| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00397/И |
| Дугаар | 309/ШШ2025/00480 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 309/ШШ2025/00480
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,087,395.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь ******* *******тай цахимаар ЗГ-RC00096176 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3255178445 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч О.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. Иймд О.*******аас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 10,087,395.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******инд зээлийн үлдэгдэлтэй байгаа минь үнэн. Нэхэмжилсэн 10,087,395.24 төгрөгийг тус *******инд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч О.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,087,395.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.******* нь “******* *******” ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-RС00096176 дугаартай Дижитал зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 10,087,395.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 10,087,395.24 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,350 төгрөгийн 50 хувь болох 88,175 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 88,175 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 88,175 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ