| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00173/И |
| Дугаар | 311/ШШ2025/00211 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 311/ШШ2025/00211
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум, ........... тоотод оршин суух хаягтай, .......нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын, ...... тоот хаягт оршин суух, ......ын ....... холбогдох,
27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж...... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.С..... миний бие нь Р.Т...... 27,0 сая төгрөгийг байраа барьцаанд тавьж зээлж өгсөн. Учир нь ........ анх над дээр ирээд хоёулаа хамт өвс авъя гэхээр нь надад 7,0 сая төгрөг байна гэсэн чинь чи байрныхаа бичгийг тавиад хөгшиндөө мөнгө гаргаад өгчих гэхээр нь би за тэгье гэж хэлээд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байраа банкны барьцаанд тавьж 19,5 сая төгрөгийг банкнаас авч, өөрт байсан 7,0 сая төгрөгтэйгээ нийлүүлээд 27,0 сая төгрөгийг Р.Т........д авч өгсөн. Ингээд ******* нь түүнээс хойш банкны сар бүрийн хүүгээ төлөөд явж байгаад намар 2024 оны 10 сарын хүүг төлөөгүй байж байгаад сарын дараа төлсөн. Тэгээд одоо он гараад 1 сараас хойш сар бүрийнхээ хүүг хийхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй, ирж уулзахгүй байна. Банкнаас өдөр бүр надад дарамт шахалттай үзүүлээд хэцүү байна. Иймд Р.*******аас 27,0 сая төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний ........гийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа сард төлсөн мөнгө нь тодорхой байгаа, үлдсэн мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.С......... нь хариуцагч Р.Т.......д холбогдуулан 27,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.С.....ийн нэхэмжилсэн 27,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Р.Т...... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.......йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.......с 145,225 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 145,225 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 290,450 төгрөгийг нэхэмжлэгч Ж.С......д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Ж........гийн нэхэмжлэлтэй Р........ холбогдох, 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Р....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Ж......н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.......с 145,225 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 145,225 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 290,450 төгрөгийг нэхэмжлэгч Ж........д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ