Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00490

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00490

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******д холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 2,191,021.55 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2024.02.16-ны өдөр *******дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,148,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг зээлээр авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 1,504,519.92 төгрөг, хуримтлагдсан хүү 616,461.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,040.45 төгрөг, нотариат үйлчилгээний хураамж 4,000 төгрөг, нийт 2,191,021.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан монгол ******* *******-ийн нэхэмжилсэн 2,191,021.55 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,191,021.55 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 2,191,021.55 /хоёр сая нэг зуун ерэн нэгэн мянга хорин нэгэн төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,007 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэсгийн 50 хувь болох 25,003.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 25,003.5 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос, 25,003.5 төгрөгийг хариуцагч С.*******эс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА