Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00488

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00488

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  ******* *******гийн хүсэлттэй,

            Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* ньИргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* гэх хүнд 467,400 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Барьцаанд нь 9376 ДОР приус автомашин барьцаалж авсан боловч Хүүжий нь одоо болтол зээлээ төлж дуусаагүй бөгөөд утас нь холбогдох боломжгүй байсан тул мөнгөө нэхэмжилж шүүхэд өгсөн боловч 5 баг Дэнжийн 64 тоотдоо байхгүй хотод ажил хийхээр явсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамж гарсан. Одоо Хүүжий нь ТЭЦ-4 зуурмагны үйлдвэрт ажилладаг. Утасны дугаар нь 99584218. Иймээс Гомбо овогтой Хүүжийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.10-ны өдрийн 309/ШЗ2025/00117 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч А.******* нь *******г шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч нь *******г зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд зээлийн гэрээ байгуулах үедээ амьдарч байсан хаягтаа байрлахгүй оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЖЭ75072676 регистрийн дугаартай, Гомбын Хүүжийг эрэн сурвалжилж, оршин сууж байгаа бүртгэлтэй хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих  этгээд Гомбын Хүүжий /ЖЭ75072676/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Хулагу холдинг” ХХК-ийг эрэн сурвалжлах, тус компаний үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч А.******* /утас 99992602/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА