            3. Чойбалсан хотын ******* ийн даргын:

            - 1984.07.23-ны өдрийн 107 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,

            - 1984.10.24-ний өдрийн 159 дугаартай “Ажилд авах өөрчлөн ажиллуулах тухай” тушаал,

            -1985.01.19-ний өдрийн 06 дугаартай “Орон тооны илүүдлээр ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд,,

            4. Дорнод аймгийн ******* нүүрсний уурхайн даргын

            - 1987.08.19-ний өдрийн 97 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал,

            - 1988.06.02-ны өдрийн 42 дугаартай “Ажилд томилох,чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаал,

            - 1989.02.28-ны өдрийн 15 дугаартай “Ажилчдын 1988 оны мэргэжлийн хичээлийн шалгалтын дүнгийн тухай” тушаал,

            - 1990.10.18-ны өдрийн 96 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал,

            -  1991.06.03-ны өдрийн 35 дугаартай “Ээлжийн амралт, чөлөө олгох тухай” тушаал,

            - 1992.05.28-ны өдрийн 37 дугаартай “Ажлаас чөлөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаал,

            - 1993.06.10-ны өдрийн 54 дугаартай “Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах, ажилд дуудан оруулах, дадлага хийлгэх тухай” тушаал,

            - 1994.04.08-ны өдрийн 30 дугаартай “Буцалтгүй тусламж үзүүлэх, чөлөө олгох, ажлаас халах, ажилд томилох тухай” тушаал зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч П.******* нь Чойбалсан хотын ноос т 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл аккумлятор цэнэглэгч, ялгахад зөөгчөөр, Авто *******ын ерөнхий газрын Дорнод аймгийн ******* ******* ******* ангид 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бульдозерчноор, Дорнод аймгийн ******* нүүрсний уурхайд 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бульдозерчноор тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг Чойбалсан хотын ноос т 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл аккумлятор цэнэглэгч, ялгахад зөөгчөөр, Авто *******ын ерөнхий газрын Дорнод аймгийн ******* ******* ******* ангид 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бульдозерчноор, Дорнод аймгийн ******* нүүрсний уурхайд 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бульдозерчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА