Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/00483

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/00483

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: НЗФ ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:Э.А

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,069,841.21 төгрөг, зээлийн хүү 1,679,965.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,167.34 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,980,974.53 (гурван сая есөн зуун наян мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тавин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулсан огноо: 2257003057 тоот зээлийн гэрээг 2022-03-16-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2024-03-16-ны өдөр. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 262,000.0 төгрөг. Гэрээний үүрэгт үндсэн зээл 129,958.79 төгрөг, хүү 119,023.25 төгрөг, нийт 262,000.0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2022-07-03-ны өдөр. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257003057 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,969,974.53 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 3,980,974.53 төгрөгийг хариуцагч Э.А- гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал )

2.  Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Э.А- нар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хамтарч шүүхэд гаргасан тайлбартаа: НЗФ ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э овогтой А- /РД: РС***********/-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч Э.А- нэхэмжлэлийн шаардлага болох 3,980,974.53 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-нд 200,000 төгрөг. 2025 оны 05 сарын 25 -нд 300,000 төгрөг. 2025 оны 06 сарын 25-нд 870,243.632 төгрөг. 2025 оны 07 сарын 25-нд 870,243.632 төгрөг. 2025 оны 08 сарын 25-нд 870,243.632 төгрөг. 2025 оны 09 сарын 25-нд 870,243.632 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 33 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК нь хариуцагч Э.А-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,069,841.21 төгрөг, зээлийн хүү 1,679,965.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,167.34 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,980,974.53 (гурван сая есөн зуун наян мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тавин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ...Хариуцагч Э.А- нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,980,974.53 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 300,000 төгрөг. 2025 оны 06 сарын 25-нд 870,243.632 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 870,243.632 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 870,243.632 төгрөг. 2025 оны 09 сарын 25-нд 870,243.632 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,645.59 төгрөгийн тал хувь болох 39,322.7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамж 39,322.7 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-иас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2,069,841.21 төгрөг, зээлийн хүү 1,679,965.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,167.34 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,980,974.53 (гурван сая есөн зуун наян мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тавин гурав) мөнгийг 2025 оны 04 сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 300,000 төгрөг. 2025 оны 06 сарын 25-нд 870,243.632 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 870,243.632 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 870,243.632 төгрөг. 2025 оны 09 сарын 25-нд 870,243.632 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хариуцагч Э.А- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,645.59 төгрөгөөс 39,322.7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамж 39,322.7 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч НЗФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА